Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

ЯПОН ИРГЭНИЙ ХУВИЙН БЛОГООС УНШСАН МОНГОЛЫН ТӨРХ

Уншаад сэтгэл санаа хямарч байна. Сонгуульд дэвшиж, сонгож байгаа хэн бүхэн уншаасай

BIGLOBE дахь Япон иргэний хувийн блогоос:

(Нэр ус байгаагүй ээ.)(2018.6.17.)

Үүнээс цааш бичих зүйлс минь Монголын үнэн төрх юм.

Миний 20 гаруй жил энэ оронтой холбоотой байсан туршлагаас үүдсэн бодит жишээнүүд бичигдэх болно. Яг шударгаар хэлэхэд, 21-р зууны дэлхий дахинд “Үнэхээр зохимжгүй улс”. Богино хугацаагаар зорчих, аяллаар очиход ч тэр бүр мэдэгдэхгүй л дээ.

Өргөн уудам газар нутгаа бүрэн утгаар нь ашиглавал гайхалтай ирээдүй угтаж байгаа орон ч гэж хэлэгддэг.

Монголд хэвийнд тооцогддог ч “Японд бол хэвийн бус үзэгдэл” гэж хэлэхээр зүйлс маш олон.

Үүнээс Монголын талаар бүгдийг ойлгож авна.

1. Шуудан хүргэлтийн тогтолцоо байдаггүй. Өөрийн тооцооллоороо “Миний нэрээр ямар нэг зүйл хүргэгдэж ирээгүй биз?” гэж Төв шуудан руу зорьж очиж асууна. Гэрийн гадаа зориулалтын өлгөдөг пост гэж байдаггүй.

2. Үндэсний эрүүл мэндийн даатгал нь “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ор хоногийн мөнгөнд л хөнгөлөлт үзүүлдэг”. Бусад үзлэг, эм тариа зэргийг 100% өөрийн төлбөрөөр хариуцдаг. Хувийн эмнэлгүүд дээр даатгал үйлчилдэггүй.

3. Байнгын оршин суугч биш л бол гадаадын иргэний даатгалын төлбөр нь Монгол хүний төлдгөөс 2 дахин их.

Түргэн тусламж дуудлаа гэхэд гадаад иргэн нэг удаад 25 америк доллар төлөх ёстой. Монгол хүн бол арай бага 5000 төгрөг болдог.

4. Тэгээд шууд ирэхгүй шүү дээ. “Ачаалалтай байгаа болохоор маргааш болж болохгүй юу.” гэнэ. Таксигаар яваад очсон ч гар цайлгах мөнгө, авилга өгөхгүй л бол хэдэн ч цаг хүлээнэ. Адилхан нэг эмнэлэгт нь чадаагүй үзлэгийг нөгөө нэг эмнэлэгт нь харуулах бол рентгений зураг, дүрсээ өөрөө барьж очно.

5. Шинээр баригдсан орон сууц ч бай ус алдаж, хана нь хуурах нь элбэг.

Хуулиар бол хяналтын холбоо нийгэмлэг байгуулж тэдгээрийг зохицуулахаар заасан байдаг. Хүн ард нь мэдлэггүй хүмүүс олон учир түүний учрыг нь олох мэдэлтэй хүн байдаггүй.

6. Орлого зарлага/Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” гэсэн ойлголт байдаггүй.

Дэлгүүрийн хүнсний бараанууд муудсан байсан ч дуусах хүртэл зарагдаж л байдаг. Импортлогчоос худалдан авах тогтолцооныхоо төлөө тэр.

7. Машины засварууд нь “Вьетнам засвар”гэсэн самбарууд олон.

Монгол хүнд итгэл хүлээлгэлтгүй. Компьютер ч гэсэн хэрэглэгчийн нүдэн дээр л засдаг. Япон шиг захиж орхиод хэд хоногийн дараа буцааж авна гэдэг бол Монголд бүтэхгүй асуудал. Засварчин нь “ Энд ч тэнд ч эвдрэл байхаар нь засчихлаа шүү.” гээд өндөр төлбөр нэхнэ.

8. Хөгжингүй орнуудаас туслалцаа авдагийг энд тэндээс харж болно.

Япон бол хамгийн том туслагч орон. Монгол хүн түүхээсээ Хятадад дургүй боловч ард түмэн нь ч, засгийн газар нь ч өндөр хүүтэй хөрөнгийг Хятадаас зээлдэг. Буцааж төлж чадахгүй болвол яах юм? гэвэл, засгийн газар нь ч ард иргэд нь ч “Өнөөдөр л болж байвал болоо. Маргааш бол маргаашийн салхи нь л мэдэг.” гээд салхинд даатгадаг.

9. Монголд “Гэрлэлт салгуулсны нөхөн төлбөр, хүүхэд өсгөх төлбөр” гэж байдаггүй.

10. Хүүхэд бол нэг л гэр бүлд өсч торних ёстой. Гэтэл Монголд эрчүүд нь үерхэж буй найз бүсгүйгээ жирэмсэн болгочихоод “За баяртай.” гэдэг нь олон. Яахав, тал нутгийнхаа азарга шигээ л юм даа.

Манай дагавар охин ч гэсэн , жирэмсэн байхад нөхөр нь “Бая бая” гээд явсан.

Тиймээс сингл эхчүүд маш их. Ихэнх тохиолдолд нөхөргүй эмэгтэйчүүд хүүхдүүдтэйгээ хүнд амьдрал туулж байна.

11. Нэг Монгол найз эмэгтэй маань Япон эрэгтэйтэй суугаад салсны дараагаар хүүхдүүдээ дагуулан Монголдоо ирж амьдарч байгаа. Нас биед хүрсэн хүүхэд нь ажилгүй, өөрөө бие муутай бөгөөд хамт амьдарч байгаад бэрхшээл олон тулгардаг. Монгол Хятад хүмүүс “”Цусан төрлөө асрах нь чиний үүрэг.” гэдгээр л харж мэдээж асарна. Хөлд нь чирэгдэж аль аль нь л зовно .

Монгол болон Хятадад “Эцэг эх хүүхэд, ах дүүсээрээ амьжиргаа ч, эдийн засаг ч бүгд л үхэх сэхэхээрээ адилхан байх ёстой” гэсэн бодолтой байдаг. Тиймээс ч машин, байр авах үедээ мөнгө дутвал төрөл садангаасаа гуйдаг.

