Хоосон орон зай

Хоосон орон зай

Галактикийн хэмжээс дээр авч үзвэл одод маань олон тэрбумаараа мушгиран эргэж эсвэл бѳмбѳлгѳн хэлбэртэйгээр эсвэл бүр замбараагүй хачин хэлбэртэйгээр ихэнхдээ оршдог. Харин бүр илүү том хэмжээс дээр авч үзвэл нэг бүрнээ олон арван тэрбум одод агуулах галактикууд маань хэдэн арваараа эсвэл хэдэн мянгаараа зарим хэсэгт бѳѳгнѳрсѳн маягтай замбараагүй шүлсэн аалзны тор мэт хачин тархалттай оршдог.

Энэ зурган дээрх цэг бүр нь дотроо олон тэрбум од бүхий аварга том галактик, тѳвийн цэг нь манай сүүн замын байршил. Redshift z гэдэг нь эдгээр галактикуудаас ирж буй гэрлийн улаан шилжилтийн хэмжээ юм, гэхдээ одоохондоо үүнд санаа зоволтгүй үүнийг зүгээр тухайн галактик хүртэлх зай гээд ойлгоход болно. Уг утга нь юу гэхээр жишээ нь z=4 гэдэг нь тухайн галактикийн ѳнѳѳ үед бидэнд бүртгэгдсэн гэрлийн бѳѳм нь тус галактикаас манай ертѳнц одоогийнхтой харьцангуй 4 дахин жижиг байх үед биднийг чиглэн замдаа гарсан гэсэн үг юм. Галактикуудын бѳѳгнѳрѳлийн буюу маш том хэмжээс дээрх орон зайг одон орончид энэ хэмжигдэхүүнээр илэрхийлдэг юм.

Энэ график дээрх хамгийн захын галактик нь z=0.15 хавьцаа гэхээр тэдгээр нь ойролцоогоор 2 тэрбум гэрлийн жилийн алсад оршино гэсэн үг. Яагаад газрын зураг маань 360 градус харуулахгүй 2 талаараа харанхуй байна вэ гэхээр бид нар сүүн зам гэх мушгиа галактик дотроос хэмжилтээ хийж байгаа. Ихэнх мушгиа галактикийн гол дискний дагуу их хэмжээний тоос тоосонцор оршдог тул үзэгдэх гэрлийн мужид самналт хийдэг СДСС тѳслийн дурангуудыг маань халхалчихсан учраас тэр. Ѳѳрѳѳр хэлбэл энэ 2 талын харанхуй хэсгийн дагуу манай сүүн замын гол диск оршдог гэсэн үг.

Энэ хачин тархалтыг хараад олон асуулт таны толгойд бууж байж магад. Жишээ нь олон тэрбум жилийн ѳмнѳ ертѳнц жижиг байхад галактикууд бас ийм тархалттай байсан уу? ер нь энэ тархалт хаанаас үүсэл гаралтай юм? тэр хоосон орон зай үнэхээр хоосон уу? ирээдүйд яаж ѳѳрчлѳгдѳх вэ? гэх мэт.

Одоо бидэнд дэлхийгээс ингэж харагдаж байгаагийн үндсэн шалтгаан нь ерѳнхийдѳѳ их тэсрэлтийн дараах нѳхцѳл байдлууд юм. Их тэсрэлтээс хэдэн зуун мянган жилий дараа чѳлѳѳлѳгдсѳн манай ертѳнцийн хамгийн анхны гэрлийн бѳѳмсийн тухай дээр үед бичиж байсан, тэр нийтлэлийг эргэн сонирхоорой. Товчхондоо бол тэдгээр хамгийн анхны чѳлѳѳт гэрлийн бѳѳмсийн цацаргалт доторх маш ѳчүүхэн ялгаа зѳрѳѳнүүд ертѳнц тэлэх тусам томорч тодорсоор ирсэн нь ѳнѳѳгийн материйн тархалтыг бий болгох гол шалтгаан нь гэсэн үг. 

