Төрийн банк ногоон зээлийн үйлчилгээг санал болгож байна
НҮБ-с санаачилсан Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр-2020” өдөрлөг боллоо. Жил бүр болдог тус өдөрлөгт Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дулаалгын материал, шалны халаалт, дулаан баригч, цахилгаан, хийн халаагуур зэрэг эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод худалдаалдаг компаниуд болон оролцож байна. Харин банкуудаас Төрийн банк оролцон байгаль орчинд ээлтэй Ногоон зээлийн бүтээгдэхүүнээ энэ үеэр харилцагчиддаа санал болгож байгаа юм. Төрийн банкны Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй төслийн зээлд Цахилгаан халаагуур, Дулаалгын материал, Эко ариун цэврийн байгууламж, Сайжруулсан зуухны зээл багтаж байгаа аж. Харилцагчид дээрх зээлийг ирэх 11 дүгээр сарын 30 хүртэл 30 хүртэлх сараар, 50 хүртэлх хувийн хүүгийн хөнгөлөлт эдлэн сарын авах боломжтой юм байна. Мөн Эко автомашин, Цахилгаан скүүтер, унадаг дугуй хөнгөлөлттэй зээлээр авах боломжтой аж.
Дээрхээс гадна Бага оврын цэвэрлэх байгууламж, Жуулчны баазын дулаан алдагдлыг бууруулах, Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх ногоон зээлийг Төрийн банкнаас харилцагчиддаа санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цамхим хуудас болон 1800-1881-с лавлах боломжтой юм байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.