Хүн төрөлхтөн анх удаа Бархасбадийг өнгөтөөр тольдож эхэллээ

Хүн төрөлхтөн анх удаа Бархасбадийг өнгөтөөр тольдож эхэллээ

Дэлхийгээс 1300 дахин том, массаараа 318 дахин их нарны аймгийн хамгийн том гариг Бархасбадийн үүлэн давхаргыг хүний бүтээсэн хөлөг нэвтлээд байна. Өнгөрсөн өдрүүдийн шуугиан тарьсан мэдээлэл энэ байлаа. Хүн төрөлхтөн байгалийн өмнө хэтэрхий дорой, хүчин мөхөсдөнө.

Озоны давхарга өчүүхэн цоороход л хуйгаараа үрэгдэх төрөлтөн. Гэхдээ тэртээгийн Бархасбадийг өнгөтэй будагтай, юутай хүйтэй нь нэвт шувт харж чадаж байна гэхээр хүний оюун тархийг бурхнаас давсан ч юм уу бурхантай эн зэрэгцэхээр хүчирхэг гэж үнэлэхээс аргагүй. АНУ-ын Сансар судлалын агентлаг таван жилийн өмнө Бархасбадь руу “Жуно” хөлгийг илгээсэн юм. Тэрбум 130 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэ хөлөг таван жил аялсны эцэст Бархасбадийн үүлийг нэвтэлсэн нь энэ. Монгол төгрөгт шилжүүлбэл хоёр их наяд 260 тэрбум төгрөгөөр бүтсэн энэ хөлгийн нэр нь цаанаа учиртай.

Гаригууд хийн, хатуу гэсэн хоёр янзын төлөвтэй. Дэлхий шиг хад чулуутайг нь хатуу гариг гэдэг. Нарны аймгаас Ангараг бас хатуу гаригт ордог. Ангараг дээр амьдрал байгаа эсэх түмэн таамаг бий. Ер нь бол астрономичдын сонирхдог нэг гол сэдэв. Бархасбадийн хувьд дэлхий шиг хатуу биш хийн гариг. Энэ аварга гаригийг Ромын бурхдын хаан Юпитерийн нэрээр зүгээр ч нэг нэрийдээгүй. Масс нь маш их. Нарны аймгийн долоон гаригийн массыг нийлүүлсэн нь Бархасбадийн энд дөхөж очихгүй гэхээр хэр аварга гариг гэдэг нь төсөөлөгдөх байх. Бархасбадийн татах хүч гэхэд л дэлхийгээс олон дахин их.

Шөнөдөө 1250 хэмийн халуу шатдаг гариг. Өглөө нь 1700 хэмийн халуун төөнөнө. Цацраг туяа ихтэй. Бархасбадиас 150 мянган км-ийн алсад байсан ч цацраг туяаны хэмжээ нь хэтэрхий өндөр. Ийм хол зайд байхад л амь насанд аюултай хэмжээнээс 500 дахин их цацраг туяа бархасбадиас ялгарч байдаг. Атмосферт нь гели бий. Гэхдээ энэ гаригийн ихэнх хувийг устөрөгч эзэлдэг. Бархасбадь дээр хар салхи болдог. Эргэлтийнх нь хурд бусдаасаа хамгийн өндөр. Есөн цаг 50 минутад л тэнхлэгээ бүтэн эргэчихдэг. Бархасбадь нарнаас хол болохоор дулааныхаа 60 хувийг өөрийнхөө цөмөөс авдаг.

Мөн тэнд дэлхийн диаметрээс ч том шуурга болдог. Бархасбадид XVII зууны үеийн шуургаас үүссэн том улаан толбо бий. Бархасбадийн гадарга дээр тод улаан, өндөг хэлбэрийн толбо байдаг юм. Гурван зуугаад жилийн настай энэ толбыг “том улаан” гэж тодотгон нэрийддэг. “Жуулчин” сансар судлалын станц Бархасбадь гариг гэрэлт цацрагаар хүрээлэгдсэн байдгийг өнгөрсөн зууны далаад онд олж мэджээ. Тус гаригийн гэрэлт цацраг нь том, жижиг хар өнгийн чулуун хэсгүүдээс тогтсон байдаг.

