9-р сарын 11-ний халдлагын үеэр яг юу болсон бэ?

2020-09-11, 15:29 Цаг үе 1,619 0
9-р сарын 11-ний халдлагын үеэр яг юу болсон бэ?

Өнөөдөр 9-р сарын 11. Одоогоос 19 жилийн өмнө АНУ-ын Нью Йорк хотын төвд орших Дэлхийн худалдааны байгууллагын ихэр цамхагийг Аль-Кайда бүлэглэлийн алан хядагчид онгоцоор мөргөж сүйрүүлснээр энэхүү аймшигт террорист халдлагын золиос болж гэм зэмгүй 3000 гаруй хүн амиа алдсан билээ.

2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг эргэн санахад Нэгдсэн улсын агаарын тээврийн 11 нислэгийн дугаартай 76 зорчигч бүхий “Бойнг-767” онгоц 110 давхар, Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр барилгын хойд цамхагийн 80 давхрыг эхлээд мөргөсөн ба 18 минутын дараа 175 нислэгийн дугаартай 51 зорчигтой “Бойнг-767” онгоц урд талын цамхагийн 60-р давхрыг цөмлөн мөргөжээ.

Гэнэт болсон үйл явдалд цочирдсон хүмүүс үймэлдэж, АНУ-ын онцгой байдал, Холбооны мөрдөх товчоо, 911-т дуудлага өгөх нь тэр. Нью Йорк хотын чимэг болсон “Дэлхийн худалдааны төв”-ийн байр хэдхэн цагийн дараа нуран унаж, Нью Йорк хот тэр чигээрээ үнс нурам, тоос шороонд дарагдсан аж.

Дээрх онгоцнууд тус бүрд 4-5 тооны алан хядагч цаасны хутгаар зэвсэглэн орж, барьцаалах үйл ажиллагаагаа явуулсан гэдэг. Тэдгээр амиа золиослогчдын зарим нь АНУ-д нэгээс илүү жил амьдарсан, зөвхөн энэ ажиллагааг гүйцэтгэхийн тулд нисгэгчийн сургалтад сууж туршлагажиж байсан байна. Тэдгээр Ислам шашинт алан хядагчид бүгд Саудын Араб болон Арабын орнуудаас гаралтай байсан бөгөөд Осама Бин Ладенаар толгойлуулсан Аль Кайда алан хядах байгууллагын гишүүд байжээ. 

2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш Осама Бин Ладен гэх зартай алан хядагчын нэр дэлхийд алдартай болсон. Алан хядагч бүлэглэлийнхэн Персийн булангийн дайнаас хойш Ойрхи Дорнодод цэргээ үргэлжлүүлэн байршуулаад байсан Америкт ийнхүү хорсож олон мянган хүний аминд хүрсэн нь сүүлд тодорхой болжээ.

2001 оны есдүгээр сарын 11-ний 21 цагт Ерөнхийлөгч Жорж Буш телевизээр ”Алан хядагчдын халдлага бидний хоёр том барилгыг нурааснаас биш Америк орны суурийг ганхуулж чадахгүй, тэд байшингийн раам төмрийг хугалсан болохоос Америкийн зоригийг хугалж чадахгүй. Бид үүнд холбоотой ямар ч алан хядагчийг тэвчихгүй. Тэднийг хэн ч хамгаалж чадахгүй” гэсэн мэдэгдэл хийсэн.

Ерөнхийлөгчийн ууртай мэдэгдэл хариугаа авахаа бүрэн илэрхийлснийг дэлхийн хэвлэлүүд онцолж байлаа. Ингээд 2001 оны аравдугаар сарын 7-нд Афганистан дахь Талибаны дэглэмийг устгах, Осама Бин Ладены алан хядах ажиллагааны эсрэг Нэгдсэн улсын цэрэг Афганистанд орж ирсэн юм. Америкийн цэрэг ердөө хоёрхон сарын дотор Афганистан дахь Талибаны дэглэмийг устгажээ. Дарлалаас бусдыг хамгаалах Америкийн сайхан сэтгэлийн ард Осама Бин Ладенаас хариугаа авах асар их хүсэл байсаар байсан юм. Энэхүү аймшигт халдлагын улмаас 3000 гаруй хүн хорвоог орхижээ. Хохирогчид дунд Нью-Иорк хотын гал сөнөөгчид, эмнэлгийн ажитнууд, цагдаагийн ажилтнууд, энгийн иргэд болон онгоцонд сууж явсан хүмүүс орох юм. Хохирогчдын дийлэнх нь сөнөсөн хоёр барилгад ажил албаа эрхэлж байсан эрдэм чадал төгс, энгийн ард иргэд байсан нь тун ч харамсалтай. 

Бид сонирхогчийн камераар хийсэн бичлэг дээрээс 110 давхар байшин онгоцонд мөргүүлж, гал гаран шатаж, улмаар тоггүй болсны улмаас цахилгаан шат ажиллахгүй болж давхар бүрт зоогдсон хүмүүс гараа сарвалзуулан аврал эрж, онгоц мөргөсөн хэсгээс ажил үүргээ гүйцэтгэж явсан хүмүүс бутарсан хань, шил, тоос шороотой хамт талаар нэг таран шидэгдэхийг харж элэг эмтэрсэн тэр агшныг дэлхийн сайн санаат хүн төрөлхтөн хэзээ ч мартахгүй, мартах ч учиргүй билээ. 

2001 оны энэ үйл явдлаас хойш улс орон бүр алан хядагчдаас болгоомжлон ялангуяа агаарын хөлгийн хамгаалалтад онцгой анхаардаг болсон. Нэгдсэн улс ч гэсэн Лалын шашинт орнуудын алан хядагч нартай цаашид эрчимтэй тэмцэхээ мэдэгдэж 2003 оны гуравдугаар сарын 20-ны хар луу өдрийн луу цагт Иракт цохилт өгсөн.

Эдүгээ энэхүү аймшигт халдлагын улмаас хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70.000 хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн хорт хавдрын улмаас одоо болтол шаналан зовсоор байгаа аж. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу халдсан террорист халдлагын 18 дэх жилийн ойг угтаж тус улсын Хөдөлмөр хамгааллын үндэсний хорооноос олон хөтөлбөр ажлуудыг зохион явуулдаг байна. Гэсэн хэдий ч энэхүү үйл явдалд хамгийн их хохирсон хүмүүс бол амь үрэгсдийн ар гэрийнхэн юм. Үрээ алдсан эх, ханиа алдсан эхнэр нөхөр, ааваа алдсан хүүхэд гээд тоочоод байвал баршгүй.

Дайны хор уршиг, алан хядах ажиллагааны золиос болсон Нью Йорк хотын оршин суугчид 18 жилийн тэртээх аймшигт өдрийг өнөөдөр дэлхий нийтээр эргэн дурсаж байна.

Эх сурвалж: CNN, The Guardian

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419