Түүхэн дэх хамгийн хүчтэй нарны соронзон шуургууд
Энэ оны тавдугаар сарын 14-нд дэлхийд хүчтэй соронзон шуурга болж өнгөрсөн тухай астрофизикчид мэдээлсэн байна. Түүний хүч нь боломжийн 10 онооноос 3 оноо авахаар хүчтэй болсон гэнэ. Соронзон шуурганы идэвх нь орой болтол үргэлжилсэн байна.
Нарны агаар мандалд эрчим хүчний эрчимтэй хаягдал болох нарны дэлбэрэлтийн улмаас соронзон шуурга үүсдэг. Наран дээрх дэлбэрэлтийн лугшилтын үелэл нь ердийнхөөр хэдэн минут үргэлжилдэг ба харин хаягдаж байгаа эрчим хүч нь тротилд оруулсан тооцоогоор хэдэн тэрбум мегатонн болох жишээтэй.
1859 оны есдүгээр сарын 1:
Энэ өдөр одон оронч Ричард Кэррингтон нарны хүчтэй дэлбэрэлтийг бүртгэсэн ба тэр нь 18 цагийн дараа дэлхийд хүрч ирэв. Түүнийг Кэррингтоны супер шуурга гэж нэрлэсэн ба түүний улмаас Европ, Америкийн бүх нутгаар телефон сүлжээг тасалдуулжээ. Богино холбоос үүсэн станцуудад гал гарч байлаа. Туйлын туяаг дэлхий даяар, Карибийн арлуудад хүртэл харж байв.
1921 оны тавдугаар сарын 13:
Энэ өдөр одон орончид наран дээр 150 мянган километрийн диаметртай асар том толбыг олж харжээ. Тавдугаар сарын 15-нд гео магнитийн шуурга болж Нью-Йоркийн төмөр замын техникийн тал хувийг жагсаалаас гарган АНУ-ын Зүүн эргийн бараг бүх холбоог тасалжээ.
2000 оны долоодугаар сарын 14:
2000 оны долоодугаар сарын 14-нд нарны маш хүчтэй дэлбэрэлтийг парисчууд Бастилийн шоронг дайран эзэлсний 211 жилийн ойтой давхцсан учраас эрдэмтэд “Бастилийн өдөр” гэж нэрлэн тэмдэглэжээ.
Нарны хамгийн хүчтэй дэлбэрэлт X28 нэр авсан ба нарны эрчим хүчний хүчтэй хаягдал 2003 оны аравдугаар сарын 28-нд болжээ.
“Хэллоуины” нэртэй дэлбэрэлт нарны шуурганы хэзээ нэгэн цагт бүртгэгдсэн шуурганы хамгийн хүчтэй нэг бөгөөд X45 гэсэн ангилалд багтсан байна. Тэр дэлхийг шүргэх төдий өнгөрсөн ч хиймэл дугуулуудын заримыг гэмтээж, харилцаа холбоог тасалдуулжээ.
2006 оны арванхоёрдугаар сарын 5:
2006 оны арванхоёрдугаар сарын 5-нд нарны зүүн талын том толбо дэлбэрч хэдэн зуун сая халуун цөмийн бөмбөгийн эрчим хүчийг сансарт хаяжээ.
Нарны дэлбэрэлт Х9 гэсэн дээд хүчин чадлаар хэмжигдсэн ба харин дэлхийг чиглээгүй байлаа.
2012 оны долдугаар сарын 21:
Гео соронзон шуурга 2012 онд маш хүчтэй Нарны титмийн хаялага байсан ба долоодугаар сарын 23-нд дэлхийг дайрав. Нарны өөрийнх нь эргэлтийн улмаас тэр хүчтэй дэлбэрэлт шууд дэлхийг чиглээгүй харин түүний дагалдах үр дагавар байжээ.
Эх сурвалж: Sceince Daily