Бархасбадь нарны аймгийн гаригуудаасаа хамгийн олон дагуултай нь. Одоогоор 63 дагуулыг нээгээд байгаа. Дагуулуудынх нь 16 нь онцгой том. Галилей гэхэд л Ио, Европа, Ганимед, Каллисто гэсэн хамгийн том дөрвөн том дагуулыг нь нээсэн байдаг. Ио дагуулын хувьд бусдаасаа чулуу, ус, мөсний хэмжээгээрээ харьцангуй бага. Ажиллагаатай галт уултай. Энэ дагуулаас хүчтэй дэлбэрч, гадагшаа оргилон гарсан халуун хайлмаг чулуулаг хэдэн зуун мянган метрийн өндөрт цацагддаг. Галилейн нээсэн хоёр дахь дагуулын мөсөн давхарга доорхи далайд амьдрал байж магадгүй гэсэн таамаг бий. Тэгэхээр Бархасбадийн том дагуул Европад амьдрал өрнөж байж мэдэх нь. Европагийн гадарга дээр байх ус нь дэлхийн бүх тэнгис далайг нийлүүлснээс их ч тэнд маш хүйтэн учраас ус нь мөс хэлбэрт оршдог. Ганимед нарны аймгийн 150 дагуулын хамгийн том нь.

Бархасбадь гадаад давхрагадаа хийн буюу үүлэн бүслүүртэй. Америкчуудын илгээсэн сансрын хөлөг энэ үүлэн бүслүүрийг нь нэвтлээд байгаа билээ. Бархасбадийн үүлэн бүслүүр голчлон аммиакаас тогтсон байдаг.

“Жуно” хөлөг нарны аймгийн хаан Бархасбадь гарагийн асар хүчтэй таталцлыг тэсвэрлэж, үүлэн давхаргынх нь 4700 км гүнд нэвтрээд байгаа юм. Сансарын хөлөг Бархасбадийн туйлуудыг тойрон эргэж, татах хүч, соронзон орон, уур амьсгалын талаар шинэ мэдээлэл цуглуулж байгаа юм байна. “Жуно” Бархасбадь гаригт хүрэхийн тулд тойруугаа 2.8 тэрбум километр замыг туулжээ. НАСА-гийн хөөргөсөн хөлөг Бархасбадийн татах хүч, соронзон орон, туйлын туяа зэрэг үзэгдлийг өнгөт камераар дэргэдээс нь судална. Ингээд зогсохгүй авах зураг нь хамгийн өндөр нягтралтай гэж байгаа. Мэдээж хамгийн ойроос авахаараа онцгой нээлт болно. Бархасбадийн цөм хатуу төлөвтэй эсэх, хүчилтөрөгч, усны нөөц хэдий хэмжээтэй оршдог нь өнөөг хүртэл оньсого байсан бол тун удахгүй энэ гаригийн талаарх шинэ сонин мэдээллүүд хөвөрч эхлэх нь. “Жуно” Бархасбадь гаригийг 37 удаа тойрч, анх хөөрсөн цагаасаа хойш 3.5 тэрбум километр зам туулсныхаа дараа ирэх жилийн сүүлээр гаригийн агаар мандал руу нэвтэрч шатаж үгүй болох ёстой.

Энэ судалгааны үр дүнд дэлхийн болон нарны аймгийн бусад гарагийн гарал үүсэл, хувьсал өөрчлөлтийн тухай шинэ нээлт хийж байна гэсэн үг юм.

Хийнээс бүтсэн энэ аварга том гариг сүүлийн 500 жилд 2-3 том сүүлт одтой мөргөлдөж, мөргөлдөх бүрт нь экологийн асар их аюул сүйрэл болж, дэлхий дээр амьдарч байсан амьд амьтдаас тоолж барамгүй олныг устгасан байдаг гэж эрдэмтэд онцолдог.

Татах хүчний хувьд дэлхийгээс 2.4 дахин их. Дэлхий дээр 100 кг жинтэй зүйл байлаа гэж үзэхэд энэ нь Бархасбадь гариг дээр бол 240 кг хүнд жинтэй болно гэсэн үг.

Санчир, Бархасбадь гаригийн татах хүч нь дэлхийг сүүлт одтой мөргөлдөхөөс хамгаалдаг үүрэгтэй. Тэд сүүлийн хэдэн зуун сая жилийн турш эх дэлхийн гадаргуунд сүүлт од, астеройд нэвтрүүлэхгүй бат бөх бамбай болж байгааг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Сансрын үл мэдэгдэх бүсээс сүүлт од харвадаг ба тэдний дэлхийд хүрэх замд нь Санчир, Бархасбадь гаригийн татах хүчний талбай байрладаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ хоёр том гариг байгаагүй бол дэлхий дээр амьдрал байх боломжгүй аж.

Эх сурвалж: Forbes

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419