Бүтэн жил задгай сансарт байсан ихрийг, дэлхийд байсан ихэртэй нь харьцуулж үзжээ
Нэг эсийн ихрүүд болон Скотт болон Марк Келли нар нь гадаад төрх болон биеийн байдал, генетикийн хувьд усны дусал мэт ижил байдгаас гадна тэдний хүсэл сонирхол, бодол шийдвэр ч тун ижил байдаг ажээ. Тэд бага байхаасаа л ижил мөрөөдөлтэй байсан бөгөөд хожим нь мөрөөдөл нь биелнэ гэдгийг хөвгүүд мэдээгүй явсан юм. Тэд мөрөөдлөө биелүүлснээс гадна, түүхэнд байгаагүй ховор туршилтад оролцсон юм.
Сансрын аялал
1996 онд Скотт, Марк хоёр хоёул НАСА-ын сансрын нисгэгчдийн хөтөлбөрт багтсан юм. Уг хөтөлбөр нь ихрүүдийн хувьд тун ховор боломж байсан бөгөөд, НАСА-д ч гэсэн хүн төрөлхтний түүхэнд байгаагүй боломж үүссэн юм. Учир нь НАСА-ын ажилчдад ихрүүд байх нь тун ховор үзэгдэл бөгөөд тэр дундаа сансрын нисгэгч байх нь итгэмээргүй ховор тохиолдол юм.
Нэгэн удаагийн ярилцлагадаа Скотт: Ах бид хоёр анх энэ мэргэжлийг сонгохдоо л тэд байгалиасаа, генетикийн хувьд тун ижил хүмүүсийг шинжилж үзэхгүй юм байх даа гэж боддог байсан шүү гэжээ.
Харин энэ зүйл нь 2015 онд биеллээ олсон юм.
Амьдралын хэвшил
Олон удаагийн туршилт болон бэлтгэлийн дараагаар Марк дэлхий дээр туршилтын нисгэгч болон үлдсэн бол харин Скотт сансарт гарч, олон улсын сансрын станц дээр даалгавар биелүүлэхээр болсон юм. Энэ нь хоёр ихрийн хувьд бүтэн жил хамт байж чадахгүй болсон анхны удаагийн тохиолдол бөгөөд тэд тэс өөр хоёр орчинд амьдрах шаардлагатай болсон юм. НАСА-ын эрдэмтэд, тэр бүү хэл Скотт, Марк нар ч өөрсдөө ямар өөрчлөлт авч ирж болохыг огтхон ч мэдэхгүй байлаа.
Бүтэн жилийн хугацаанд Марк-ын амьдрал хэвийн байдлаараа үргэлжилж байлаа. Тэр хүссэнээ идэж, хүссэн газартаа аялж, ажлаа хийж өөрийн хүссэнээр амьдарсан юм. Харин Скоттын амьдрал тийм ч хялбар байгаагүй юм. Учир нь тэрээр нарийн тогтсон дэг жаягийн дагуу, үүргээ гүйцэтгэж, долоо хоног, хорин дөрвөн цагийн турш нэгэн хэвийн орчин, өөрчлөлтгүйгээр бүтэн жилийн турш байсан юм. Түүнд амрах цаг барагтай л амардаггүй байлаа.
Жилийн хугацаанд тэд хоёулаа биеэс бодисын дээж авч үүнийгээ НАСА-руу шинжилгээнд илгээж байсан юм.
Өвөрмөц туршилт
Дэлхий дээр газардсаны дараа Скотт татах хүчинд дасан зохицох гэж хэдэн сар болсон байна. Энэ хугацаанд тэдний биеийн өөрчлөлтийг ч судалсаар л байсан юм. Уг судалгаанаас тун гайхалтай үр дүн гарсан бөгөөд энэ нь Скоттын бие сансарт байх хугацаандаа тун өөрөөр ажиллаж эхэлсэн ажээ. Учир нь түүний биеийн дархлаа, бодисын солилцоо зэрэг нь Маркынхаас тун өөр болж ирсэн юм. Энэ нь өөрчлөлтийн зөвхөн нэг хэсэг л байсан бөгөөд ах дүүс анх уулзах үедээ тэдний царай нь ч өөр болсон байгааг анзаарсан юм.
Туршилтын үр дүн
Шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд сансарт байх хугацаандаа Скоттын бие өөрчлөгдөөд зогсохгүй түүний ДНХ-ч нэлээд гэмтсэн байв. Түүний Хромсом дахь теломерүүд нь илүү богиноссон бөгөөд дэлхий дээр эргэж ирсний дараа буцаж хэвэндээ ороогүй юм. Теломерүүд нь хүний биеийн дархлаа болон хамгаалалтын хэсгийг хариуцдаг үүрэгтэй юм. Скоттын дархлаа зохицуулах хэсгийн теломерүүд нь агшсан байсан бөгөөд энэ нь хөгширч буйн илрэл болдог ажээ. Учир нь залуу хүний биеийн теломерүүд илүү урт байдаг бол нас явах тусам агшдаг байна.
Хэдийгээр теломерүүд урт байх нь залуу насыг илтгэдэг ч үүнийг гаднын нөлөөгөөр уртасгах нь ямар ч ашиггүй бөгөөд таныг эргэж залуужуулахгүй юм. Нөгөөтэйгүүр сансарт амьдарч эхлэх үеэс бид урт наслах тухай мартсан нь дээр биз. Учир нь жилийн хугацаанд ингэж нөлөөлж байгаа бол олон жилийн дараа хэрхэн нөлөөлөх нь бараг тодорхой биз.
Эцэст нь туршилтын үр дүнгээс харьцуулж үзэхэд Марк зөвхөн хоолны буруу дэглэм зэргээс биеийн галбир бага зэрэг өөрчлөгдсөн бол Скоттын хувьд түүний нүдний хэлбэр өөрчлөгдөж, бие нь илүү хурдацтай хөгширч, нүдний хараа муудаж, танин мэдэхийн чадвар суларсан байжээ.
Эх сурвалж: FB.ru