Орчлон ертөнцийн "Там" болсон гаригууд

Орчлон ертөнцийн "Там" болсон гаригууд

Эрдэмтэд дэлхийтэй төстэй, амьдрал оршин байх боломжтой гаригуудыг сансар огторгуйгаас эрж хайсаар ирсэн. Үүнд НАСА-гийн эрдэмтэд, Кеплер сансарын дуран чухал үүрэг гүйцэтгэж, олон шинэ гаригийг нээн илрүүлсээр байгаа билээ. Тэгвэл тэдний судалгааны үр дүнд хамгийн хүнд хэцүү нөхцөл бүхий гаригуудыг ч тодруулсаар байна. Орчлонгийн там гэвэл зохих 10 гаригийн тухай уншаад та эх дэлхийнхээ талаар, халж байна, дулаарч байна, хайлж байна хэмээн гомдоллодогоо болино гэдэгт найдаж байна.  

1 Сугар гариг

Сугар гариг

Дэлхийтэй тун ойрхон, дөнгөж 40-260 сая км зайтай. Хэмжээний хувьд дэлхийгээс 5% бага бөгөөд тэнд амьдрал бий гэдэгт 20-р зууны эрдэмтэд итгэж байв. Гэвч бодит байдалд Дантегийн тамтай эн зэрэгцэнэ. Энэ гариг нарны аймгийн бусад гаригуудтай харьцуулахад хамгийн олон галт уултай учир гадаргын ихэнх хэсэг халуун лаваар бүрхэгджээ. Гадарга дээрх агаарын даралт нь дэлхийн усан доорхи 800м-ийн даралттай тэнцэнэ. Энэ нь хүн шумбасан хамгийн их гүнээс 3 дахин их. Мөн гадаргын дундаж темпетатур 460 хэмд хүрэх учир тугалгыг ч хялбар хайлуулна. Агаарын давхарга нь хүхрийн хүчлийн зузаан үүлээр бүрхэгдэж, агаар мандлын 96% нь нүүрстөрөгчийн давхар ислээс бүрджээ. Үүнийг хүлэмжийн хийн ялгарах үзэгдлийн нөлөө гэж үздэг. Хэдэн тэрбум жилийн өмнө агаарын хэм ус уурших хэмжээнд хүрчээ. Усны уур нь хүлэмжийн хийн нөлөөг үзүүлэх бөгөөд илүү их хэмжээний ус ууршиж агаарын хэмийг нэмэгдүүлсэн байна. Улмаар усны эргэлтийн тэнцвэрт нөхцөл алдагдаж өнөөдрийн дүр төрхийг олжээ.

2 COROT-7b

COROT-7b

Энэ гаригт чулуугаар бороо ордог. 489 гэрлийн жилийн зайд байрлах гаригийн хэмжээ дэлхийгээс 1.5 дахин том. Нарандаа хэт ойрхон байрлах учир жилийн үргэлжлэх хугацаа дөнгөж 20 цаг байна. Гадарга нь галт уул, халуун лав, чулуулгаас бүрдэж, температурын хэмжээ 2500 хэм хэмээн тооцоологджээ.

3 TrES-2b

TrES-2b

750 гэрлийн жилийн зайд байрлах энэ гариг жинхэнэ утгаараа там юм. Өдийг хүртэл нээгдсэн гаригуудаас хамгийн харанхуй нь. Нүүрснээс ч илүү хар бөгөөд гэрлийн дөнгөж 1 хувийг л ойлгоно. Шалтгаан нь тодорхойгүй байгаа боловч гэрэл ойлгогч үүлээр дутагдмал, эсвэл гэрэл шингээгч бодисууд агаар мандалд нь ихээр байрладаг хэмээн таамаглаж байна. Харанхуй гэдэг нь хүйтэн гэсэн үг биш, температур нь ойролцоогоор 980 хэм.

