Дональд Трампын 35 их наяд ам.долларын салалт
Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас нэг мөр "салахаар" шийдээд байгаа нь нууц биш. Түүний ийм бодлого баримтална гэдгийн 2016 оны сонгуулиас өмнө хэн ч таамаглахгүй байсан биз. Ялангуяа дэлхий нийтийн эдийн засаг хямралтай байгаа энэ үед түүний шийдвэрүүд нь хэдэн тэрбум хүний хувьд амар хохиролтой үйлдэл болох юм.
Өнгөрсөн онд АНУ онцгой татварыг нийтдээ 700 гаруй тэрбум ам.долларын Хятад бараанд ногдуулсны дараа 2 тал эвлэрхээр болсон билээ. Тэдний батлан ярьж байгаагаар, Хятадын тал ойрын 2 жилийн хугацаанд Америкаас худалдан авах бараа, үйлчилгээний хэмжээгээ 200 тэрбум доллароор нэмэгдүүлэх /дайн эхэлсэн 2017 онтой харьцуулахад/ амлалт өгчээ. Үүний хариуд Америкийн тал Хятадаас импортолж буй бараанд ногдуулсан зарим татвараа бууруулж, 12 дугаар сарын 15-наас хойш шинээр татвар оноохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Хятадын тал оюуны өмчийг хамгаалах, валютын ханшаар дэлхийн эдийн засагт нөлөөлөхөөс татгалзах, санхүүгийн үйлчилгээний зах зээлийг либералчлах тал дээр тодорхойгүй бүрхэг үүрэг амлалтууд авчээ. Харин гол асуудлууд болох Америкийн технологийг хулгайлж буй явдал, Хятадын тал дотооддын компаниуддаа татаас олгож байгаа тухай асуудлууд анхаарлын гадна үлджээ.
Энэ бол худалдааны дайн үргэлжлэх нь гарцаагүй гэдгийг харуулж байна. Цаашлаад Дональд Трамп Хятадаас хараат байгаа өөрийн улсын эдийн засгийг "салгаж" бүрэн бие даасан улс бий болгохыг зорьж байгаа юм.
Ингэснээр 21 их ам.доллараар үнэлэгддэг АНУ-ын эдийн засаг 14 их наяд ам.доллараар үнэлэгддэг Хятадын эдийн засгаас "сална" гэсэн үг юм. Трамп энэ талаар "Дэлхийн хамгийн том 2 эдийн засагтай орон заавал худалдаа хийдэг байх шаардлагагүй. Хэрвээ тэд бидэндтэй ижил нөхцөлд худалдаа хийхгүй гэж байвал тэдэнтэй заавал харьцах алба байхгүй." гэх хэлсэн билээ.
Трамп засгийн эрхэнд гарсныхаа дараа АНУ-ын гол түншүүд болох Хойд Америк дахь хөршүүд, Европын Холбоо болон Хятадын эсрэг худалдааны дайн өдөөсөн билээ. Эдгээр дайны уршгаар дэлхий дахинд 700 тэрбум долларын хохирол учирсан гэх тооцоог Олон улсын валютын сан хийсэн байна.
“Хэлцлийн эхний томоохон үе шатны талаар бид Хятадтай тохиролцож чадлаа. Хоёрдахь шатны хэлэлцээг 2020 оны сонгуулийг хүлээлгүйгээр нэн даруй эхлүүлнэ. Энэ бол бүгдийнх нь хувьд маш гайхамшигтай тохиролцоо. Баярлалаа!” гэж Трамп бичсэн байна.
Бээжингийн хийсэн буултын хариуд Трамп Хятадын 160 тэрбум долларын бараанд ногдуулах татварыг 12 дугаар сарын 15-наас эхлэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байснаасаа татгалзлаа. Түүнээс гадна, Хятадын 120 тэрбум долларын бараанд ногдуулсан 15 хувийн татвараа хоёр дахин бууруулна гэж амлажээ. Харин 250 тэрбумын бараанд ногдуулсан 25 хувийн татвар хүчинтэй хэвээр байх юм.