12. Автобусанд суухад дүрмээрээ бол карт ашиглах ёстой боловч сүүлийн үед жолоочид бэлэн мөнгө /500 төг/ өгөх хүмүүс олширсон. Жолоочийн тусдаа орлого болж байгаа хэрэг. Хот дотор нэг удаад суух үнэ 500 төгрөг байдаг.

13. Ус, цахилгаан, тв, халуун ус “Гэнэт тасрах” нь элбэг. Хотын халуун усны хангамж нь 5 сарын дундаас 9 сар хүртэл засварын улмаас зогсоно. Хэдэн мянган хүн амд нөлөөлнө шүү дээ. Бид ч гэр хорооллынхонтой ижил тогоонд ус халаагаад онгоцонд ус хийж усанд орно.

14. Захиргааны газруудад нь суурин утас байхгүй бөгөөд ажилчдын хувийн утсыг ашиглана.

15. Машин техник нь дуу чимээ ихтэй. Алхаж буй хүнээсээ илүү машин ихтэй нийгэм.

16. Золбин нохой, хулгайч, хог новш, баас шээсээр дүүрэн.

17. Гуанз нь ч ердийн хоолны амталгаа нь “Зөвхөн давс”. Тэгээд даралт өндөртэй хүмүүс их.

18. Нийслэлийн сургуулиуд нь анги, багш хүрэлцдэггүй учир сурагчдыг 3 ээлж хуваадгаа 4 болгох тохиолдол ч гардаг.

19. Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд их. “Ядуу өрхийн хүүхдүүд их.” гэдэг нь дундаж наслалт бөгөөд хөгшин настангууд цөөн байдаг гэсэн үг.

20. Хуурайшилт ихтэй учир угаасан зүйл шууд л хатна. Харин хавраас зуны хооронд шороо болчихно.

21. Өвлийн хот бол утаа аймшигтай. Японоос гэр бүлээрээ ирэхдээ хүүхэдтэй бол хойшлуулсан нь дээр.

22. Малаа буулгах нь эмэгтэй хүний үүрэг. Нядалгааг эрэгтэй хүн гүйцэтгэнэ. Зах дээр мах зарж байгаа нь эмэгтэй хүмүүс олон. Гадаад хүмүүс зураг авбал аашлуулна.

Зуны улиралд бол өмхийрсөн мах холилдсон байх учир авахдаа анхааралтай байсан нь дээр.

23. Минийх шиг нийгэмд дэмтэй сайн дурын ажлыг ойлгох хүн гэж байхгүй. Монголд бол “Бусдын явдал надад хамаагүй.”

24. Гадаадаас туслалцаа үзүүлдэг байгууллагууд нь өгсөний дараах хяналт, менежмент муу байдгаас орхигдож гонсойх нь олон. Хөгжиж буй орнуудын нийтлэг жишээ л дээ.

25. Эхнэрийн ярианаас:

Нэг найз нь 4,5 сарын цалингаас 10,10 хувь хасагдсанд уйлж байж л дээ.

Учир нь сургуулийн захирал нь “даасан ангийнх нь хүүхдүүд дүрэмт хувцас авч өмсөөгүй, хичээлээ их тасалсан”-гэх шалтгаан байсан. Хариуцсан багш нь хүүхдүүдийн гэрт очиход маш ядуу айлууд байж. Үнэндээ “дүрэмт хувцас худалдаж ав.” гэж хэлж чадаагүй гэсэн. Энэ мэтчилэн учир шалтгаантай 10-аад хүүхэд байсан аж. Монголын сургуулийн тооцоо гэж сургуулийн захирлын эрх мэдлээр д байгууламж, багш нарын цалин зэрэгт зарцуулагддаг.

26. Шинэ хичээлийн жил нь 9 сард тохиодог. “Анги хуваарилалт гээд хичээл ороогүй. Багш захирлын тушаалаар ажлаас гарсан. “ гээд л албаны ажилтнууд бол хамаа замбараагүй.

27. Ядуу өрхийн хүүхдүүдийн хувьд “Сургууль дээр талхны дайнд ч хүрэхгүй өдрийн цай” –нд баясч сургуульдаа явдаг ч хүүхэд бий.

28. Өвөл бол дулаахан хувцасгүй хүүхдүүд урт хугацаанд хичээлээ тасална.

29. Урьдчилан сэргийлэлт , лекц, эрүүл мэндийн үзлэгийн тогтолцоо гэж байхгүй.

30. Муудсан хүнсний бүтээгдэхүүнийг дуустал нь зарсаар л байна. Зарагдаагүй үлдсэн, хугацаа нь дууссан барааг ч “Бүгдийг бэлэн мөнгөөр худалдаж авах” дэлгүүрүүд олон бөгөөд манайд ч түүнийг худалдаж аваад шууд хаядаг нь олон.

Худалдагчдад бараа буцаах гэсэн тогтолцоо байдаггүй. Энэ улсад нэгэнт худалдаж авсан бол бараа буцаах боломжгүй. Муу бүтээгдэхүүнтэй таарсан бол “Таны л азгүйнх.”

31. “Өөрийгөө төв болгосон” нийгэм.

Өнгөрсөн удаад блогоороо танилцуулсанчлан хуучин Их дэлгүүрийн урд байх “Япон ресторан”-ы Гюүдон /амттай/-г Япон найзтайгаа хамт идэхээр очиход өдөр 12:00 өнгөрч байхад 10:00-аас онгойх ёстой газар хаалттай л байсан. Рестораны захирал нь Японд PHD авсан эмэгтэй байдаг юм. Найзын маань танил учраас утсаар “Жилд нэг ч амрахгүй ёстой байдаг ч ? 3 ажилтан нь хувь хувийн ажил гараад “Өнөөдөр амарсан юм. “ Ийм шалтгаан Монголд дэндүү олон. Энэ бол Монголын стандарт учраас “Гадаад хүн гомдол нэхээд үзээрэй.”

32. Гутал шууд бохирддог. Нийслэлд бол гэрээс гараад явахад л баас шээс тааралдах учир заваарсан гуталны дорх шороог унагасан үүдний ширдэг муухай үнэр орно.

33. Торгууль, шийтгэл нь дэндүү хөнгөн байсан. Би өмнө нь хуучин Япон цэргийн оршуулгын ойрхон амьдардаг байсан юм. Цахилгаан татаж өгөхийг захиргаанаас хүссэн ч хийж өгөхгүй байсан тул өөрөө гартаа хогны уут углаж байгаад “Тог хулгайлсан” юм. Тэгээд баригдсан бөгөөд торгууль нь 5000 төг л байсан. Шударгаар гуйж засуулвал тэр мөнгөнөөс 3 дахин үнэтэй болно гээд бод доо.

