Япон улс цөмийн зэвсэг бүтээхэд бэлэн үү?

Япон улс цөмийн зэвсэг бүтээхэд бэлэн үү?

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн байдлаас шалтгаалан огцорно гэдгээ наймдугаар сарын 28-нд мэдэгдсэн. Саяхан Японы засгийн газар 45 орчим тонн плутониумтай гэдгээ зарлав. Үүний 30 гаруй тонн нь цөмийн цэнэгт хошуунд ашиглахад тохиромжтой. Японд өөрийн цөмийн зэвсэгтэй болно гэдэг асуудалд гадаад орнууд төдийгүй ард иргэд нь ч гэсэн маш эмзэг ханддаг. Гэхдээ цаг хугацааны эрхээр нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэг нь тодорхой. 

Япон улс атомын цахилгаан станцын хаягдлыг олон жилийн турш боловсруулсны үр дүнд плутонийн ихээхэн хэмжээний нөөцийг хуримтлуулсан. Ихэнх хэсэг нь Японы нутаг дэвсгэр дээр бус Их Британид, Францад хадгалагддаг.

1947 оноос хойш өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байгаа Японы одоогийн үндсэн хуулинд аливаа зэвсэгт хүчин байгуулахыг хориглож, дайн, зэвсэгт мөргөлдөөнд орохгүй байх зарчмыг тунхагласан бөгөөд одоогийн байдлаар тус оронд өөрийгөө хамгаалах хүчин л гэж бий. 

Гэвч үнэн хэрэгтээ Японд өөрийгөө хамгаалах хүч гэж нэрлэдэг хуурай замын хүчин, агаарын хүчин, тэнгисийн цэргийн хүчин аль аль нь бий. Албан ёсоор эдгээр нь цагдаагийн тусгай хүчний нэг бөгөөд үйл ажиллагаа нь хязгаарлагдмал, бүр тодорхой эрх зүйн статустай байдаггүй.

Японы улс төрчид, сэтгүүлчид орчин үеийн "Японы арми" гэж хэзээ ч ярьдаггүй бөгөөд өөрийгөө хамгаалах хүчнийг иргэний байгууллага гэж үздэг. Нэмж дурдахад сүүлийн 10-15 жилийн хугацаанд Японд "9-р зүйл" хэмээх хүчирхэг бүлгэглэл олон нийтийн дунд хүчээ аван энх тайвныг баримталсан байр сууринаас үг хэлж, үндсэрхэг үзлийг сэргээхийг эсэргүүцэж байв. 1967 онд тэд Япон албан ёсоор "Цөмийн бус гурван зарчим"-ыг санаачилан цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх, эзэмшихгүй байх, импортлохгүй байхаар батлав.

Нөгөөтэйгүүр, зарим япончууд сүүлийн үед цөмийн зэвсэгтэй болох санал гаргаж ирэх болсон. Тодруулбал, саяхан Токио нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг Курилын арал дээр Оросын засгийн газар Онцгой байдлын яамны аврах ажиллагааны төвийг нээсэн явдалд тун их эгдүүцсэн байна. Тус төвийн хажууд дурсгалын хавтан байрлуулсан бөгөөд дээр нь Оросын эзэн хаан Николай I-ийн "Оросын туг мандсан газраасаа буух ёсгүй" гэсэн үгийг сийлжээ. 

Орчин үеийн Японы өөрийгөө хамгаалах хүч нь 1950-1954 онд АНУ-ын армийн дэмжлэгтэйгээр гарч ирсэн бөгөөд тухайн үед Солонгосын дайн улам эрчимжиж барууны орнууд Сталинист ЗХУ, Мао Зедуны Хятад тэргүүтэй коммунистуудтай цөмийн дайн хийхэд хүртэл бэлэн болоод байсан. 1951 онд Токио Вашингтонтой одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй цэргийн хамтын ажиллагаа, батлан ​​хамгаалахын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүний дагуу Япон руу чиглэсэн аливаа халдлагыг АНУ өөрт нь халдсантай адил хэмжээнд авч үзэн цэргийн тусламж үзүүлэх юм. 1989 онд Япон улс АНУ-аас НАТО-гийн холбоотоноос гадна АНУ-ын тэргүүн холбоотон статустай болжээ.

Токио батлан ​​хамгаалах чадавхиа бүх боломжит дайснуудаас хамгаалахын тулд хөгжүүлэхийг хичээж байгаа учраас өөрсдийн хэт хурдан зэвсгээ боловсруулж, Вашингтонгоос хамгийн боловсронгуй технологийг худалдаж авч байна. 

