Нарнаас 1000 дахин их масстай ус төрөгчийн үүлнүүд
Манай сүүн замын ойролцоо орших 50 гаруй том жижиг галактикуудыг бид дотоод галактикуудын бүлэг гэж нэрлэдэг. Дотоод бүлэг гэхээр хоорондоо таталцалаар тодорхой хэмжээнд харилцан үйлчлэлцдэг жижиг бѳѳгнѳрѳл л гэсэн үг, мэдээж үүнээс цааш хэдэн зуу заримдаа бүр хэдэн мянган гишүүнтэй аврага том бѳѳгнѳрѳлүүд байгаа.
Дотоод бүлгийн хамгийн том гишүүн нь бидэнтэй хамгийн ойрхон оршдог (2 сая гэрлийн жил) адаг чуулганы манацар буюу андромеда галактик. Дараачийн том гишүүн нь манай сүүн зам, харин 3 дахь том нь биднээс 3 сая гаруй гэрлийн жилийн тэртээ орших М33 хэмээх галактик юм. Саргүй цэлмэг шѳнѳ хотын гэрлээс зайдуу газар энгийн нүдэнд бүдэг саарал цэг мэт харагдах ба ер нь энгийн нүдэнд харагдах хамгийн алсын биет. Хэдий бид яг тодорхой мэдэхгүй байгаа ч, М33 нь андромедагаас ердѳѳ 750,000 гэрлийн жилийн зайд оршдог учир одонорончид М33 нь андромедаг тойрон эргэдэг гэж таамагладаг.
М33 нь манай сүүн зам болон андромеда нарын адил мушгиа хэлбэртэй галактик. Нэг захаас нь нѳгѳѳ зах хүртэл гэрлийн хурдаар явхад 50,000 жил шаардлагтай ба (харьцуулхад манай сүүн зам ѳргѳѳшѳѳ 100,000 г.ж.) дээрх зураг нь ѳргѳѳшѳѳ 30,000 г.ж.ийн зай эзлэх зѳвхѳн тѳв хэсгийг нь харуулж байгаа юм. Галактикийн тѳвѳѳс салбарлан гарсан мушгиа гарнуудыг нь дагаад их хэмжээний хар бараан судлууд мѳн баахан улаан мананцар мэт жижиг үүлнүүд байгааг анзаараарай. Хар судлууд нь их хэмжээний тоос тоосонцороос бүрдэх хэсгүүд, харин тэр улаан ягаан мананцарууд нь ѳдѳѳгдсѳн устѳрѳгчийн атомуудаас тогтсон сийрэг мананцарууд юм.
Ийм сийрэг устѳрѳгчийн мананцаруудыг одонорон судлалд НII орчин гэж нэрлэдэг. Саармаг устѳрѳгчийг атом нь нэг протон болон нэг электроноос тогтох ба түүнийг НI гэнэ (Н нь устѳрѳгчийн атомын тэмдэглэгээ). Харин электроноо алдаад дан протон нь үлдэхээр түүнийг ѳдѳѳгдсѳн тѳлѳвт орсон устѳрѳгч буюу НII гэж тэмдэглэж байгаа юм .
Энэ улаан ягаан ѳнгѳѳр гарсан хэсгүүдэд эрт цагт аврага том устѳрѳгчийн үүл оршин байсан бѳгѳѳд тэр нь янз бүрийн шалтгаанаар хэсэг хэсэг газраа нягтараад оддыг олноор нь бүрэлдүүлсэн байгаа. Тэдгээр шинэхэн оддын цѳѳн хэд нь үнэхээрийн том хэмжээтэй байх ба (манай нарнаас хэдэн арав дахин их масстай), ийм том одод нь маш их хэмжээний энерги ихтэй хэт ягаан туяаг цацруулдаг. Энэ хэт ягаан туяа нь хангалттай их энеритэй учир эргэн тойрны устѳрѳгчийн атомуудын электронуудыг нь сугалж аваад ѳдѳѳгдсѳн тѳлѳвт оруулж, дараа нь эдгээр ѳдѳѳгдсѳн устѳрѳгчийн атомууд нь электронтой эргэн нэгдэхэд гэрэл ялгарна. Энэ ялгарсан гэрлүүдийн ихэнх нь үзэгдэх гэрлийн мужид 656.3 нанометрийн долгионы урттай буюу улаан ѳнгѳтэй байна, тиймээс л эдгээр мананцарууд улаан ягаан харагдаж байгаа юм (энэ гэрлийг устѳрѳгчийн альфа цацаргалт гэж бас нэрлэнэ).
Тэхээр энэ зурган дээр байгаа улаан хэсгүүд нь залуухан аврага оддын хүчтэй хэт ягаан туяанаас үүдэн гэрэлтэж байгаа мананцарууд буюу шинэ одод үүсэн бүрэлдэж буй орчин гэж ойлгож болно. Алс орших галактикуудын гэрлийг нь бүртгэж энэ 656.3 нанометрийн урттай гэрлийн хэсгийг нь хэмжээд бид тухайн галактикт одод хир олноороо тѳрж байгааг хэмждэг.
Ер нь М33, андромеда болон манай сүүн зам шиг мушгиа галактикууд устѳрѳгчийн үүлээр баялаг тул од үүсэх процесс маш ихээр явагддаж олон НII орчинтой байна, харин бѳмбѳлгѳн хэлбэртэй галактикуудад шинэ одод бараг тѳрдѳггүй ба НII орчин гэж бараг байхгүй. Хэрвээ бид ѳѳрсдийн галактикаасаа нисэж гараад зургийг нь авбал дээрх зурган дээрх шиг л олон газраа улаан мананцартай тун тѳстэй харагдана, наад захын жишээ гэвэл маралын мананцар байна.
Аврага оддын гэрэл нь зѳвхѳн устѳрѳгчийн атомуудыг ингэж “шоглоод" зогсохгүй тэдгээрийг цааш нь гэрлийн даралтаар бас түрнэ. Яваандаа хэдхэн сая жилийн дотор гэхэд аврага оддын нѳлѳѳгѳѳр НII орчин маань тарж алга болох тул, од үүсэх процесс зогсож бѳѳгнѳрсѳн хэдэн од нь л үлдэнэ. Ер нь одод бүрэлдэн бий болох процессийг том хэмжээс дээр хараад үзвэл маш ашиг багатай үйл явц байдаг. Учир нь аврага устѳрѳгчийн үүл нь манай нарнаас хэдэн 1000 дахин их масстай аврага том зүйл хэдий ч түүний массын ердѳѳ 10 хувь орчим нь л од болоод, үлдсэн хэсэг нь од болох гэж нягтрах гэсээр байтал түрүүлж бүрэлдэн бий болсон аврага оддын гэрэлд түрэгдээд тарж сарничихдаг. Ѳѳрѳѳр хэлбэл хэдэн сая жилийн дараа гэхэд эдгээр улаан мананцарууд нь алга болсон байна гэсэн үг.
Эх сурвалж: Science Daily