34. Гэрийн үүдэнд нэр бүхий хаяг хаддаггүй. Би хэдэн найзуудаасаа үүнийг учрыг асуутал, “Муу зүйл болохоос сэргийлдэг хүмүүс олон” байдаг бололтой. Гэрийн хаяг болон нэр бусдад мэдэгдвэл баларна шүү дээ. Тиймээс хөршийнхөө нэрийг ч бараг мэддэггүй.

35. Хогийг ялгадаггүй. Жорлонгийн хоолой их бөглөрдөг учраас ариун цэврийн цаас, лааз, шил, кардон, “Бүгдийг хамтад” нь хаяна. Хогны машинууд ирээд гараараа бариад л машиндаа аччихна.

00-д ашигласан цаасаа суултуурын хажуугийн саванд хаяна. Тиймээс Монголын жорлонгоос “Муухай үнэр” гардаг.

37. Байрнуудын шат , лифтний урдуур хогнуудаа гаргаад хаячихна. Түүнээс цааш зориулалтын цэвэрлэгээний хүний ажил. Муухай үнэртэй. Би гадуур гарахдаа хогоо хаана цуглуулах талаар арга бодож олсон юм. Өөрийн давхрын айлууддаа тэр аргаа зааж өгснөөр манай давхар муухай үнэрээсээ салсан.

38. Өвлийн хүйтнээр байрнуудын давхарууд дулаахан учир гэр оронгүй хүмүүс унтах газраа болгоно.

Цагдаа руу залгасан ч огтхон ч шийдэж чадахгүй.

Монголд “Хувийн эзэмшилд халдах” –д торгууль шийтгэл гэж байдаггүй шиг байгаа юм. “Амь нас болон хөрөнгөө хамгаалах” хуулийн зохицуулалт хараахан нимгэн.

39. Ажил эрхлэх 20-30 насны залуус хоёр гартаа бараа барьчихаад алхангаа зарж яваа харагдана. Өндөг чанаж зарах эмэгтэйчүүд ч байдаг. Монголд ажлын байр хомсдолтой. Түүгээр барахгүй хүүхдүүд ар араасаа төрж үржсээр л байна.

40. “Хүүхдийн ордонд нь хүүхдийн зориулалттай намхан суултуур байхгүй, гар угаах тосгуур ч байхгүй. Бүгд том хүний зориулалтынх. Ойлгоогүй. Энэ байгууламжийг ашиглах нь хүүхэд юм уу, том хүн юм уу гэдгийг.

41. Сургууль, нисэх буудал, дэлгүүр зэрэг хүн их цуглардаг газар хананы цаг байдаггүй. Хүүхдийн ордны хүлээн авах хэсэгт ч байхгүй. Монгол хүн төлөвлөгөө гаргаад түүнийгээ биелүүлэхдээ тун муу. Тэргүүнд тавигдах мал бэлчээрлэх ажил нар мандахаас эхэлж жаргахад дуусдаг болохоор нарийн ядаргаатай зүйл шаардлагагүй байдаг байх дөө.

42. Сургуулийн амралтаар гэртээ зурагт үзэж өнгөрөөдөг хүүхдүүд л элбэг. Гадуур гаръя гээд мөнгө байхгүй.

Баян хоосны ялгаа асар их.

Хаан шиг амьдарч байгаа хүмүүс байхад нэг өдөр чү ай 200 иенээр амьдарч байгаа хүмүүс ч байна. Гайхширмаар.

43. Монгол хүн цаг баримталдаггүй. Эгнээ болж жагсдаггүй. Нийгмийн дэг журам огтхон ч бүрэлдэхгүй.

44. Чанга дуу хоолой гаргадаг, аль хүч ихтэй нь урдаа ирнэ.

45. Автобусны жолооч өөрийн дураар хөгжим явуулна. Хааяа зорчигчдоо суулгасан чигээрээ зогсож тамхиа авна.

Нэг гараараа жолоогоо барьж, нэг гараараа утсаар чанга ярина.

46. Гуанзанд үйлчлүүлэгчийн хоолны үлдэгдлийг хүлээх тэнэмэл хүмүүс байна.

Гудамжаар ч гуйлгачид олон.

47. 11 настай охиндоо бид “Гэрийнхээ урд лифтнээсээ буухад чинь танихгүй хүн байвал гэртээ оролгүй доош буух ёстой” гэдгийг байнга захидаг. Гэрээ онгойлгох тэр цаг мөчид нь муу хүн ч бас дагаад орчих болохоор.

48. Монголд гэрээс гадуур үнэтэй цайтай зүйл хийсэн цүнхээ гарын бугуйндаа хийж явах хэрэгтэй. Гудамжаар хулгайч нар бүлэг болсон байх нь элбэг.

49. Гэр хороолол нь өдөр, оройгүй аюултай.

Усаа худгаас 10 литрийг 1 иенээр худалдаж авдаг.

Гэрийн гадна байх жорлон нь 40 градусын хүйтэнд 2-3 секундэд л өгзөг хөлдөхөөр. Тэвчиж хурааж байгаад л 1 секундэд амжуулахгүй бол.

50. Манайх Work shop-ынхоо 2 талын байрны иргэдэд “Эзгүй байх тохиолдол олон байдаг учир ямар нэг зүйл тохиолдоход утсаар мэдэгдээрэй” гэж гуйхад эхний хүнээсээ л “Үгүй чадахгүй “ гэсэн хариу өгсөн юм.

Монголд хөрш нь “Манайх тэдэн өдөр эзгүй байх болохоор харж хандаж байгаарай.” Гэж захиж болдоггүй. Хөршүүд нь ч хулгай хийдэг учир тэр.

51. Монгол залуутай гэрлэсэн Монголд амьдардаг Япон эмэгтэй зовж байна.

Өрх толгойлсон ээж байх Монголд ёстой бүтэхгүй зүйл байх.

Улсаас “Нийгмийн халамжийн тогтолцоо” бараг байхгүйтэй л ижил.

52. Ажилд ороход “ Гар цайлгах, авилга” өгөх нь ойлгомжтой.

Шинэ залуу төгсөгчид тэгээд л төгссөн чигээрээ ажилд орж чаддаггүй.

