Шинжаанд хөл хорионд байгаа иргэдэд батлагдаагүй эм хүчээр уулгажээ

Шинжаанд хөл хорионд байгаа иргэдэд батлагдаагүй эм хүчээр уулгажээ

Саяхан Шинжаан мужийн гуч орчим насны Уйгар эмэгтэй нэгэн мэдээлэл өгсөн бөгөөд энэ нь цар тахлын улмаас олон тооны иргэдийг хөл хорионд байлгаж байхдаа харгис хэрцгий туршилтууд хийж байсан талаар ажээ.

Түүний хэлснээр тэднийг цөөн тоогоор өрөөнд хуваарилан хорьж байсан бөгөөд учир битүүлэг эм уулгадаг байсан гэнэ. Тэднийг эм ууж байх явцад нь цэргүүд харж, шалгадаг байсан бөгөөд эмийн бэлдмэлийг уусны дараа бие нь сулрах, толгой эргэх болон бөөлжих шинж тэмдэг үзүүлдэг гэнэ. Мөн түүнчлэн тэднийг долоо хоногт нэг удаа толгой, нүүрийг нь далдалж, учир битүүлэг шингэнээр шүршиж, халдваргүйжүүлдэг байсан гэнэ. Одоогоор бүсгүйн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд гар хуруу нь шархалсан бөгөөд арьс нь бага зэрэг гуужиж байгаа ажээ.

Бүсгүй цар тахлын хорионоос гараад байгаа бөгөөд одоо гэрийн хорионд байгаа ажээ. Түүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд, аюулгүй байдлаа бодож нэрээ зарлахаас татгалзсан гэнэ. Тэднийг хоригдож байх хугацаанд нийгмийн ажилтнууд ямар нэгэн лац, шошгогүй шилэн саванд савласан уламжлалт эмийг хүчээр уулгаж байжээ. Мэдээллийг хүлээж авсан ажилчидтай холбоо барьсан бусад уугуул иргэдийг илгээсэн зураг ч өнөөх эмийн зурагтай ижил байсан гэнэ.

Хятад улсын баруун хойд муж болох Шинжааны бүс нутагт цар тахалтай тэмцэх нэрийн дор маш чанга хатуу хөл хорионы дэглэм зарлаад байгаа юм. Ингэхдээ гэрийн хорио зэргээр хорих арга хэмжээ авч байгаа бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд 40 хоног баривчлах зэрэг арга хэмжээ авч байгаа юм.

Ингэхдээ хоригдсон иргэдэд хүчээр Хятадын уламжлалт эм, бэлдмэлүүдийг уулгах зэрэг арга хэмжээ авч байгаа талаар Шинжааны гурван ч иргэн мэдэгдээд амжсан. Хамгийн харамсалтай нь эдгээр эм нь цар тахлын эсрэг тийм ч үр дүнтэй биш бөгөөд мөн түүнчлэн Герман, Швецар, Америк зэрэг олон оронд эмийн бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглодог хоруу чанар өндөртэй, карсиноген агуулсан эмүүд ч багтаж байгаа ажээ.

Шинжааны хамгийн сүүлийн хөл хорио 45 дахь өдөртөө үргэлжилж байгаа бөгөөд 7-р сараас хойш одоогийн байдлаар 826 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Коронавирус анх илэрсэн Ухань хотоос илүү хатуу чанд хөл хориотой байгаа нь нөгөө талаар уг иргэдийг өөрсдийн эрх мэдэл, дарамтдаа байлгах гэсэн арга хэмээн олон улсын судлаачид буруутгаад байгаа юм. Хэдий Ухань хотод Шинжаантай ижил төстэй хэлбэрийн хөл хорио хийж байсан хэдий ч нэг ч иргэнд хүчээр эмийн бэлдмэл уулгах, эмчилгээний туршилт хийж байгаагүй юм.

Сүүлийн үед БНХАУ-ын хувьд цар тахлын байдал харьцангуй тогтворжиж ихэнх бүс нутаг, тэр бүү хэл Ухань хотод амьдрал эргээд хэвийн байдалдаа орж байгаа хэдий ч Шинжааны бүс нутгийн хувьд дэглэм хатуу чанга хэвээр байсаар байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Шинжааны нэг саяас ч олон Уйгар, Казак иргэдийг янз бүрийн байдлаар хорьж, баривчилж байсан тохиолдол гараад байна.

Хятад улсын засгийн газар Шинжааны бүс нутгийг захиргаандаа байлгахын тулд сүүлийн олон жилийн турш ажиллаж байгаа бөгөөд тухай бүрд уугуул иргэд, Уйгар иргэд бослого, тэмцэл хийж олон ч удаа ширүүн мөргөлдөөн болсны эцэстээ Бээжингээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нэлээд хурц хэлбэрт шилжиж эхлээд байна.

 

Эх сурвалж: AP News

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419