Трампын хэлснээр бол, дээр дурдсан 200 тэрбум доллароос Хятад улс талыг нь /жилд 50 тэрбум/ Америкийн фермерүүдийн үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулах аж. Фермерүүд бол сонгуулийн үеэр Трампын төлөө бүгдээрээ нэгэн дуугаар саналаа өгцгөөдөг хүмүүс билээ. Тэд Хятадын хариу татварын улмаас хамгийн ихээр хохирч байгаа юм. Фермерүүдийн хүлээж буй алдагдлыг төсвийн татаасаар нөхөн өгч байгаа боловч олон жилийн хугацаа зарцуулан байж олж авсан борлуулалтын зах зээлээ алдсандаа тэд гомдоллосоор л байгаа юм.
Америкаас худалдан авч буй улаан буудай, цагаан будаа, эрдэнэшишийн хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ хятадууд мэдэгдсэн боловч зөвхөн хэрэгцээтэй үед, тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнээр л худалдан авна, илүү мөнгө төлж чадахгүй, хэрвээ илүү хямдханыг олох юм бол биднийг бүү буруутгаарай гэсэн санаагаа илэрхийлжээ. Хятадуудын хувьд, тэд хэлцэлтэй холбоотой ямар ч хатуу үүрэг хүлээсэнгүй, мөн Хятадын албан тушаалтнууд ямар нэгэн тоо баримт дурдахаас цааргалсаар байна.
50 тэрбум гэдэг тоог Трамп 10 дугаар сард фермерүүдэд хэлж байсан юм. Тэр үед хэлэлцээр байгуулахаар дөнгөж бэлтгэж байлаа. Одоо нэгэнт тохиролцоонд хүрсэн учраас Трамп өөрийгөө зорилгодоо хүрсэн гэж үзэж байгаа бололтой. Гэвч түүний удирдлагад ажилладаг хүмүүс “ерөнхийлөгч хэтэрхий өөдрөг байгааг” гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Худалдааны дайн эхлэхээс өмнө Хятад улс жилд 24 тэрбум долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг АНУ-аас худалдан авч байв. Одоо яригдаж буй худалдааны хэлцлийн эхний үе шатанд хятадууд худалдан авалтаа 16 тэрбумаар нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тухай АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер ярьсан байна. Тэгэхээр нийт үнийн дүн нь жилд 40 тэрбум болно.
50 тэрбум долларын худалдан авалт бодит зүйл боллоо ч гэсэн АНУ-ын хувьд энэ нь худалдааны дайнаас хүлээсэн алдагдлынх нь тодорхой хэсгийг л нөхөж байгаа, түүнээс биш тус улс гол зорилгодоо ойртож ч очоогүй гэж Ардчилсан намын улс төрийн өрсөлдөгчид нь Трампыг буруутгаж байна. Гэхдээ тэд худалдааг ивээх бодлого /протекционизм/ ба Хятадтай сөргөлдөх бодлогыг ерөнхийд нь дэмждэг боловч Трампын хувьд түүнд хориглолтоос давшилтанд шилжих стратегийн бодлого ч алга, чадвар ч алга гэж шүүмжилсээр.
“Хятадтай хийсэн тохиролцоо бол үг дуугүй бууж өгсөнтэй адил гэж бид үзэж байна. Худалдааны дайны улмаас Америкт 300 мянган ажлын байр үгүй болж, харин Хятад улс үүний хариуд бүтцийн өөрчлөлт хийх талаар ямар ч хатуу үүрэг амлалт авсангүй. Жинхэнэ бүтэлгүйтэл гэдэг бол энэ” хэмээн Ардчилсан намаас сонгогдсон Сенатын гишүүн Крис Мерфи бичжээ.
Энэ бүхнийг хийхгүй бол АНУ технологийн ба эдийн засгийн давуу талуудаа алдана. Эл тохиолдолд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үл хамааран сөргөлдөөн үргэлжлэх нь тодорхой. “Блүүмбэрг” агентлагийн үзэж байгаагаар, Трамп засгийн эрхэнд байсан хугацаанд америкчуудын ухамсарт Хятад улс дайсан мэтээр дүрслэгдэх нь улам гүнзгийрчээ.
Эх сурвалж: Forbes