4 WASP-12b

WASP-12b

1100 гэрлийн жилийн зайд байрлах энэ гариг нарандаа бага багаар хүү татагдаж байдаг. Тойрог зам нь нарандаа хэт ойрхон учир үүсэх түрэлтийн хүчээр жил бүр агаар мандлын 200 их наяд тонн, өндөг хэлбэрийн супер халуун устөрөгчийн хийн масс сансарт шидэгддэг. Энэ аварга гариг алмаазыг ч агуулах графитан чулуулгаас бүрдсэн гэж үзэж байна.

5 Kepler-16b

Kepler-16b

200 гэрлийн жилийн зайд байрлах, Санчиртай дүйцэх хэмжээний энэ гариг хос нарыг 229 хоногт нэг удаа тойрдог. Гадаргын температур -85 хэм тул амьдрал оршин тогтноход арай л хүйтэн. Харин түүний аль нэг сар (тэр нь ганц байлаа ч) нь дэлхийнхтэй төстэй агаар мандалтай байж магадгүй хэмээн судлаачид таамаглаж байна.

6 Kepler-10b

Kepler-10b

560 гэрлийн жилийн зайд байрлах энэ гариг 20 цаг тутамд нэг удаа одоо тойрон эргэнэ. Хэмжээний хувьд дэлхийгээс 1.4 дахин, нягтын хувьд 5 дахин илүү. Гаригийн гадаргууг ганг ч хайлуулж чадах 1500 хэмийн халуун лаваас бүрдсэн гэж үзэж байна.

7 CFBDSIR2149

CFBDSIR2149

100 гэрлийн жилийн зайд байрлах энэ гунигт гариг өнгөрсөн онд нээгджээ. Эрдэмтэд түүнийг хүрэн одой болон тэнүүлч гариг гэж үзэж байна. Хэрэв хүрэн одой бол энэ гариг бус од байж таарна. Гэхдээ хэт хөнгөн байгаа нь түүний цөмд хайлалт явагдах нөхцөлгүйг харуулж од биш гэж үзэхэд xүргэнэ. Хэрэв энэ тэнүүлч буюу өнчин гариг бол тэрээр өөрийн гэсэн одны ойролцоо бүрэлдэн бий болсон боловч ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр огторгуйд хаягдсан гэсэн үг. Температур нь 420 хэм хэмээн тооцоологдож байгаа нь жагсаалтад оруулах нөхцөл болжээ.

8 Kepler-7b

Kepler-7b

Халуун устөрөгч, гелийгээс бүрдэх энэ гариг Бархасбадиас 1.5 дахин том боловч жин нь түүний тал хувиас ч бага. Гэрэл ойлголтын коэфициент 0.38 бөгөөд энэ нь хэт өндөр учир нээсэн эрдэмтэд алдаа гэж үзэж байжээ. Гаригийн гадаргын температур 1500 хэм юм.

9 Kepler-13b

Kepler-13b

Түүхэнд нээгдсэн хамгийн халуун гаригуудын нэг. Гаригийн гадарга Бархасбадьтай төстэй бусад аварга гаригуудын адил үргэлжилсэн хатуу үеэдээс тогтоно. Үеүүд нь температур өндөртэйгээс гадна хүчтэй хуйларсан хийн температур 2700 хэмд хүрнэ. 

10 HD 189773b

HD 189773b

63 гэрлийн жилийн зайд байх энэ гариг дэлхийтэй усны дусал мэт харагдана. Гэхдээ үүнд нь хууртаж болохгүй. Хөх өнгө нь агаар мандал дахь силикатийн нэгдлийн үр дүн юм. Цельсийн 1000 хэмийн халуун энэ гаригийн гадарга дээр шилээр бороо ордог гэвэл итгэх үү. Агаарын хэмээс үүдэн атмосферт агуулагдах бодисууд шил болон конденсацлагддаг байна. Шилэн үртсүүд 6400 км/ц-ийн хурдтай салхи үүсгэдэг.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419