53. Захиргааны газрууд нь “Өнөөдөр хариуцсан хүн нь алга байна. Хүлээж авах боломжгүй байна. “

Дэд бүтцээрээ хөдөлдөггүй, “Хувийн ажил” мэт л байдаг.

Хариуцагч нь урт хугацаагаар байхгүй байсан ч тэгээд арга байхгүй.

Японы захиргааны байгууллага дээр тийм зүйл тохиолдвол тэр газрын дарга ажлаа өгнө шүү дээ.

54. Монголд Ойрхи Дорнодынх шиг улс төрийн эсэргүүцэл, терроризм байдаггүй нь талархууштай.

55. Эмнэлэгт хэвтэхэд ч “Авилга” өгсөн нь түрүүлж хождог “Авлигын нийгэм”.

56. Монголд худалдаалагдаж байгаа эмнүүдийн ихэнх нь Энэтхэг, Хятадад үйлдвэрлэгдсэн байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Дэлхий дахинд худалдаалагдаж байгаа эмний тэн хагас нь хуурамч” хэмээн мэдэгдсэн гэж байгаа.

57. Аль ч айл өрхөд “Ажилгүй хүн”гэж байдаг.

Тиймээс гэр хороололд 2м-ийн өндөр хашаа барьж, хөршүүд хоорондоо ч мэндэлдэггүй. Монголд “Бусад хүн бүгд муу хүн” гэдэг нь ойлгомжтой байдаг.

58. Одоо ч гэсэн “Өдөрт 2 хооллодог” хүмүүс олон. 3 хооллодог бол баян хүнд тооцогдоно.

59. Ногоон навчны салат идэх ойлголт байдаггүй. Баян хүн л түүнийг идэх бөгөөд гадаадыг дуурайсан болчихно.

60. Сургуулиудын зуны амралт Америк, Европтой ижил 6,7,8 сарын хооронд байдаг. Ерөнхий боловсролын хичээлийн 4 улиралтай.

Хичээлийн цаг богино. Гэртээ олуулаа унтаад л байна. Номын сан бараг л ашигладаггүй. Суралцах чадварт хүрдэггүй.

61. Шугамын автобусууд нь зорчигчид цөөхөн үед замаасаа “Дараагийн ирэх автобусанд суугаарай.”гээд хөдөлгөөнөө зогсоох тохиолдол ч байна. Замын түгжрээнд хааяа дураара замаас гарч тойрох тохиолдол ч байна.

62. Одоогоор гол уналга нь Тоёотагийн Приус машин нийт машины бараг тал хувийг эзэлж байна.

Нилэнхүйдээ хуучин машин.

Засгийн газар “ Яндангийн утааны дүрэм журам, шатахуун” –ы асуудлаар уг машинд давуу эрх үзүүлсэн үнэлгээ гаргадаг. Сүүлийн үед солонгос машин цөөрч ихэнх машины 90%-ийг Японоос оруулах хуучин тэрэг эзэлж байна.

63. Банкны хадгаламжийн хүү 15%, гадаад валют 5% байдаг. Байнгын оршин суугч биш бол 20%, Монгол иргэншилтэй хүнд 10%-ийн хүүгийн орлогын албан татвар ногдуулдаг.

64. Монголын дээд сургуулиудын түвшинд хэрэгцээ шаардлагатай хичээл байдаггүй.

Эхний 2 жилд бүх оюутнууд цаанаас тогтоосон хичээлийг сурах үүрэгтэй байдаг бөгөөд түүнийг нь дагаж мөрдөхгүй л бол мэргэжлийнхээ салбар луу ахина гэсэн ойлголт байдаггүй.

Тухайлбал: Хөгжим бол хөгжмөөрөө л , англи хэл бол англи хэлээрээ л дагнана.

Тиймээс зөвхөн хөгжмийн хичээл хийсэн хүн нийгэмд гарсан ч дэлхийн нэр бүхий кино, соёл урлагийнхны нэрийг ч мэдэхгүй байдаг нь олон.

Нэг Монгол хүнтэй ярилцаж байгаад сэдэв дэлхий нийт рүү ороод явчихсан чинь ёстой урам хугарсан. Тийм болохоор л өөрсдөө байгууллага бий болгож тооцоог нь барьж, удирдаад явах нь хэцүү байдаг байх гэж бодсон.

65. Монголын сургуулиуд тэр дундаа дээд сургуулиудын сурах бичиг, заах аргын материалууд нь үнэхээр ядуу, явцуу.

Хүн ам цөөтэй Хойд Европт гэхэд л Англи, Герман зэргээс эхлээд гадаадаас сурах бичиг ихээр оруулан хэрэглэж байсан. Худалдан авагч цөөтэй Монголд бол сурах бичиг гаргалаа ч худалдаж авах хүн цөөн байдаг юм чинь энэ Хойд Европын жишгээр явбал дээргүй юу гэж бодмоор.

Өчигдөр оройны ТВ-ээр Балтын муж улсуудад Литвийн сурах бичгийг нэвтрүүлж байсан бөгөөд Хойд Европын аргачлалтай адил юм билээ. Ялангуяа шинжлэх ухаанд дэлхийн хамгийн сүүлийн үеийн сурах бичиг, материалуудыг хөгжингүй орнуудаас эхээр нь авч сургалтын орчинд ашиглавал сайн үр дүнтэй тухай ярьж байсан.

66. Монголын Гадаад Хэргийн Яаманд бүртгэгдсэнээр “Хууль зөрчиж буй болон хуулийн дагуу гадаад ажиллаж байгаа нийт 150 мянган Монгол иргэн бий гэсэн.

67. Монголд номын сан ашиглахад мөнгө төлдөг.

68. Мөнгө зээлсэн ч буцааж өгдөггүй. Буцааж өгөх гэж нилээд төвөг болно.

Хууль ёс, гэм буруу, сахилга бат, дүрэм журам гэж Монгол хэлэнд байдаггүй. Хялбархан араар хутгална. Итгэж болох нь цусан төрлүүд нь л байдаг.

69. Гайхалтай нэг зүйл нь хоолонд уригдсан үедээ гэдэс нь цадаагүй байсан ч тавгандаа хоол үлдээнэ. Аргентинтай адилхан байгаа биз.

“Хайран” санагддаггүй юм байх даа.

70. “Шинэ олон улсын нисэх онгоцны буудал” хэзээ нээгдэх нь тогтоогдоогүй байгаа.

