Хэрвээ сар байхгүй болбол манай дэлхийд юу тохиолдох вэ?
Сар байхгүй байсан бол яах байсан бэ гэж бодож үзсэн үү? Энэ асуултын талаар товч тайлбарлъя. Сар байхгүй болвол эх дэлхийд сайн гэхээсээ илүүтэй муу зүйлүүд их тохиолдох болно.
1. Хамгийн энгийн жишээ гэвэл шөнийн тэнгэр гүн харанхуй байх байлаа. Өөрөөр хэлбэл бид шөнийн тэнгэрт түгэх түм буман оддоос нэгийг ч олж харж чадахааргүй болно.
2. Сарны татах хүчээс хамаарч дэлхийн эргэлт удааширдаг. Тиймээс саргүй бол дэлхийн эргэлт хурдсана.
3. Сар хэрвээ байхгүй байсан бол дэлхийн тэнхлэг одоогийнх шиг байхгүй. Магадгүй бидний төсөөлж ч мэдэхгүй эрс тэс уур амьсгал энд байх байсан биз. Сарны ачаар манай дэлхийн тэнхлэг 23.5 градусын өнцгөөр хазайжээ. Үүний ачаар дөрвөн улирал ээлжилж, хойд, өмнөд туйл оршин буй. Сар үгүй болвол туйлын мөсний хайлах хурд нэмэгдэж цөлжилт газар авснээр дэлхийн зарим газарт хүн амьтан амьдрах арга болно. Ингээд маш олон төрөл зүйлийн ан амьтан, ургамал үгүй болно.
4. Хэрэв сар байхгүй болбол дэлхийгээс авдаг байсан эрчим хүчний хэрэгцээг ахиж ашиглах шаардлагагүй болж дэлхий илүү хурдан эргэх юм. Энэ нь цаашлаад бидний олон зуун жил үзэж байгаа хар салхийг илүү аймшигтай болгоно гэсэн үг юм.
5. Сар байхгүй байсан бол дэлхийн нэг хоног 6-12 цагийн хугацаатай байх байв. Үүний улмаас нэг жил 1000 гаруй өдөртэй болох бөгөөд сарны татах хүч манай дэлхийн тэнхлэгээрээ эргэх хурдыг сааруулж байдаг аж.
6. Саргүйгээс болж үүсэх тэр олон байгалийн гамшиг нь мэдээж тариалан тарих боломжийг хурдацтайгаар багасгах болно. Тариалан байхгүй бол хүмүүсийн өлсгөлөн улам нэмэгдэх нь мэдээж. Үүнээс болж дэлхийд улам ширүүн "дайн" үүсэх боломжтой юм.
7. Нарны туяаг хэдэн арван жилдээ нэг удаа таглаж өгдөг зүйл маань байхгүй болчихвол бид нар хиртэлтийг ахиж хэзээ ч харахгүй гэсэн үг.
8. Эдгээр сөрөг нөлөөллөөс амгийн гол нь эрдэмтдийн тооцож үзсэнээр хэрвээ дэлхий саргүй байсан бол энд амьдрал үүсэх магадлал тун бага байх байлаа. Тэгэхээр би энийг бичиж, та үүнийг унших магадлал мөн л тун бага байх байжээ.
9. Бидний мөнхийн хөтөч сар хэрэв гэнэт алга болбол дэлхийн тэнхлэгийн хазайлт огцом ихсэж маш том өөрчлөлтийг туйлын богино хугацаанд бий болгоно. Үүний үр дүнд, туйлын мөсний хайлах хурд нэмэгдэж цөлжилт газар авна.
10. Бид дэлхийгээс зөвхөн ганцаархнаа эрчим хүч авдаг нь биш. Яагаад гэвэл сар өөрийн эргэлтэндээ зориулж дэлхийгээс эрчим хүч авдаг нь түүний эргэлтийг удаашруулдагтай холбоотой. Хэрэв сар байхгүй болбол дэлхийгээс авдаг байсан эрчим хүчний хэрэгцээг ахиж ашиглах шаардлагагүй болж дэлхий илүү хурдан эргэх юм. Энэ нь цаашлаад бидний олон зуун жил үзэж байгаа хар салхийг илүү аймшигтай болгоно гэсэн үг юм.
11. Сар дэлхийн бүх хөдөлгөөнд нөлөөлдөг чухал зүйл гэдгийг та өмнөх баримтуудаас олж уншсан байх. Тэгвэл энэ удаад хэрэв саргүйгээр бид олон арван жилийг элээх юм бол дэлхийд маш том цохилтыг өгч улмаар хөрсний тектоник хөдөлгөөнд өөрчлөлт үзүүлэх юм. Энэ нь олон зуун жил байнга тохиож болох галт уулын тогтворгүй байдлыг үүсгэх гол үүсвэр нь болох боломжтой.
12. Сар өөрийн гэсэн татах хүчтэй байдаг учир далайн гадаргуун усыг амархан татаж чаддаг байна. Хэдий цаашаа явж наашаа буцаад түрж орж ирдэг үзэгдлийг харах урамтай байдаг ч далайн давалгаа нь үзэмжээс илүү зүйлийг өөртөө агуулдаг юм. Харин сар алга болбол тэрхүү татах хүч хамтдаа агаарт замхрах бөгөөд үүгээрээ олон сая далайн амьтдын амь насыг аюулд өртөх юм. Мөн давалгаа нь далай, тэнгисийн дулааны хэмийг зохицуулагч гэж үздэг учир хэрэв түүнгүйгээр бүтэн сар хүн төрөлхтөн аж төрөх аваас бид далайн хоолыг бараг мартах дээрээ хүртэл тулах юм.
Эх сурвалж: fool.com