Уур, бухимдлаа хянах энгийн зөвлөмжүүд

Уур, бухимдлаа хянах энгийн зөвлөмжүүд

Хүмүүс маш ихээр бухимдсан үедээ өөрийгөө хянах чадвараа алдаж, хийж байгаа зүйлээ ухамсарлаж чадахаа больдог. Ийм үед бусдад болон өөртөө ямар буруу зүйл хийж байгаагаа ч мэддэггүй.

Хүн бүрт уураа хянах, өөрийгөө тайвшруулах олон аргууд байдаг. Эдгээр аргууд нь шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал зарим тохиолдолд хүний биед эргээд муу үр дагавар авчирдаг. Тухайлбал уурласан үедээ, сэтгэлээр унасан үедээ юм идэж байж тайвширдаг дадал хүний ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтний системд нөлөө үзүүлж ходоодны шархлаа, түгжрэл, гэдэсний хямрал зэрэг сөрөг үр дагавруудад хүргэдэг байна.

Хүмүүсийн өөрийгөө тайвшруулах аргыг судалсан эрдэмтдийн багийн судалгааны дүн дээр үндэслэн мэргэжлийн сэтгэл судлаачид уурласан үедээ хийж болохгүй 10 үйлдлийн талаар бичсэнийг дор өгүүлье.

Уурласан үедээ шууд унтаж болохгүй. Мэдрэл судлалын сэтгүүлд нийтлэгдсэн унтах үйл явц ой санамжийг тэр дундаа сэтгэл хөдлөлийн хэсгийг илүү хадгалдаг талаар судалгааны дүнгээс үзэхэд хүн унтахдаа ууртай байвал, тэр үед хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөл хадгалагдсаар, маргааш өдрийн сэтгэл хөдлөлийг тэр чигт нь тодорхойлдог байна.

Энэ судалгааг удирдсан Нью-Йоркын нойрны эмгэг судлаач, мэдрэл судлаач, доктор Аллен Товфай “Бид унтаад сэрэхдээ унтахаасаа өмнө мэдэрч байсан сэтгэл хөдлөлийг илүү ихээр мэдэрч сэрдэг бөгөөд хэрэв та унтахаасаа өмнө хэн нэгэнтэй маргалдаж, уурлаж, бухимдсан бол түүнээс хойш 8 цагийн дотор энэ сөрөг байдал хадгалагдсаар л байдаг. Тиймээс та уурласан үедээ шууд унтахаас татгалзаж, сэтгэл хөдлөлөө сайтар хянаж, тайвширсныхаа дараа унтаж бие организмаа амраах хэрэгтэй.”

Хэзээ ч жолоо барьж болохгүй. Хэт уурлаж бухимдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хамгийн аюултай, хамгийн тэнэг үйлдэл юм.Ууртай үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нар илүү их осолд өртөж өөрийгөө болон бусдыг гэмтээдэг.

Калифорнийн Санта Моникагийн клиник сэтгэл судлаач доктор Дэвид Наран (David Narang)“Ууртай үедээ хүн хэн нэгэн рүү дайрч, орилж хашгирч байж санаа нь амардаг бөгөөд энэ үед машин барих нь бүр ноцтой аюулд хүргэнэ.

Ууртай үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нар илүү их осолд өртөж өөрийгөө болон бусдыг гэмтээдэг.

Энэ үед хүмүүс хяналтаа алдаж уурласан сэтгэл хөдлөлдөө автаж хурд хэтрүүлэх, улмаар анхаарал сарниж, орчноо мэдрэх чадвараа алддаг учраас зам тээврийн осол гаргах нь их байдаг. Иймд та уурласан үедээ аль болох машин барихаас татгалзаж, өөрийгөө болон бусдыг гэмтээхээс сэргийлэх хэрэгтэй.” гэж зөвлөж байна.

Уураа шууд гаргах хэрэггүй. Бусдад ярьж сэтгэлээ онгойлгох нь нэг талаараа оновчтой арга байж болох ч бас нөгөө талаараа энэ нь муу үр дагавартай байдаг. Яг үнэндээ хүмүүс бусдын бухимдлын талаар 5 минут сонсоод л бухимдаж, уурлаж эхэлдэг талаар олон нийтийн сүлжээний зан үйлийн талаарх Кибер сэтгэл судлал сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Мөн ууртай үедээ дэр цохих ч юмуу ямар нэг зүйл цохих зэрэг нь тухайн мөчид уурыг намдаах ч энэ байдал нь даамжрах тусмаа хүнийг догшин ширүүн авиртай болгож байдаг. Тиймээс уураа ямар нэг зүйлд шууд гаргахгүй байх хэрэгтэй гэж доктор Наран зөвлөсөн байна.

 

Юм идэж тайвшрах нь хамгийн буруу. “Ууртай үедээ хүмүүс хоол идэхдээ буруу сонголт хийж, эрүүл бус хооллох нь элбэг байдаг. Хүмүүс уурласан үедээ хэзээ ч амин дэмтэй хоол хүнс хэрэглэдэггүй, тэд хамгийн илчлэг ихтэй, давс, элсэн чихэр, нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн сонгож иддэг бөгөөд бухимдалтай үед хүний ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдаж хямарч эхэлдэг.

