Энэтхэг улсад нэг өдөрт коронавирусын 80,000 тохиолдол илрэв
Энэтхэг улсад өнгөрөгч бүтэнсайн өдөр хийсэн цар тахалын шинжилгээгээр нийт шинэ 80,092 тохиолдол илэрсэн бөгөөд, цар тахалын түүхэнд нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тохиолдол болоод байна. Хэдийгээр Энэтхэг улсын хувьд хэдийнээ байдлыг тогтворжуулахын тулд дорвитой арга хэмжээнүүдийг авч байсан хэдий ч өнгөрөгч долоо хоногт тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэв.
Энэтхэг улсын хувьд цар тахлын тархац болон нас баралтын тоо маш хурдацтайгаар нэмэгдсээр байна. Жилээлбэл энэ оны тавдугаар сарын 17-ны өдөр гэхэд дөнгөж 5005 тохиолдол илэрч байсан бол зургадугаар сарын 19-ний өдөр 40,363, долдугаар сарын 26-ны өдөр 50,362, наймдугаар сарын 19-ны өдөр 70,101 болж нэмэгдсээр наймдугаар сарын 30-ны өдөр 80,092 тохиолдол илэрсэн байна. Энэ байдлаар хоног хугацаа өнгөрөх тусам шинээр халдвар авч буй иргэдийн тоо нь мянга мянгаар нэмэгдэх байдалтай байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногт 5 өдрийн турш хоног дараалан 70 мянгаас дээш тохиолдол илрээд байгаа бөгөөд цар тахалын тархалтын өсөлт нь дунджаас 13,1%-иар өндөр байгаа юм. Мөн түүнчлэн дөрвөн өдрийн турш 1000 давсан иргэд цар тахалаар нас барсан нь мөн нь өмнөх үзүүлэлтээс хоёр дахин их байна.
Бүтэнсайн өдрийн 80,000 тохиолдлоос хамгийн их тохиолдол нь Махараштра хотод илэрсэн бөгөөд нийт 16,408 тохиолдол байсан нь улсын хэмжээнд хоёрт орохоор үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Times of India