Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

АНУ-ын Бойзи их сургуулийн профессор Антони Волс хүн яагаад дурладаг, дурлах үед хүний биед ямар процесс явагддагийг судалжээ. Гэмт хэрэгтний сэтгэлзүйн чиглэлээр мэргэшсэн түүний хувьд дурлалын судалгаа руу хэлбийх болсон нь өмнөх мэргэжлээс нь үүдэлтэй байв.

Залуудаа цагдаагийн ажил хийж байсан тэрээр аллага болон хүчирхийллийн хүнд гэмт хэрэгтнүүдтэй харьцах явцдаа тэдэнд бусдын хайр халамжаар дутагдаж байсан нийтлэг төрх байгаад анхаарлаа хандуулжээ. Түүний судалгаа дурлах үед хүний тархин дахь химийн бодис чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулсан байна. Ингээд судалгааны үр дүнд тулгуурлан анхны харцаар дурласан нэгэн жишээг авч үзье. Эрэгтэй А кафед орж, сул ширээнд суугаад үйлчлэгчийг дуудав. Захиалга авахаар ойртон ирэх үйлчлэгч эмэгтэй Б-г харах мөчид түүний тухай анхны мэдээллүүд таван мэдэрхүйгээр нь дамжин тархиных нь айдаст хариу үйлчлэл үзүүлэх хэсэг (amygdala)-т хүрнэ. Мэдээллүүд эмэгтэйг А-ын анхны хайрттай адил царайтай, сэтгэл татам, таалагддаг төрхтэй гэх зэргээр тархинд нь өмнө бичигдэж үлдсэн мэдээлэлтэй давхцах үед зүрх нь хүчтэй цохилж, сэтгэл догдлолыг мэдэрснээр дурлалын оч асна.

Иймэрхүү байдлаар тархи цочрол авах үед фенилэтиламин (PEA) хэмээх химийн бодис тархинд ялгарч, сэтгэл хөдлөн догдлоход хүргэдэг байна. Хүний дурлалын үндэс болох фенилэтиламинийг судласан сэтгэцийн эмч, профессор Хектор Сабили уг бодисыг хүний тархин доторхи байгалийн мансууруулах бодисоос ялгаагүй гэв. Фенилэтиламин нь тархин дотор мэдээлэл (цочрол) дамжуулах бодис юм. Хэрэв түүний ялгарлын хэмжээ нэмэгдвэл дамжуулах цочролын хүч ихэсч, бие махбодыг хөөрлийн байдалд оруулдаг байна. Энэ нь хар тамхи хэрэглэх үед хүний тархинд ажиглагдах үзэгдлээс огт ялгардаггүй. Дурлал нь үнэн чанартаа бидний тархин дахь мансууруулах бодисын нөлөөгөөр үүсдэг хий үзэгдлээс хэтрэхгүй зүйл ажээ. Профессор Сабили нэгэн сонирхолтой туршилт хийсэн байна.

Тэрээр хосуудын биеээс цусны сийвэнгийн дээжийг авч, түүнээс дурлалын үед тархинд ялгарах фенилэтиламины хэмжээг тодорхойлжээ. 100 гаруй хосыг хамруулсан судалгааны үр дүнд дурлал нь амжилттай байгаа хосуудын фенилэтиламины хэмжээ илэрхий өндөр, эсрэгээр харьцаа нь хүйтэрч буй хосуудын хувьд бага байв.

Кафед танилцсан хоёртой 3 жилийн дараа дахин уулзахад аль хэдийн гэрлэж, анхны хүүхдээ төрүүлсэн байв. Харин тэдний хоорондын харьцаа мөн адил аль хэдийн хөрч эхэлсэн нь олон хүнд танил санагдаж магад. Тэгтлээ их догдолж, нэг нэгэндээ татагдаж байсан хоёр 3 жилийн дараа юуны учир хоёр тийш харан суух болов. Бодит байдалд фенилэтиламинаас үүдэлтэй сэтгэл хөдлөл буюу романтик мэдрэмж 2-3 жил л үргэлжилдэг байна. Иймдээ ч дурласан хос гэрлэснээс хойш 3 жилийн дараа нэгнээ заавал араар нь тавьдаг, 4 жилийн дараа гэр бүл салдаг хэмээх ойлголт баруунд байдаг нь зүгээр ч нэг хоосон үг биш юм. Энэ нь хар тамхи удаан хугацаагаар хэрэглэх үед биед дасал болж, үйлчилгээ нь сулрахтай адил фенилэтиламины ялгарал багасдагтай холбоотой байв.

