НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах зөвлөх асан Питер Далглиш хүүхэд хүчирхийлсэн хэргээр хоригджээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах зөвлөх асан Питер Далглиш хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шийтгэгджээ. Гэхдээ тэрбээр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдээд байгаа аж.
Жеффри Эпштейн, Хунтайж Эндрю гэх мэт нэр нөлөө бүхий хүмүүс бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татдаг нь илэрсэн. Үүний нөлөөгөөр дэлхий нийтээр хөрөнгө нөлөөтэй хүмүүсийн бага насны хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулдаг сүлжээ үүссэн хэмээн үзэж эхлээд байгаа.
Дээрх онолыг батлах мэт олон тооны олны танил, нөлөө бүхий хүмүүс бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх баримтууд илрээд байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ бол Жеффри Эпштейнээс гадна Канад улсын төрийн одонт, НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах зөвлөх асан Питер Далглишийн хэрэг юм. Тэрбээр НҮБ-ын томоохон албан тушаалтан байснаас гадна “Street Kids International” нэртэй буяны байгууллагыг үүсгэн байгуулсан нэгэн юм.
Балбын цагдаагийн газар Далглишийг хоёр жилийн өмнө Катмандугийн хойд дүүрэгт байрлах гэрээс нь баривчилсан юм. Цагдаагийн газраас мөн түүний гэрээс 12, 14 настай хоёр хүүхдийг гэж мэдэгдсэн. Катмандугийн нэгэн хэвлэл Далглиш хүүхдүүдийг боловсрол олгож ажилд оруулан гадаадад гаргана гэх амлалтаар өөртөө татаж улмаар хүчирхийлэх болсон гэж мэдээлсэн байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Далглишийг баривчлахад хүргэсэн Балбын цагдаагийн дэд ахлагч Кабит Катвал дараах мэдэгдлийг хийжээ.
"Бид хэд хоногийн турш тандалт, мөрдөн байцаалт хийсэн. Питер Далглишийг хуулийн хүрээнд баривлахын тулд бид маш их цаг хугацаа зарцуулсан. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байгаа тул ял шийтгэнэ гэдэгт бид бүрэн итгэж байна. Нотлох баримт ч хангалттай байгаа. Тэр одоо хэргээ хүлээсэн нь дээр. Хохирогчид хэрхэн зовсон түүхээ тодорхой ярьсан. Тиймээс ойлгомжтой гэсэн үг."
Түүний ярьсан ёсоор Катмандугийн ойролцоох шоронд хэсэг хугацаанд суусны дараа Канадын нэрт хүмүүнлэгийн ажилтан Питер Далглиш Балба улсад хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тодорхой болж гэм буруутай болох нь тогтоогджээ. Одоогоор түүнд өгөх ялын хэмжээг тогтоогоогүй байна.
Эх сурвалж: collective-evolution.com