Зам, терминалын барилгыг Японы компани гүйцэтгээд 2017 оны 1 сарын сүүлээр хугацаа ёсоор хүлээлгэж өгсөн. Одоогийн байгаа нисэх буудлаа шинэ нисэх буудалтай холбох хурдны замаа Хятадын зээл тусламжаар хийлгэх гээд ажилчид, материал хангамж бүгдийг Хятдааас оруулан одоо явц дундаа байгаа бөгөөд бусад байгууламж нь тэгээд хэзээ бүрэн дуусах нь огт тодорхойгүй.

Монголын Засгийн Газар гэж юуг ч төлөвлөгөө ёсоор хийдэггүй.

71. Гадаадаас энд тэндэхийн тусламжаар байгуулсан барилга байгууламж хаа сайгүй.

72. Монгол нь Хятадын “Өрний төлөөс” –нд унах аюултай орны нэг. Буцаая гэсэн бодолгүйгээр бусад орноос өр зээл давтсаар л байна. Ялангуяа өмнөд хэсгээрээ хиллэсэн Хятад улс шүү дээ. Энэ байдлаараа дагуул орон нь болох байх даа.

73. Ядуу өрхүүд нь нэг өдөрт 2 америк доллараас бага мөнгөөр амьжиргаагаа залгуулах үзэгдэл ч байна. Шим тэжээл энэ тэр бодох бололцоо байхгүй.

74. Гэдэс, өгзөг том хүмүүс л олон. Оросын эгнээ гэж хэлж болно.

75. Хотын иргэдэд үнэгүй хэрэглэж болох олон нийтийн газар талбай гэж байхгүй.

Засаг захиргаа нь гэж хот хөдөөгүй энэ улсад бүтэхгүй зүйл.

Зар мэдээллийг шуудангаар айл бүрт хүргэх систем гэж байдаггүй. Хүмүүсийн ам шүүмж, яриа хамгийн том мэдээлэл дамжуулах хэрэгсэл болдог.

Амаар дамжигдахаараа цөөн хүний дараа гэхэд л анхныхаасаа тэс өөр яриа болчихсон байдаг нь олон.

Тиймээс хов цуурхал маш их, хүмүүс нь байнга донгодуулдаг.

76. Хэн бүрийн ашиглаж болох 00-д нь ариун цэврийн цаас байдаггүй. Цаас тавьбал хулгайлагдчих болохоор тэр.

Төлбөр төлж 00-д орох ба нэг удаад хүүхэд хөгшидгүй 200-300 төг төлнө.

Би бохир мөнгөн дэвсгэртээс нь хариулт авахгүйг хичээдэг.

Тэгээд ихэнх тохиолдолд 00-ын суултуур нь хагарч эвдэрсэн, ус гарахгүй.

Цэвэрхэн газрууд ч олон байдаг л даа. Хотод удаан амьдраад ирэхээр 00 байгаа газруудыг андахгүй болдог юм билээ. “Нью-Йоркоос илүү тохиромжтой”нь баярлууштай зүйл шүү.

77. Монголд сонинг тогтсон хугацаанд өдөр бүр уншдаг хүн гэж бараг байдаггүй юм. Ердийн хүн бол хайхрахгүй.

“Сонин бол томчуудын сурах бичиг” гэгддэг боловч Монголд нийгэмд гарсан том хүмүүс болцгоосны дараагаар суралцах боломж ч цөөн.

78. Хүмүүс нь чанга дуугаар хашгичиж ярьдаг.

Магадгүй энгийн үндсэн соёл боловсрол суурилагдаагүй байдгийнх юм болов уу даа.

79. Монгол мөнгө цаасан дэвсгэртээр ашиглагддаг. Тэгээд маш бохир заваан.

80. Мэндэлнэ гэж байдаггүй. Өчигдөр охин мөн түүний найзтай нь бид 3-уулаа банк руу орсон юм. Үйлчлүүлэгч болон цонхны ажилтан хоорондоо “Сайн байна уу” гэж мэндэлж байхыг нэг ч удаа олж сонсоогүй. Бид 3-уулаа чанга дуугаар “Сайн байна уу?” гэсэн чинь цонхны ажилтанд инээмсэглэл тодорч буцах үед харилцан бие биедээ “Баярлалаа” гэж хэлсэн. Олноор цуглаж амьдрахад “ Мэнд ус л үндэс ” нь болдог юм шүү дээ.

81. Монголын эмнэлэгт эмчид нь урьдчилж мөнгө төлдөг.

Эмнэлэг дотроо ч мөн адил.

82. “Баригдахгүй л байвал болоо биз дээ” болон “Буруутан нь чи шүү дээ” гэдэг л ерөнхий хандлага.

Тиймээс зам тээврийн осол гарахад ч “Цагдаа ирээд зааварчилгаа өгтөл ослын газрыг тэр чигт нь үлдээх” ёстой нь хуулиар заагдсан байдаг. Тэр нь тэгээд томоохон замын түгжрэлийг бий болгоно.

83. Сургуулийн багш нар ашигладаг сургалтын материалуудаа өөрсдийн зардлаар гаргадаг.

Сургуульд чөлөөтэй ашиглаж болох хэвлэх машин, үнэгүй цаас, хэрэгсэл гэж байдаггүй. Байсан ч цөөхөн учир бэлтгэж сэлбэж чаддаггүй. Манайх гэртээ ч өнгөт принтер авч тавьсан. Багш нарт тусдаа зардал их гарах учир зээлнээс зээлийн хооронд амьдралаа залгуулдаг.

Ердийн цалин ойролцоогоор 30000 иен, 20000 иен. Бидний амьдардаг байрны үндсэн талбай 45мкв, дундаж түрээс сард 400,000 төгрөг гэхээр тэр багш нар амьжиргаагаа залгуулж чадах уу?

84. Гэлээ гээд цалин өндөртэй ажил нь гэхэд л өмгөөлөгч, нягтлангийх 2 сая төгрөг. Төрийн албан хаагчид 600-800 мянган төгрөг.

85. Ус, цахилгааныг гэртээ татах суурь үнээ өөрсдөө төлнө. Япон шиг олон нийтийн сангаас татна гэж байхгүй.

86. Эхнэр нэг өдөр эмнэлэгт хэвлий хэсгээ үзүүлэх гээд.

Японд бол хэвлий хэсэгт хөшиг татаж, хажуугаас нь эмч, туслах, сувилагчийн дуу хоолой л сонсогдохоор хаадаг. Монголд бол олон хүний өмнө дэлгэж үзүүлнэ. Аймшигтай байгаа биз.