Гэсэн хэдий ч Японд цөмийн зэвсэг бүтээх, эзэмших нь одоо хүртэл хориотой хэвээр байна. Засгийн газрын албан ёсны байр суурь нь ямар ч улс цөмийн зэвсэгөмчлөх, нутаг дэвсгэр дээрээ байрлуулах, үйлдвэрлэхээс татгалзах юм. Гэхдээ энэ байр суурь нь Японы парламентаас баталсан хууль биш харин Засгийн газрын тогтоолын шинж чанартай гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс онолын хувьд энэхүү заалтыг цэвэр хууль ёсны утгаар нь өөрчлөх нь хялбар. Японы олон нийтийн санаа бодол нэгдмэл байдаг учраас нэг эргэвэл нийтээрээ эргэх болно. "Бид тэнэг хүн шиг тоглохоо больж, цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй" гэж зарим цэргийн албан хаагчид хэлжээ. Гэхдээ одоогоор ийм үзэлтэй хүмүүсийг шууд Японы өөрийгөө хамгаалах хүчнээс хөөж байгаа. Японд цөмийн зэвсгийг нээлттэй сурталчлах улс төрийн хүчин байхгүй. Мэдээжийн хэрэг АНУ-тай харилцах харилцаа өөрчлөлт орвол нөхцөл байдал огцос өөрчлөгдөх болно. 

Энэ асуудлын талаар олон улсын зэвсгийн мэргэжилтэн Васили Гловнийн хийсэн ярилцлагаас хүргэе.

Васили:  Японы номер нэг дайсан мэдээж Хятад юм. Хойд Солонгосын талаар маш их ярьдаг, яагаад гэвэл тэд саяхныг хүртэл Япон руу тогтмол пуужин хөөргөдөг байсан (зарим нь бүр Японы нутаг дэвсгэр дээгүүр нисч байсан), цөмийн туршилт удаа дараа хийсэн гээд асуудал олон. Тиймээс тэд илэрхий аюул заналхийлэл учруулж буй нь тодорхой юм. Гэхдээ стратегийн болон урт хугацааны хувьд хамгийн том аюул нь мэдээжийн хэрэг БНХАУ. Түүгээр ч барахгүй Токио ямар нэгэн байдлаар БНАСАУ-ын довтолгоонд хариу арга хэмжээ авах чадвартай гэдгээ сайн мэдэж байгаа ч өнөөгийн боломж бололцоогоороо тэд АНУ-ын дэмжлэггүйгээр Хятадтай тэмцэж чадахгүй. Тиймээс тэд Вашингтоны хамгаалалтад бүрэн найдсан хэвээр байгаа нь мэдээж.

Гэсэн хэдий ч эдгээр найдвар Барак Обамаг ерөнхийлөгч байх үеэс улам бүрхэг болсон. Европ, Азийн аль алинд нь цэргийн холбоотнуудтайгаа хайр найргүй харьцдаг Дональд Трампын үед ийм айдас улам бүр нэмэгдэж эхэлсэн. Мэдээжийн хэрэг Японы засгийн газар Трампыг 11-р сард болох сонгуульд ялахгүй гэж найдаж байгаа бөгөөд ерөнхийдөө дараа нь юу болох нь тодорхойгүй байна.

Жо Байден бол ерөнхийдөө Обамагийн хүн бөгөөд хоёр орны харилцааны тухайд мөн эргэлзэж байсан хүн юм. Жишээлбэл, Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку хэмээх жижиг арлуудын талаархи Япон, Хятадын хооронд үүссэн маргааныг хурцатгах үеэр Барак Обама анх Японоос шууд дэмжлэг авалгүйгээр төвийг сахисан байр суурь баримталж байв. Токио эдгээр арлуудыг тойрсон зөрчилдөөн гарвал Америкийн Нэгдсэн Улс аюулгүй байдлын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж шүд зуун хүлээхээс өөр аргагүй болно. 

Сурвалжлагч: Японд цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг дэмжиж эхэлсэн гэдэг сэдэвт эргэн оръё. Хэрвээ Япон улс цөмийн зэвсэгтэй болно гэвэл тийм их хэмжээний плутонийг хаанаас, яаж авах вэ?

Васили: Тийм ээ, Японд асар их хэмжээний плутониум байдаг. Энэ долоо хоногт гарсан албан ёсны тоо баримтаас харахад тус улс 45.5 тонн нөөцтэй гэсэн байв. Энэ бол янз бүрийн чанартай плутониум боловч 30 гаруй тонн нь цөмийн цэнэг үйлдвэрлэхэд нэн даруй хэрэглэхэд тохиромжтой юм. Өөрөөр хэлбэл, хэдэн зуун атомын цэнэгт хошуу хийж болно, энэ бол аварга том нөөц.