Мөн 4 дэх жилд салах эрсдэл өндөр байдгийг нотлосон нэгэн ном хэдэн жилийн өмнө хэвлэгдэн гарчээ. Профессор Хелен Фишерийн "Дурлалын анатоми" номд "дурлал 4 дэх жилдээ төгсгөл болох нь хэвийн үзэгдэл бөгөөд гэрлэлт, хууралт, салалт, дахин гэрлэлт давтагдан явагдах нь биологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хэвийн үзэгдэл мөн" хэмээсэн цочирдуулам дүгнэлт хийсэн байв. Учир нь дурлалын үргэлжлэх хугацаа хүний тархин дахь бодисоос гадна хүн судлал (cultural anthropology)-ын хувьд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хугацаатай уялдаж байв. Хүний хүүхэд бусад амьтны үр төлөөс илүү сул дорой төрдөг. Тухайлбал унага төрөнгүүтээ хөл дээрээ тэнцэж, 2-3 сарын дараа бие дааж (эхээ даган) хоолоо олж идэх чадвартай болдог. Тэгвэл хүүхдэд дунджаар 4 жил шаардагддаг. Энэ хугацаанд эх нь хүүхдээ асрахад бүх анхаарлаа хандуулж, өөрөө эцгийн (нөхрийн) дэмжлэгийг давхар авах зайлшгүй шаардлагатай болдог. Харин хүүхэд 4 нас хүрч, бие даан алхах, хооллох чадвартай болох үед эхэд үзүүлэх эцгийн дэмжлэг шаардлагагүй болно.

Кафед танилцсан хоёртой 4 жилийн дараа эргэн уулзая. Ажлаасаа оройтож ирсэн нөхөр нь хаалгаа олгойлгон гэртээ ортол эхнэр нь огт хүлээсэн шинжгүй, хүүхэдтэйгаа хамт унтаж байв. Оройн хоол хийгээгүй байсан тул бэлэн бүтээгдэхүүн халааж идсэн залууд байдал улам л дордож байгаа мэт санагдана.

Тэдний хувьд салахаас өөр зам үлдэхгүй бөгөөд залуу өөр эмэгтэйгээс өөр шинэ сэтгэл догдлолыг эрэлхийлэх болно. Шинжлэх ухааны хэд хэдэн салбарын онолоор батлагдсан, гэр бүл болсноос хойш 4 дэх жилдээ салах үзэгдэл үнэхээр тойрохын аргагүй зүйл үү. Тийм хэмээсэн гутранги хариултыг НҮБ-ын Хүн Амын Сангийн судалгаа ч бас давxар өгч байна. Салсан хосуудын тоо 1-3 жил хамт амьдрах тохиолдолд тогтмол нэмэгдэж, 4 дэх жилдээ хамгийн өндөр утгад хүрдэг бол гэрлэснээс хойших 5 дахь жилдээ эрс буурч 4 дэх жилийнхээс 2 дахин багасдаг байна.                           

Гэрлэлт болгон салалтаар төгсдөггүй. Урт удаан хугацаанд хамтдаа амьдардаг хосууд олон байдгийг бид мэднэ. Үнэндээ гэр бүлийн харилцаа удаан үргэлжлэхэд тархинд нөлөөлөх өөр нэгэн бодис эндорфин чухал үүрэгтэй байдаг ажээ. Хос хоёр нийтлэг сонирхол, хүсэл тэмүүлэлтэй байх, мөн нэг нэгнээ эзгүй үед үгүйлэх зэргээр дотносох, гэр бүлсэх сэтгэл  эндорфиний ялгаруулалтыг нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл гаднах төрх байдал, эд хөрөнгө, байрь суурь зэрэг түр зуурын чанартай хэрэгцээнээс үүдэн гэрлэсэн хосоос илүүтэйгээр хайрлах, дотносох, халамжлах сэтгэл бүхий хос насан туршдаа хамтдаа, аз жаргалтай амьдардаг. Дурлал бидний тархин дахь бодисын нөлөөгөөр эхлэж, төгсдөг. Түүнийг хайр сэтгэл болгон хувиргахын тулд дотносох сэтгэлийн илэрхийлэл чухал. Тэгвэл нэгэнт тийм сэтгэл үгүй хосууд салахгүйн тулд яах ёстой вэ. Яг зөв, анхнаасаа түр зуурын сэтгэл хөдлөлд хууртагдан, яаран гэр бүл болох шаардлагагүй. Дурлал хэмээх хий үзэгдлийг хайр сэтгэлээс ялган танихад цаг хугацаа хэрэгтэй ажээ.

Эх сурвалж: Nippon

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419