Манай ертѳнцѳд энгийн матери-с гадна хар матери гэж зүйл байгаа. Энгийн матери гэдэг нь од гаригс, биднийг бүрдүүлэгч энгийн атомууд ба ертѳнцийн нийт энергийн агууламжийн маш ѳчүүхэн жижиг хэсгийг эзэлнэ. Харин хар матери гэхээр масстай боловч гэрлийн бѳѳмтэй харилцан үйлчлэлцдэггүй, ѳѳрѳѳр хэлбэл гэрлийн хэмжилтээр илрүүлэх боломжгүй матери гэсэн үг. Хар матери нь нийт энергийн агууламжийн 25 орчим хувийг эзэлнэ.

SDSS самналтын зураг нь галактикуудын байршлыг л харуулж байгаа, ѳѳрѳѳр хэлбэл зѳвхѳн энгийн материйн тархалт гэсэн үг. Тэхээр хар матери ямар байдлаар тархдаг вэ? тэр галактикуудын бѳѳгнѳрѳл хоорондын хоосон хэсэгт хар матери бий юу? гэсэн асуулт гарч ирнэ. Хуучин зарим судлаачид тэр хоосон орон зайд хар матери байдаг байх хэмээн таамагладаг байсан боловч ѳнѳѳгийн ойлголтоор бол эсрэгээрээ хар матери нь энгийн материйн тархалтыг дагадаг. 

Онолын үүднээс галактикуудын бѳѳгнѳрѳл хоорондын хоосон орон зайн дундаж хэмжээг тооцоолж болох бѳгѳѳд ойролцоогоор хааш хаашаа 70 орчим сая гэрлийн жил гэж гардаг. Энэ нь бидний мэддэг ихэнх хоосон орон зайн хэмжээстэй яг таг таардаг боловч хэдэн жилийн ѳмнѳ судлаачид тэрбум гаруй гэрлийн жилийн ѳргѳнтэй аварга том хоосон орон зайг илрүүлсэн. Түүнийг яаж тайлбарлахаа бид хараахан сайн мэдэхгүй байгаа.

Тэхээр товчхондоо бол войд (void) буюу аварга том хэмжээс дээрх хоосон орон зайнууд нь их тэсрэлтийн дараах үеэс эх гаралтай манай ертѳнцийн нэг шинж чанар юм. Олон 10 сая гэрлийн жилийн ѳргѳнтэй аварга том хоосон орон зайнууд нь дотроо энгийн матери байтугай хар материйг ч агуулдаггүй үнэхээрийн хоосон орон зай. Огт юу ч байхгүй гэсэн үг мэдээж биш, гэхдээ тийм том орон зайд ганц хоёрхон галактик байна гэдэг материйн нягт асар бага л гэсэн үг. Ертѳнцийн үүсэл хувьслын тухай ерѳнхий онолтой эдгээр хоосон орон зайн хэмжээс нь ихэвчлэн таардаг боловч сүүлд нээгдсэн үнэхээрийн аварга том войдын хэмжээг бид хараахан тайлбарлаж чадаагүй байна.

Эцэст зүгээр сонирхуулахад бид нар ѳѳрсдѳѳ (манай сүүн зам болон ойролцоох галактикууд) аварга том хоосон орон зай дотор оршдог гэж үздэг цѳѳн хэдэн судлаачид бий. Би энэ талаар сайн мэдэхгүй учир ийм тийм гэж тодорхой хэлж чадахгүй нь, гэхдээ ихэнх судлаачид үүнтэй санал нэгддэггүй гэдгийг бол бат хэлж чадна. Хэрвээ үнэхээр тийм байсан бол бидний хийж буй ихэнх хэмжилтүүд маань бодит гэхээсээ илүүтэйгээр харааны хууралт маягийн болж таарна.

 

Эх сурвалж: Science Daily

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419