Царай таних технологийн цаадах айдас...

Царай таних технологийн цаадах айдас...

Бид камер гээч зүйлийн хэрэглээнд дассан улс. Тэгвэл камерууд биднийг бичиж аваад зогсохгүй таньдаг болох гэж байна. Царай таних технологи нь ухаалаг утасны түгжээ тайлах ажиллагааг хялбарчилдаг эд хэмээн зарим нь тайлбарладаг. Гэвч энэ нь ташаарч буй хэрэг. Хэрэг дээрээ царай танихуй нь зөвшөөрөл авах шаардлагагүйгээр зайнаас явагддаг биометрийн тодорхойлох ажиллагаа юм.

Уг үйлдэл камерт бичигдэж буй хүнд өөрт нь анзаарагдахгүй өрнөдгөөрөө хурууны хээ, нүдний торлог бүрхэвч, цусны сорьц авах ажиллагаанаас эрс ялгаатай. Энэ технологи та бидний ажиллаж амьдрах, аялж жуулчлах, худалдаа наймаа хийх гээд бүх зүйлд нөлөөлнө. Уг технологи privacy буюу хувь хүний мэдээллийн халдашгүй байдал хэмээх тодорхойлолтын утга учрыг ч өөрчилнө.

Царай таних технологи хэдийнэ дэлхий даяар нэвтэрчихээд байгаа. Жишээ нь, "Amazon"-ы хятад хувилбар - "Alibaba" дэлгүүрүүддээ “инээмсэглээд төлнө үү” нэрээр царай таних технологи нэвтрүүлсэн. Энэ технологийн сайн тал яах аргагүй их. Нисэх буудалд хүмүүсийг тодорхойлох үндсэн хэрэглүүрээр царай таних технологи нэвтрүүлчихвэл хэчнээн их цаг хэмнэхийг төсөөлөөд үз.

Уг технологиос шалтгаалан хувь хүн өөрийгөө бусдаас нуух эрх алдагдаж байгаа нь сайн талынх нь төлөөс. ОХУ-д ашигладаг "FindFace" аппликэйшн гэрэл зураг дээрх хүнийг таньж “В Контакте” хэмээх олон нийтийн сүлжээний хуудастай нь холбож өгдөг. Ийм үйлчилгээг жишээ нь, Facebook зэрэг сүлжээтэй холбох аваас олон тэрбум хүний нүүр царайнд нэр нь бичээстэй тодорно. Хятадын Шэньжэнь хотод замын хөдөлгөөний дүрэм зөрчигсдийг гудамжны камер таньж, сургамж болгох үүднээс том дэлгэцнээ нүүр царай, хаяг, дугаартай нь гаргах замаар хашрааж байгаа.

Энэ технологи нүүр царайг интернэтэд байгаа бэлэн мэдээлэлтэй холбоод зогсдоггүй. Стэнфордын их сургуульд хөгжүүлж буй царай таних технологийн загварт ижил хүйстэн, бэлгийн хэвийн харьцаатай хоёр хүний зураг үзүүлэхэд аль нь болохыг эрчүүдэд 81, эмэгтэйчүүдэд 74 хувийн магадлалтай зөв тодорхойлж чадаж байна. Уг тааврыг энгийн хүнд даалгахад ташаарах нь хавьгүй илүү байгаа юм. Туршилтын шатанд буй энэ технологийг цаашид сайжруулах шаардлагатай. Гэхдээ л одоогийн үр дүнг хайхрахгүй байхын аргагүй. Аймшигт үр дагавар үүсэх эрсдэл ч бий. Үл тэвчигч, авторитар дэглэмтэй улс бэлгийн цөөнхөө таньж тодорхойлдог алгоритм ашиглаж болзошгүй. Технологи яаж ч алдлаа гэсэн дарангуйлагч дэглэм ташаарах магадлал багасна.

Царай таних технологи хажуугийн тань дэлгүүрт “динамик өөрчлөлттэй үнийн шошго” хэлбэрээр гарч магадгүй. Учир нь гар аргаар үнэ өөрчлөх ажиллагаанаас зайлсхийж буй супермаркетууд цаасан тэмдэглэгээг дижитал дэлгэцээр ид сольж байна. Ийм дэлгүүр худалдан авагч үүдээр ормогц таниад үнээ өөрчилдөг гэж төсөөл. Хэтрүүлэг шиг санагдаж байна уу. Тэгвэл жуулчлалын товчоод хүмүүсийн интернет хайлтын дүнд тулгуурлан аяллын үнийг өсгөдөг нь нотлогдчихсон баримт. Amazon хэрэглэгчдийн эрэлтийн өгөгдөлд тулгуурлан үнээ шуурхай өөрчилдөг. Эдийн засагч нар бизнесийн ийм аргыг үнээр ялгаварлан гадуурхаж буй хэрэг хэмээн үздэг. Тогтмол үнэтэй газарт хэрэглэгч өөртөө ахиу ашиг үлдээх боломж байж л байдаг. Үнэ агшин зуур хувирдаг шинэ ертөнцөд энэ ашиг үгүй болж, худалдан авагчдын өртгөөр худалдагч ахиу ашиг олно.

Болзошгүй худалдан авагчийг хэн болохыг нь тодорхойлохгүйгээр үнийн динамик өөрчлөлт үүсгэх бололцоо ч нээгдлээ. Хүний нүүр царай нийгэм, эдийн засгийг тодорхойлоход чухал хэрэглүүр болдгийг Торонтогийн их сургууль судалгаагаар баталсан. Тухайн хүн нийгмийн ямар ангид багтаж байгааг царайгаар таних боломж арилжааны ертөнцөд том боломж олгоно.

Хууль тогтоогчид, хүний эрхийн байгууллагууд юу ч гэлээ, царай таних технологи асар хурдтай хөгжих нь гарцаагүй. Иргэд өөрийгөө бусдаас нууцлах эрх цаашид онолын маргаан биш боллоо.

Эх сурвалж: Science Daily

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419