Жолоодлогыг дэмжих технологи гэж юу вэ?

Жолоодлогыг дэмжих технологи гэж юу вэ?

Автомашины хөгжлийн ирээдүйг автомат жолоодлогот машинууд тодорхойлж байгаа боловч түүнд хүрэх замд зайлшгүй дамжин өнгөрөх шаардлагатай технологийн хөгжлийн үе шат бий. Энэ нь эдийн засгийн хэмнэлттэй, байгальд үзүүлэх хорт нөлөө багатай эко автомашинаас гадна үйлдвэрлэгчдийг ширүүн өрсөлдөөнд оруулж байгаа чиглэл буюу жолоодлогыг дэмжих технологи юм.

Үйлдвэрлэгчид өнөөдрийг хүртэл аюлгүйн дэр, мөргөлдөлтийн үед жолооч болон зорчигчдыг хамгаалах их бие зэрэг аюулгүйн технологид анхаарч ирснээр автомашин жолоодох үед тохиолдох ослоос үүдэлтэй үхлийн тоог ихээхэн хэмжээгээр бууруулжээ.

Эдгээр арга хэмжээний үр дүнд зөвхөн Ниссан компаний судалгааг жишээ болгон авч үзэхэд тус компаний автомашинд хамаарах үхлийн тоо сүүлийн 15 жилийн хугацаанд 2 дахин буурсан байна. Гэхдээ сүүлийн 5 жилийн хугацаанд адил төрлийн арга хэмжээ хүссэн үр дүнг үзүүлэхгүй байдалд хүрэв. Учир нь үхэлд хүргэх ослын 93% нь жолоочийн жолоодлогын алдаанаас үүдэж байна. Эдгээр нь жолоодлогыг дэмжих системийн хөгжүүлэлтийг шаардаж байгаа юм. Мөн хөгжингүй орнуудад наслалт уртасч, ахмад насны жолоочын тоо эрс нэмэгдэж байгаа нь өөр нэгэн нөхцөл болж байна.

Тоёота, Форд, Ниссан компаниуд саадыг тойрох технологи боловсруулж байна. Автомашин жолоодох үед хүүхэд болон явган зорчигчид зам дээр гарч ирэх тохиолдол цөөнгүй байдаг. Мөн уулын замд ан амьтан, чулуу унах зэргээр гэнэтийн саад тохиолддог. Форд компанийн мөргөлдөлтөөс зайлсхийх систем камер болон хэт авианы төхөөрөмжөөр тоноглогдож, саадыг тойрох буюу хүлээх үйлдэл хийнэ. Тоёота, Ниссаний систем нь гэнэтийн саадыг хэт ягаан туяагаар мэдэрч, тоормос болон жолоог автоматаар удирдах замаар саадыг тойрох үйлдэл хийнэ. Гэхдээ эсрэг урсгалаас ирэх хөдөлгөөнийг давхар хянаж, мөргөлдөлтөөс зайлсхийх бөгөөд саад тойрох үйлдэл хийгдсэний дараа автомашиныг шууд үндсэн эгнээнд шилжүүлэх үйлдэл хийгддэг байна.

Шинэ болон эмэгтэй жолоочийн хувьд машиныг зогсоолд тавих үйлдэл төвөгтэй байдаг. Тэгвэл Хонда компани машиныг зогсоолд автоматаар тавих системийг танилцуулав. Энэ систем зогсоолд байрлах ажиглалтын камерийн тусламжтайгаар сул зогсоолыг тодорхойлж, автомашины хойд талд байрлах камерийн тусламжтайгаар үйлдлийг аюулгүйгээр гүйцэтгэнэ.

Мөн хэд хэдэн машиныг үр ашигтайгаар нэгэн зэрэг тавих үйлдэл хийх боломжтой. Ийм системийг томоохон худалдааны төвүүдэд ашиглахад тохиромжтой бөгөөд үйлчлүүлэгч дэлгүүрийн үүдэнд автомашинаа орхиж, зогсоолд тавих үйлдэл автоматаар хийгдэх юм.

Жолоодлогыг дэмжих системүүд нь одоогоор концепт түвшинд байгаа бөгөөд 5-10 жилийн хугацаанд хэрэглээнд нэвтрэх төлөвтэй байгаа юм. Гэхдээ ийм системийн анхдагч нь өнгөрөгч оноос автомашинд суурилуулагдаж эхлээд байна. Дайхацу компанийн "Ухаалаг дэмжлэгийн систем" радарын тусламжтайгаар өмнөх саадыг мэдэрч, автоматаар тоормозлох үйлдэл хийгдэн мөргөлдөх аюулаас зайлсхийнэ. 500 долларын үнэтэй уг системийг одоогоор Мүүв (Move) загварт сонголт хэлбэрээр суурилуулах боломжтой бөгөөд нийт худалдан авагчдын 80% нь шинээр худалдан авч буй машиндаа суурилуулж байна.

Жолоодлогыг дэмжих систем нь зөвхөн осол аваараас сэргийлээд зогсохгүй автозамын түгжрэлийг багасгах зорилгод ашиглагдах төлөвтэй байна. Хурдны зэрэг шулуун замын хөдөлгөөний түгжрэл уруудах замаас өгсүүр замд шилжих үед автомашины хурдыг эрс багасгах тохиолдолд ихэвчлэн үүсдэг. Энэ үед хурд сааж, зогссон машины арын машин бүр адилхан түр зогсох үйлдэл хийх шаардлагатай учир түгжрэл үүсдэг. Тэгвэл машинуудын хооронд хурдны мэдээллийг түгээх замаар өмнөх машинтай адил хурдаа ихэсгэж, багасган түр зогсолт буюу түүнээс шалтгаалах түгжрэлээс зайлсхийж болохыг Японы Нагоя их сургууль болон Форд компаний судлаачид тус тус туршилтаар нотлоод байна.


Эх сурвалж: NHK 

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419