Иймд тухайн үед идсэн хоол хүний биед муу шингэж, зарим тохиолдолд гэдэсний түгжрэл ч үүсэх аюултай. Иймэрхүү байдлаар тайвширдаг хүмүүс өтгөн хаталт, гэдэсний хямрал, бүүр даамжирвал ходоодны үрэвсэл, хавдар үүсэх өндөр эрсдэлтэй байдаг” хэмээн доктор Кети Грувер анхааруулж байна.

Үл ойлголцлыг үргэлжлүүлэх шаардлагагүй. “Хэрвээ чи хэн нэгэнтэй ам зөрж маргалдаж байгаа бол аль болох хурдан маргааныг эцэслэхийг урьтал болгох хэрэгтэй.

Хэдий уур чинь хүрч, хэдий нөгөө хүнийг харааж зүхмээр болсон ч, уурандаа болж хэн нэгэнд хандаж хэлсэн үг чинь түүнийг шархлуулж, ухаангүй хийсэн үйлдэлдээ эргээд харамсах үе ирэх тул асуудал даамжрахаас өмнө маргааныг таслан зогсоох ньтчухал юм.

Магадгүй чамд тайвшрахад 10 минут, 10 цаг, 10 өдөр ч хэрэг болсон бай маргааны үед гаргасан буруу үйлдэл чинь ахиж хэзээ ч засагдахгүй хэвээр үлдэх болно. Иймээс үл ойлголцлын үед аль болох өөрийгөө хянаж, удирдах чадвартай байх хэрэгтэй” гэжээ

 

Маргааныхаа тухай фейсбүүкт бичих хэрэггүй. Энэ талаар доктор Наран “Хэрвээ та ямар нэгэн байдлаар уурласан, бухимдсан бол сэтгэл хөдлөлөө Фейсбүүк болон бусад олон нийтийн сүлжээгээр  нийтэлж гэр бүлийнхэн найз нөхөддөө зарлах нь эргээд таныг асуудалд оруулдаг.

Нэгэнт л олон нийтэд зарлагдсан зүйлийг буцааж чадахгүй шүү дээ. Иймээс уурласан үедээ хийх үйлдлээ хянаж чаддаг байх нь чухал юм.” гэж зөвлөжээ.

И-мейл болон шуудан, ямар нэг зурвас бичих хэрэггүй. Энэ талаар сэтгэл зүйч, доктор Кристин Аллен “Бухимдсан үедээ ямар ч хамаагүй зурвас бичиж илгээх товч дарсныхаа дараа та хашгичаад ч нэмэргүй.

Та ууртай бодлуудаа аль болох мартахыг хичээж биеэ барих хэрэгтэй. Үнэхээр юм бичиж байж тайвширдаг бол заавал хэн нэгэн рүү и-мейл бичих хэрэггүй, зүгээр л WORD дээр шинэ хуудас нээгээ д хүссэнээ бичихэд л хангалттай. Энэ нь таныг яарч сандралгүй болгоомжгүй үйлдэл хийхээс сэргийлэх хамгийн аюулгүй найдвартай арга байх болно“

 
Архи уух хэрэггүй.  
“Архи ууснаар та өөрийгөө тайвширч байна гэж бодож байгаа ч яг үнэндээ алкохол таны уур бухимдлыг илүү өдөөж байдаг. Уурласан үедээ ууж буй нэг хундага вино ч хүнийг тайвшруулах биш харин ч эсрэгээр нь үйлчилгээ үзүүлж хүний мэдрэлийн системийг сааталд оруулж, алкохолны үйлчилгээг хүчтэй нэмэгдүүлдэг” гэжээ

Цусны даралтын хэмжээгээ үл ойшоох хэрэггүй. Даралт өндөртэй хүмүүс огцом хүчтэй уурлах, бухимдлаа гаргаж дийлэхгүй удсанаас болж зүрхний шигдээс, зүрх үйл ажиллагаа доголдох гол шалтгаан болдог гэж Европын Зүрхний эмч нарын эрхлэн гаргадаг сэтгүүлд дурьджээ. Даралт өндөртэй хүмүүс уурласан үедээ дасгал сургуулилт хийх, сайн унтаж амрах, стресст өртөхгүй байх, иогоор хичээллэж өөрийгөө хурдан хугацаанд тайвшруулах хэрэгтэй.

Уурласан тухайгаа үргэлжлүүлж бодох хэрэггүй. Ямар ч тохиолдолд хүн улигт бодолд автахгүй өнгөрснөө дурсаж өөрийгөө стресстүүлэхгүй байх нь чухал юм. Хэрвээ та ямар нэгэн зүйлд уурласан бол тэр үед нь л бүхнийг дуусгаад орхих хэрэгтэй. Байнга тэр явдлыг нэхэн санаж бодох шаардлагагүй. Иймэрхүү явдал хэт газар авч даамжирвал сэтгэцийн хэвийн үйл ажиллагаа асуудалтай болж эхэлдэг.

Эх сурвалж: naked-science.ru

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419