87. Монголд цахилгаан бараа худалдаж авахад тэр газарт нь бүрэн бүтэн байдлыг нь дэлгүүрийн ажилтан болон өөрөө хамт шалгаж үзэх хэрэгтэй.

Япон шиг баримтаа хадгалсан байхад нэг долоо хоногтоо солиулж авдаг тогтолцоо гэж байхгүй.

88. Эвдрэл, гажигтай эд худалдаад авчихвал шалгаж аваагүй худалдан авагчийн буруу. Буцаах, солиулах “100% боломжгүй”.

89. Энэ жилээс Монголд оршин суудаггүй гадаад иргэний банкны хадгаламжийн хүүнд 20%-ийн татвар оногдуулахаар болж байна. Монгол улсын иргэн бол 10%. Монгол Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн улс боловч тэрхүү гэрээний нөхцөлөө баримталдаггүй. ДХБ-уудын дүрмээр бол улс доторх үйлчилгээ ч гадаад, дотоодын иргэнд ялгаатай хандахыг хориглодог шүү дээ.

90. Монголд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний 80% нь Хятадаас орж ирдэг. Монголын хүнсний барааны хяналт шалгалтаар тэр чигтээ нэмэлт бодист шалгалт хийгдэж байгаа нь эргэлзээгүй.

91. Хувийн такси олон нийтэд хүлээн зөвшөөрөгддөг. Би ч үргэлж ашигладаг. Ойролцоогоор 4км нь 3000 төгрөг байдаг. Гэвч нисэх буудлаас хотын төв рүү гадаадын иргэн сууж үйлчлүүлвэл дундаасаа мөнгөн дээрээ ажиллах гэж олзолдог учир болгоомжлоход илүүдэхгүй.

92. Сүүлийн үед шүхэр, усны гутал, дугуй зэргийг ихээр ашигладаг болсон нь харагдлаа. Мөнгөлөг болж эхэлж байгаа.

93. Кино, компьютер софт, DVD зэргийн ихэнх нь 100% гадаадаас хуурамчаар хуулдаг. W10-ын OS хуулбар гэхэд л 100 иен орчим. Кино ч тийм үнэтэй. Томоохон захуудад худалдаалагдаж байгаа брэндийн зүйлс бүгд Хятадаас оруулж ирсэн хуурамчууд нь.

94. Төмөр замын төв зогсоол нь хөл хөдөлгөөн багатай. Нэг өдөрт цөөн хэдэн вагон л ирж явдаг.

95. Жилд 30,000 хүн орон нутгаас хот руу шилжиж ирдэг боловч хотод ч тогтсон ажил, орлогын баталгаа гэж байхгүй. Шинээр шилжин ирэгсэд уулын бэлүүдээр дур зоргоороо нүүдлийн гэрээ барьж суурьшдаг. Жорлонгоо гэрийнхээ гадаа 2 хавтангаар зоож, бороотой үед доош урсана. Өвчлөл их байдаг нь ойлгогдож ирж байгаа биз.

96. Байрнуудын дундаж талбай 45мкв. Гэр бүлээс гадна төрөл саднуудаараа ч бөөгнөрч амьдрах нь элбэг. Манайх шиг 65мкв –д 3 уулахнаа амьдарч байгаа айл тун цөөн.

97. Монголд нийтийн үзлэг шинжилгээ, урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж байдаггүй.

Тэсэхээ байгаад ирэхээрээ анх удаа эмнэлэгт очдог болохоор “Хожимдох” тохиолдол олон.

Хөгжингүй орнуудын эм бэлдмэл “Олон улсын үнэ ханш”-тай байдаг, түүнчлэн эрүүл мэндийн даатгал үйлчилдэггүй учир энгийн иргэдэд үнэтэй тусна.

98. Монголын дээд сургуулиуд “Судалгааны хөгжил дэвшил” –ийг нэвтрүүлж, хийж чаддаггүй.

Ядмагхан сурах бичиг болон хөгжингүй орнуудын жишээнээс л татна. Дээд сургуулийн профессоруудаас нь Нобелын шагнал зэргийг горьдолтгүй.

99. Боловсон хүчнийхээ төлөө Японоос Коосэны тусламжийг 2 жилийн өмнөөс нэвтрүүлсэн.

Монголд боловсон хүчин дутмаг. Дэлхийд зөвшөөрөгдөх хүний нөөц гэж байхгүй дээ.

100. Төрөл садны хэн нэгэн нь нас барвал зургийг нь гэртээ тавьдаггүй.

Эмнэлэгт нас барсных нь дараагаар тэр чигт нь шарил руу зөөж оршуулна.

Япон шиг “1 орой гэрт нь байлгадаг.” ёс байхгүй.

Исламын шашин шиг “Өнгөрсөн өдөрт нь оршуулах” гэдэг Гималай болон буддын шашин зэрэг Ойрхи Дорнодын нөлөөлөл их байгаагийнх.

/ Энд арай худал гуйвуулжээ гэж бодов./

101. “Ядуу” гэж хэлж болохгүй. Хүмүүс нь ингэж хэлүүлэх үнэн дургүй.

Би дэлгүүрт төлбөр төлөх үедээ “За байз, мөнгө байхгүй нээ. Ломбард орж мөнгө зохицуулахгүй бол болохгүй нь.” гэж тулгаж хэлдэг хүний царайг нь шууд цээжилчихдэг. Мөнгөгүй айлын эхнэрүүд ч гадуур гарахдаа “Хамгийн дээд зэргээр хувцаслана.” Андес, Күчиягийн үндэстнүүд ням гарагт сүмийн цугларалт руу явдагтай адилхан харагдана.

102. Гэр хорооллын ойролцоогоор 700,000 хүн амд халуун усны шүршүүр гэж байдаггүй.

Урт өвөлд халуун усаар биеэ арчаад л болчихдог.

Биеэс нь үнэр ялгараад ирнэ. Автобусанд суухад өмхий үнэр пиг пиг дүүрэн.

Нийтийн халуун усны газар байдаг ч цагийн хязгаарлалттай байдаг бөгөөд нэг хүн 2500-3000 төгрөг төлнө. Ядуу айл өрхийн хүмүүс бүгд орлоо гэхэд нилээд мөнгө болно.

103. “Юм бүхэндээ шууд л түлхүүр цоож хийдэг.” Өөрийн ширээ, өрөө, гэр орон бүгдийг цоожилно.

Орос найзындаа очиход ч адилхан байсан.

