Дэлхийн хамгийн анхны хэт ягаан туяагаар вирус устгах зориулалттай амны хаалт
Цар тахлын улмаас амны хаалтыг өдөр тутамд хэрэглэх шаардлагатай болсон. Тэр тусмаа вирус болон бактери устгах шаардлага тун их гараад байгаа билээ. Тэгвэл “Yanko Design” компанийн дизайнерууд болон инженерийн баг хамтран эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар нэгэн шинэ амны хаалтыг зохион бүтээжээ.
Тэд энэхүү бүтээлээрээ цар тахлын үед, өвчнийг ялан дийлэх нэгэн шийдэл гэж итгэж байгаа юм. Уг амны хаалт нь өөртөө бяцхан агаар шүүгчидтэй бөгөөд эдгээр нь хэт ягаан туяаны тусламжтай агаарыг 99,9 хувь ариутгах зориулалттай гэнэ. Ингэснээр таны амьсгалж буй агаарыг цэвэршүүлж, аюулгүй байлгах болно. Уг амны хаалт нь уламжлалт амны хаалт шиг вирусын нян зэргийг зөвхөн саатуулаад зогсохгүй, устгаж, ариутгах зориулалттай юм.
Уг амны хаалт нь мөн олон давуу талтай бөгөөд N95 макснаас илүүгээр бичил организмыг шүүх чадвартай ажээ. Мөн түүнчлэн өөртөө хос агаар шүүх системтэй бөгөөд танд амьгалж болох хамгийн цэвэр агаарыг бэлэглэх гэнэ.
Тэдний хамгийн дэвшилтэт технологи нь хэт ягаан туяаг биедээ зүүж болохоор хэмжээнд тааруулсан бөгөөд арьс болон биед шууд тусгал үүсгэхгүй юм. Ингэснээр хэт ягаан туяанаас хордох ч эрсдэлгүй болж байгаа юм. Уг амны хаалт нь амьсгалахад тухтай байдлаар загварчлагдсан бөгөөд силикон хүрээ нь арьсанд бүрэн наалдаж, сул зай үүсгэхгүй юм.
Эх сурвалж: Yanko design