Шударга чадварлаг залуусаа сонгуульд дэмжинэ гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн уриалга хаана очоод замхрав...
НИТХ-ЫН СОНГУУЛЬД МАН-ын хорооноос нэр дэвшигчид тодорчээ, гэхдээ тэдэн дунд өнгөрсөн жилүүдэд нийслэлийг утаагүй болгох хэрэгт Хотын дарга асан С.Амарсайхантай хамт оройлон зүтгэсэн, өдөр шөнөгүй ажилласан хүмүүс яагаад алга байна вэ, 20 жил бугшсан утааг бууруулахад зүтгэсэн зарим хүмүүсийн нэр алга, тэд НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэнгүй юу, эсвэл тэднийг дэвшүүлсэнгүй юу?
Гэтэл хэн ч танихгүй, нийслэлийн төлөө хэрхэн ажилласан нь тодорхойгүй залуус цөөнгүй харагдана.
Дарга нар бүгдийг шийддэг юм бол залуус төр нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэг юун.
Шударга чадварлаг залуусаа сонгуульд дэмжинэ гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн уриалга хаана очоод замхрав.
МАН-ын хорооны шийдвэр оновчтой шударга гэдэгт одоо бид итгэх ёстой юу, эсвэл цүнх барьж даргыг дагаж гүйж байх учиртай юу, авилга авч мөнгөтэй болсон байх хэрэгтэй юү...?
Ц.Мөнхбаатар
https://www.facebook.com/photo?fbid=3385676991453418