Мэргэжилтнүүдийн бүтээлийг патентжуулна
Эрдэнэт үйлдвэрийн Инновацийн төвөөс, бүтээлч сэтгэлгээтэй, оюуны өндөр чадамжтай мэргэжилтнүүдийн онол арга зүйг хослуулан хийсэн шилдэг бүтээлийн зохиогчийн эрхийг бүртгүүлэх зорилгоор Монгол Улсын Оюуны өмчийн газарт мэдүүлэг өглөө. Энэ нь, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн туршилт, судалгаа, зохион бүтээлтийн үр дүн болох, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосны дэгдэлтийг флокулянт урвалж ашиглан бууруулах технологийн шийдэл юм. Энэхүү ажил үр дүнтэй болох нь батлагдаж, 2019 онд 1260 га (давхардсан тоогоор) талбайн цагаан тоос дарах ажлыг хавар, намрын улиралд 3 удаагийн давтамжтайгаар хийсэн юм. Энэ оюуны өмчийн зохиогч нь Д.Эрдэнэцогт, Л.Мөнхбаяр, М.Гантулга, Д.Цагаан-Эрдэнэ, Б.Эрдэнэцогт, М.Агиймаа нар, эзэмшигч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ юм.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс