Фэйсбүүкийн хэрэглээ жилээс жилд улам нэмэгдэж байгаа энэ үед бизнесийн байгууллагууд ч мөн энэ орчинд үр дүнтэй ажиллах асуудал зүй ёсоор тулгарч байна. Танай байгууллага өөрийн хуудсанд хандсан бүх хэрэглэгчиддээ мэдээллийг цаг алдалгүй өгч чадаж байна уу? Хэрэглэгчдээс ирэх асуултууд, тусламж хүссэн хүсэлтүүд мөн сонирхосон бүтээгдэхүүнүүд, захиалга өгөх, худалдан авалт хийх нь нэмэгдсэн үү?
Бот гэж юу вэ?
Бот гэдэг нь интерфэйсээр дамжуулан хэрэглэгчтэй харилцах, мэдээлэл хүргэх, захиалга авах гэх мэт тодорхой үйлдэлүүдийг автоматаар гүйцэтгэж чаддаг программ юм. Сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт ботууд нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар нарийн төвөгтэй хүсэлтийг ойлгох, хариу урвалыг тохируулах, харилцан уялдааг сайжруулах зэрэгт тусалж чаддаг болтол хөгжиж байна.
Чатботын гол функцууд болон давуу талуудыг товч дурдвал.
- Автомат хариулагч – Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгчдээс ирсэн асуултанд оновчтой хариулах
- Захиалга, Бүртгэл – Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний цаг авах, үнийн санал авах, захиалга хийх боломжтой
- Мэдээлэл хүргэх суваг – Урамшууллын болон бүтээгдэхүүний талаарх мэдээллийг масс мессеж хэлбэрээр явуулах боломжтой.
- Хэрэглэгчдийн сегментчлэл – Үйлчлүүлэгчдийг сегментчилж зорилтот хэрэглэгчиддээ хүссэн байдлаар хандах боломжтой.
- Төлбөр төлөх хэрэгсэл – Дотоодын онлайн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлбөрөө төлөх боломжтой.
- Тайлан болон дата шинжилгээ – Чатбот нь өгөгдөл цуглуулах нэг арга хэрэгсэл болох ба цуглуулсан өгөгдлөө хүссэн байдлаар шинжлэж болно.
- Хэрэглэгчдийн санал гомдол хүлээн авах шугам – Чатбот нь байнгын найдвартай ажиллагаатай тул хэрэглэчдийн гомдол саналыг авах үндсэн шугам болох боломжтой.
- Масс мэдээлэл түгээх – Танай хуудасруу бичиж байсан бүх хүнд массаар нь мэдээлэл хүргэх гэх мэт давуу талуудтай.
Ерөнхийдөө ботыг дотор нь мэдээллийн чанартай ба туслах хэрэгслийн гэж 2 ангилдаг. Өөрийн бизнест тохирсон чат ботыг бий болгохын тулд танай бүтээгдэхүүн үйлчилгээтэй харилцагчид хэрхэн ойлголцохыг тодорхой байлгах хэрэгтэй. Үүний дараа чат интерфэйсээ хөгжүүлж эхэлнэ. Ботыг танай брэндийн нэр хүндийг өсгөх харилцааны суваг хэмээн ойлгож, сайтар хөгжүүлэхийн тулд шаардлагатай алхмуудыг хийх хэрэгтэй. Үүний тулд мэдээллээ бэлтгэж, харилцаагаа тодорхой болгосны дараа мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Хамгийн сайн чат ботууд нь эхний ээлжинд хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэглээний микро шийдвэрийг гаргахад тусалдаг.
Ботыг захиалгыг тохируулах, захиалгын хувьд хүргэх мэдээллийг шинэчлэх, хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх зэргээс гадна хэрэгтэй үед зөв шийдлийг хэрэглэгчдэд өгөх байдлаар оновчтой тохируулах нь зүйтэй.
Бот таны өмнөөс захиалгыг хийнэ.
Ботууд таны хэдийн ашиглаж дадсан мессежийн платформууд дээр гарч ирсэн. Тухайлбал, Facebook Messenger, Line, WhatsApp, WeChat эсвэл Viber гэх мэт. Судалгаагаар хүмүүс 5 ширхэг програм дээр л тогтмол ажилладаг байна. Нэг талдаа хэрэглэгчид чат бот гарснаас хойш хэрэггүй олон програм татаж авах шаардлагагүй болоод байгаа юм.
2020 оны байдлаар мессежийн програмууд сар бүр 5 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчидтэй болоод байна. Энэ нь түүхэндээ анх удаа хүмүүс мессежийн програмыг нийгмийн сүлжээнээс илүүтэйгээр ашиглаж байгаа явдал юм. Энэ бол хэрэглэгчдийн зан төлөвт гарч буй томоохон өөрчлөлт. Тийм учраас бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид аль аль нь чат ботын үйлчилгээнд анхаарал хандуулж, нухацтай хандах цаг ирээд байна.
Олон улсад хийсэн судалгаагаар хэрэглэгчид мэдээллийг аль болох хурдан авч, аливаа асуултад нэн даруй хариулт авахыг хүсдэг болсон төдийгүй технологи хөгжихийн хэрээр "voice search" буюу дуугаар хайх хайлт улам бүр түгээмэл болж байна. Хэрэглэгч өөрсдийн асуудлыг хурдан шийдвэрлэж хариу өгч чадсан брэндүүдэд улам илүү итгэх боллоо. Тиймээс чат ботууд нь мессеж програмын тусламжтайгаар хэрэглэгчид хаана, ямар төхөөрөмж ашиглахаас үл хамааран шийдлүүдийг олоход тусалдаг. Өөрөөр хэлбэл бизнесийн ертөнцөд харилцаа холбоо – үйлчилгээ – гүйлгээ буюу төлбөр төлөлт зэрэг үйлдлүүд нь нэгэн цогц болж ирж байгаа юм.
Эх сурвалж: Forbes