104. Ядуу айл өрхүүд нь ч гэрэл, тв-ээ асаалттай орхих нь элбэг. “Хайран санагдана.” гэх ухамсар нимгэн.

105. Японых шиг “Хэлло Ворк “ /Ажил олголтыг дэмжих төв / гэж байдаггүй. Ажилгүйчүүдийг бүртгэдэг олон нийтийн байгууллага байдаг хирнээ ажилтай болгох баталгаа хаа ч байхгүй. Монголын захиргааны байгууллагууд ажлын чадваргүй.

106. Өндөрлөг газар бөгөөд хуурайшилтай байдаг болохоор ялаа, шумуул, хорхой цөөтэй.

Харин тоос шороо ихтэй.

107. Хөдөө орон нутаг руу очвол цагаан давс тал нутагт их тархсан байдаг. 500 сая жилийн өмнө томоохон далай байсных. Ой тайга нь хойд хэсгээрээ байдаг ба төв хэсгээр тал хээр, өмнөд хэсгээр элсэн цөл бий.

108. Японоос 4,2 дахин их газар нутагтай. Хүн ам нь 3 сая болохоор 1кмкв-т 2 хүн оногдоно. Хөдөө аж ахуй нь мал маллагаа бөгөөд орон нутгийн ихэнх хэсэг л мал малладаг. Ердийн үед морь унаж мал хариулдаг болохоор үйлдвэрлэл муутай. Дээр үеэсээ ч одоо ч малд шаардлагатай тал нутгуудын талбай тэр чигээрээ л ижил учир хүн амын нэмэгдсэн хэсэг хот руу суурьшихаар шилждэг. Хотод тогтсон ажил орлого олж чадаагүй нь гадаад руу гарах гарц хайдаг.

109. Манай гэрийн цахилгааны төлбөр сард 50-иад мянган төгрөг, ус 30-аад мянга, халуун ус 40-өөд мянгын төлбөрийн түвшинд байдаг. Түүнээс хямд үе ч гарна. Иймэрдүү төлбөрөө төлж чадахааргүй айлууд ч байдаг.

110. Хотын төвөөс 2-3км зайд байх гэр хорооллын гудамжуудад засмал зам байхгүй бөгөөд шавар шавхай ихтэй. Бороо болон цастай үед гутал шороогоор хүндэрнэ. Монголд сургууль, албан газар, өрөөнд орох үедээ Хятадаас орж ирсэн нимгэн гялгар уутаар гутлын улавч хийж өрөөний цэвэр байдлыг хадгалдаг.

111. Ломбард, караокэ, нотариат, жижиг дэлгүүрүүд маш их. Энэ нь л улс орныг төлөөлдөг гэмээр.

112. Солонгосоос гоо сайхны бараа ихээр орж ирнэ. Миний өмсөж буй хувцас ихэнх нь комисс бөгөөд сайн угаагаад өмсч байна. Дээд доод хосоороо 20 мянган төгрөг орчим болно.

113. Миний “Хүүхдийн зурагт номын сан” одоогоор ажиллахгүй байгаа. Гэр хорооллын хүүхдүүд их ирдэг учир хүүхдүүд сармагчин шиг жижиг сажиг хэрэгслүүд болон номноос хулгайлаж, байгууламжийг эвдэж сүйтгэдэг учир яах ч аргагүй болдог. Ойролцоох айлуудаас “Баярлалаа” гэх талархлын үг нэг ч байхгүй.

Тиймээс ойролцоох Америк сүмийн тусламжийн төв ч үйл ажиллагаагаа багасгасан.

Нутгийн оршин суугчдаас талархлын үг авах битгий хэл “Гадаадууд эндээс зайл” гэх иргэд олон. Тийм орчинд төрж өсч буй хүүхдүүд олон бөгөөд том болохоороо ажилгүй, гадаадад хууль бусаар ч оршин суухаар явцгаадаг.

Сайн ойлгохгүй л байгаа. Өөрсдийн хүчээр эх орноо баян болгож төрсөн өссөн газартаа аз жаргалтай амьдрах нь хамгийн сайхан баймаар гэж бодох сон.

114. Өдөр бүр Ням гараг мэт алхаж буй хүмүүс өдөрт маш их тааралдана. Мөн цөөн хэдүүлээ ярьж, сууж, амралтын байдалтай хүмүүс ч өдөр тутамд олон тааралдана.

115. Хамгаалалт огт хийдэггүй.

Байр, оффис, барилга баригдах үеэр цонхнууддаа хаалт хийдэггүй. Ашиглалтанд орох үедээ шилэн цонх, хана нь цемент болон будгаар бохирдсон чигээр л байдаг. Байр худалдаж авахдаа шороотой гуталтай чигээрээ орж үзнэ. Засвар хийгдэж буй чигээрээ ч үйлчлүүлэгчид хүлээлгэж өгнө. Мөн нүүх үедээ хамтын хэрэглээний лифт зэрэг зүйлийг бүтээж хамгаалалт хийдэггүй. Шинэ барилга хирнээ энд тэндгүй сэвтэй л байдаг. Энэ улсад бусдын сэтгэл санааг бодолцдоггүй. Өөрөө л болж байвал бусад бүх зүйл ОК.

116. Ижил хүйстэн ч гэсэн тухайлбал нийтийн халуун усны газар шалдан бие харахаараа дургүйцнэ. Өмнө нь би Туркд халуун усны газар ороход Туркууд гайхаж хамт явсан найз маань алчуураар өгзгийг минь хааж байсан юм. Монгол л гэсэн ижил хүйстэн байсан ч түүнтэй адил.

117. Давтлага зэрэгт ашиглах сургалтын материал гэж байхгүй.

Багш нь хаанаас ч юм хуулбар хийж аваа л шавь нартаа тарааж өгдөг.

118. Сургуульд нь гуанз байдаг бөгөөд багш сурагчдаараа ашиглана. Нийслэлийн сургуулиуд ойролцоогоор 3000 хүүхэдтэй. Тиймээс ижилхэн анги танхим, байгууламжийг бага, дунд, ахлах сургуулиар хуваан ашигладаг. Нийслэлд Японы хөрөнгө оруулалт, тусламжаар хийгдсэн 55 сургууль байдаг. Засгийн газарт нь бүтээн байгуулалт хийх эдийн засгийн чадамж гэж байхгүй.