Гэхдээ тэд гэнэт ийм ийх нөөцтэй болоогүй, яагаад гэвэл Японд 2011 онд Фукушима-1 атомын цахилгаан станцад осол гарахаас өмнө 50 гаруй цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байсан нь мэдээжийн хэрэг үйл ажиллагааныхаа хаягдлыг байнга хаядаг байв. Тэднийг Их Британи, Францад боловсруулж (Япон улс энэ талаар өөрийн гэсэн чадавхгүй хэвээр байсан тул) хадгалдаг байсан. Түүнээс гадна энэ плутонийг шинэ MOX түлш болгон ашиглах, өөрөөр хэлбэл урантай хольж, үржүүлэгч реакторт шатаахад шинэ плутониум үйлдвэрлэх ёстой байв.

Энэ бол ерөнхийдөө Токиогийн өөрийн бүрэн эрчим хүчний хараат бус байдлын мөрөөдлийн нэг хэсэг. Гэхдээ Фукушима-1 атомын цахилгаан станцын ослын дараа олон реакторууд хаагдсан тул эдгээр төлөвлөгөөнүүд үргэлжлэх эсэх тодорхойгүй хэвээр үлдсэн. 

Токио цөмийн цэнэгт хошууг бүтээхэд 2-2.5 жилийн хугацаа шаардагдана

Дашрамд дурдахад, хэсэг хугацааны өмнө Токио хотод цөмийн зэвсэг бүтээх боломжийн талаар дүн шинжилгээ хийж байжээ. Ерөнхийдөө засгийн газрын шинжээчид цэвэр таамаглал дэвшүүлснээр өнөөгийн Японд байгаа бүх хүчээ дайчлахгүйгээр үзвэл 5 жилд цөмийн зэвсэгтэй болно гэж үзсэн байдаг. Т

Сурвалжлагч: Японы өөрийгөө хамгаалах хүчний хөгжил ерөнхийдөө хэрхэн явагдаж байна вэ? 

Васили: Японы өөрийгөө хамгаалах хүч одоо маш том өөрчлөлтийг хийж байна. Япончууд өөрсдийн армигүй учраас өөрсдийг нь дайснаас хамгаалах зүйл байхгүй мэт сэтгэдэг. Япончууд ялангуяа пуужингийн довтолгооны аюулаас маш их эмээдэг. Токио өөрийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бий болгохыг хичээсэн боловч одоог хүртэл үр дүнд хүрээгүй байна. Орос, Хятад, тэр байтугай Хойд Солонгост гарч ирсэн шинэ төрлийн пуужин нь Японд амархан хүрнэ.

Тус улсын өөрийгөө хамгаалах хүч нь зөвхөн батлан ​​хамгаалахын тулд л оршин тогтнодог. Японд баллистик пуужин байхгүй, нисэх онгоц тээгч хөлөг онгоцгүй, харийн нутаг дэвсгэрт цохилт өгөх зүйлгүй гэж олон арван жилийн турш мэдэгдсээр ирсэн. Энэ үүднээс тэд сүүлийн үеийн нисэх онгоцуудаа нэлээд үр дүнтэй цохилт өгч чадах холын тусгалтай далавчит пуужингаар тоноглож, өөрсдөө хэт хурдан зэвсгүүд хийж байна. Энэ ажилдаа тэд нэлээд идэвхтэй байна.

Сурвалжлагч:  АНУ-тай хамтарсан сансрын цэргийн хөтөлбөрийн талаар юу хэлэх вэ?

Васили: Саяхан Токио бараг бүх дэлхийг хянах ёстой олон мянган жижиг, маш бага тойрог замын тагнуулын хиймэл дагуулаас бүхэл бүтэн сансрын флот бүтээх томоохон хөтөлбөрт Вашингтонтой бараг хэдийнээ тохиролцсон гэх мэт маш сонирхолтой нийтлэлүүд гарсан. Нэг хиймэл дагуулын үнэ 5 сая доллараас бага байх бөгөөд энэ нь Японы стандартаар тийм ч их биш юм. Ийм хиймэл дагуулын тусламжтайгаар Япон улс дайснуудынхаа хүрч чадахгүй өндрөөс цохилт өгдөг болно гэж найдаж байгаа. 

Эх сурвалж: svoboda.org

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419