Хөгшрөлт бидний зөвхөн оюун санаанд л байдгийг баталсан туршилт
Хөгшрөлт зөвхөн бидний оюун санаанаас шалтгаалдаг гэдгийг та мэдэх үү? Америкийн алдарт сэтгэл судлаач Элен Лангер өөрийн зоригтой туршилтаар үүнийг баталжээ...
Элен Лангер эмч настай хүмүүсийн тухай хийсэн нээлтүүдээрээ ихээхэн алдартай нэгэн билээ. 1967 онд эмч эмэгтэй Коннектикут дахь Арден-хаус гэх асрамжийн газарт орчин үеийн геронтологийг орвонгоор нь эргүүлсэн судалгаа хийжээ.
Лангер хөгшчүүлийг асарч тойлох нь сайн зүйл биш, харин ч эсрэгээрээ тэдний "өдрүүдийг" богиносгодог болохыг баталсан. Заримдаа хэт их санаа зовох нь хүнийг хөгшрөлт, өвчин эмгэгээс илүү хурдан үхэлд хүргэдэг.
Гэхдээ Элен Лангер үүгээр зогсох бодолгүй байсан бөгөөд 1979 онд хүний хөгшрөлтийн талаар хэвшсэн буруу ойлголтыг үгүй хийхээр шийджээ. Шинэ туршилт хийхийн тулд Хелен дунджаар 75 настай 8 эрэгтэйг сонгосон байна. Тэд Нью Хэмпшир мужид хуучин сүмд байрлах тусгайлан тохижуулсан орон сууцанд орохоор тохиролцов.
Туршилтад оролцогчид уг байшинд хэдэн долоо хоног амьдрах ёстой байсан ба тэднийг юу хүлээж байгааг төсөөлж ч чадахгүй байв. Мөн Лангер тэднээс 50-аад оны дараа гарсан гэрэл зураг, ном, сэтгүүл авч явахгүй байхыг тэднээс хүсэв.
Судалгаанд оролцогч нар байшинд ороод мэл гайхжээ. Тэдний шинэ байшин цаг хугацааг ухрааж 1959 онд аваачсан мэт харагдажээ. Тавиур дээрх номууд, хуанли, фонографын бичлэг бүхий пянз, тэр ч байтугай жижиг гүдгэр дэлгэц, линзтэй хар цагаан зурагт. Эргэн тойронд байгаа бүх зүйл тэднийг дунд насны эрчүүд мэт санагдуулжээ.
Лангер туршилтад оролцогчдоос яг одоо 1959 он болж байгаа мэт жүжиглэхийг хүсэв. Эрэгтэйчүүд өөрсдийгөө 50-55 настай гэж төсөөлөх ёстой байсан бөгөөд энэ нь тэдний бодож байснаас хамаагүй хялбар болжээ. Тэдэнтэй хамт эрдэм шинжилгээний ажилтнууд байсан боловч Хелен туслахуудаа судалгаанд оролцогчидтой хөгшин хүнтэй харьцаж буй мэтээр харьцахыг нь хатуу хориглодог байв.
Гаднах ертөнцөөс тусгаарлагдсан байдал, бүрэн бие даасан байдал, байшин доторх уур амьсгалыг нарийвчлан бий болгосон нь өвөө нарт сайнаар нөлөөлжээ. Ердөө долоо хоногийн дараа тэдний ихэнх нь биеийн байдал, булчингийн хүч, үе мөчний хөдөлгөөн, тэр ч байтугай хараа сайжирсан байв.
Туршилтанд оролцогчдын оюун ухааны чадвар мөн нэмэгдсэн бөгөөд туршилтын төгсгөлд IQ коэффициент нь анхныхаасаа өндөр болсон байжээ. Гэхдээ хамгийн гайхалтай зүйл бол эрчүүд гадаад төрхөөрөө өөрчлөгдсөн байв. Туршилтын өмнөх болон дараах үеийн гэрэл зургуудыг харьцуулж үзэхэд ... залуу байгаа нь илт харагдаж байжээ.
Хелен Лангерийн туршилтыг амжилттай болсон гэж үзсэн бөгөөд тэрээр хүний сайн сайхан байдал нь хүрээлэн буй орчин, түүнд өөрөөсөө үл хамааран тогтоож буй загвараас шууд хамаардаг болохыг нотолсон юм. Өөрөөр хэлбэл, хэрэв 70 настайдаа хүн өөрийгөө хөгшин гэж нэрлээд, эргэн тойрныхоо хүмүүсээс зохих хандлагыг шаарддаг бол тэр өөрийгөө хөгшин хүн шиг мэдэрдэг гэсэн үг юм.
Хэрэв та хөгшрөлтийн талаарх бидний оюун бодолд суусан зүйлийг үл тоомсорлож, 95 настайдаа өөрийгөө 45 настай гэж үзвэл таны амьдралын сүүлийн жилүүд хүртэл идэвх, баяр баяслаар дүүрч, өвчин намдах магадлал өндөр байна. Элен Лангер өөрөө онолоо дагаж мөрдөхийг хичээдэг бөгөөд 73 насандаа өөрийн ажлыг тодорхой батлан харуулдаг. 2009 онд тэрээр Counter Clockwise номыг хэвлүүлсэн бөгөөд энэ нь хүн бүхэнд урт наслалт, эрүүл мэндийн нууцыг олон нийтэд дэлгэжээ.