119. Монголын цахилгааны хүчдэл 220 V, 50 Hz байдаг. Байранд нүүрс түлдэг зуух ашигладаггүй учир хоол хийхдээ 100% цахилгаан плитка ашиглана. Ерөнхийдөө гэрийн шпатл 15A боловч түүгээр урсах тог220V учир Японых руу солиход яахав хангалттай. AC шонтой радиатор 1000 төгрөг орчим.

120. Энэ мэтчилэн урт удаан амьдраад байвал Японоос тэс өөр зүйлс асар их. Монгол бол “Соёлжоогүй орон”.

Монголтой нийлж гадаадад ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлэх тохиолдолд ашиг гарах үгүй нь хамаагүй асар их болгоомжтой байх л хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө Нагоягийн нэгэн компанийн итгэж байсан Хятад иргэн урван баллаж хэдэн 100 сая иенийг хамаатан садандаа тараан идэж, улмаар уг компани ч дампуурч байсан түүх байгааг санах хэрэгтэй.

Тэнэг захирлын түүх шүү дээ.

Тэгээд дараа нь адилхан тэнэг миний азгүй яриа.

10-аад жилийн өмнө нэг эмэгтэйд ажил бүтээж өгөхийн тулд УБ төмөр замын ойролцоо хувийн хөрөнгө оруулалтаар 55 хүний суудалтай ресторан байгуулсан юм.

5-6 эмэгтэйн ажлын байрыг бүрдүүлж чадсан юм. Би ажлаар Япон руу харихдаа хариуцаж байсан эмэгтэйд “Рестораны удирдлагад шаардагдах үедээ АТМ-ээс мөнгө гаргаж хэрэглэ” гээд картаа үлдээв.

Тэгээд Монголд буцаад ирэхэд яагаад ч юм хувийн хэрэгцээндээ их мөнгө гаргаж ашигласан байсан. Мэдээж баримт байхгүй. “Чи бол үнэхээр тэнэг. Энэ орон чинь Японоос өөр ш дээ.” гэж Монгол найздаа зэмлүүлсэн. Японд бүтэх зүйл Монголд бүтэшгүй зүйл. "Өөрөөсөө бусдад итгэж болохгүй.” гэх сургамж авсан. Эдийн засаг ядуугаар зогсохгүй, сэтгэл зүй нь ч ядуу.

Монголд гадаад иргэд ч зовдог. Хөгжингүй орнуудын соёл, ёс заншлаас тэс өөр. “Хүн бүрт байдаг =Хүний мөн чанар” гэж Японд л байдаг юм болов уу даа.

Монгол руу чиглэж юм хийх гэсэн компани, бүлэг, хувь хүмүүс бүгд л адилхан зүйл амсаж мэдэрч байна.

121. Би 6 сарын 14 нөөс эхэлсэн “Хөл бөмбөгийн World Cup”-ын Оросын тэмцээнийг ТВ-ээр үзэхийг хүлээж байна.. Монголд 2 суваг тэмцээнийг нэвтрүүлнэ гэсэн.  MNB болон NTV 24 цагийн турш зөвхөн хөл бөмбөгийг нэвтрүүлэх ба тэмцээнгүй үеүдээр ч давтаж үзүүлнэ. Сонин шүү.

Нэвтрүүлгийн эрхийн асуудлаар NHKBS –ээр лав тэгэж үзэх боломжгүй.

122. Монголчууд багийн спортдоо муу.

“Буруутай нь чи.” Гэдэг ард түмэн болохоор хувийн тулааны /Сумо, жюүдо, зодоон” зэрэг олон улсын зодооны тулааны урлагуудад гайхалтай оноонуудыг үлдээдэг ч багийн спортдоо сул. Хүн амаараа тун бага 350 мянган хүнтэй Исланд дэлхийд гарч байхад 3 сая хүнтэй Монголд ч хичээвэл болохгүй зүйл байхгүй баймаар.

Монголд хөл бөмбөгийн үндэсний баг гэж эмэгтэй баг л байдаг. 3 жилийн өмнө Японы хөл бөмбөгийн холбооноос багш дасгалжуулагч ирсэн. Эмэгтэй баг өнгөрсөн жилээс олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн ч эрэгтэй баг хараахан чадаагүй л байна.

123. Манайх 6 сарын 12-нд охиныхоо өрөөнд гоё цагаан 2 давхар ор худалдаж авсан.

1 сая 720 мянган төгрөг болсон. Доод давхар нь 120x200㎝, дээдэх нь 100x200㎝. Хэн ч байсан ирээд тухлаж хонож болно. Өнгөрсөн долоо хоногт охины найз ирж 4 хоносон. Дээд доод аль аль давхар нь том хүн ч ороод унтчихаар. Охин маань их баяртай байсан. Би давхар бүрт нь ном уншиж болохоор гэгээлэг гэрэл хийж өгсөн. Охин өөрийнхөө гэртээ бол сэтгэл хангалуун амьдардаг. Хөргөгчинд үргэлж зайрмаг, жимс, бялуу, жүүс гэх мэт зүйлс байдаг. Өөр бусад айлуудад байхгүй л тийм орчин.

Охин сард даваа, лхагва, баасан гарагуудад усан сэлэлтийн ангид явдаг. Автобусаар ганцаараа явчихдаг.

6 сарын 14-нд 11 нас хүрсэн. Найзууд нь олноор ирж хонох үед ч би хоол хийж өгч уриалгахан угтаж авдаг ч эхнэр маань /Монгол хүн/ “Монголд тийм заншил байхгүй ээ. Төрөл саднуудаа л зочлуулдаг” гэдэг. Гэр хороололд амьдардаг охины маань нэг найз манайд ирэх эрхгүй. Үргэлж гэдэс нь өлссөн, бохир заваан муухай үнэртэй, бас хулгай хийдэг учраас. Байранд амьдардаг хүүхдүүд л сайн сайхнаар хүрээлүүлдэг. Тиймээс манайд ирсэн ч эд зүйл авч явахгүй, хувцас нь ч цэвэрхэн байдаг.

Хүүхэд ч гэсэн “Хувцас, хоол, байраар хангалуун байж үнэ цэнийг нь мэдсэн байх” ёстойгийн жишээ шүү дээ.

Над шиг “Бодит байдлыг өгүүлэх блог”-ийг үгүйсгэх Монголчууд бий. “Өмхий зүйлийг таглаагаар тагласан нь дээр байдаг байх даа.”

Гэвч үнэнийг мэдмээр байгаа нь олон байдаг.

Орчуулсан: Н.Ариунтуул

89
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419