Австралийн эрдэмтэд шумуулнаас халдварладаг халуун хумхаа өвчнийг бактериар эмчилж эхэлжээ

2020-08-28, 09:40 Инноваци 634 0
Австралийн эрдэмтэд шумуулнаас халдварладаг халуун хумхаа өвчнийг бактериар эмчилж эхэлжээ

“Dengue” буюу халуун хумхаа өвчин нь шумуулаар халдварлагддаг, хамгийн хурдан хугацаанд тархдаг халдварт өвчнүүдийн нэг юм. Австрали улсын эрдэмтэд энэ халдварыг үгүй хийх аргачлалыг бодож олсон бололтой. Тэд Индонези улсад удаан хугацааны туршид туршилт хийж үзсэн бөгөөд одоогоор шумуулаас үүсдэг халдварт өвчний тохиолдлын тоо ч буураад байгаа гэнэ.

 Мелбурн хотын Монаш их сургуулийн эрдэмтэд, “Yogyakarta” хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран гурван жилийн турш судалгаа хийжээ. Тэд шумуулыг хүнд халварын вирус тараахаас сэргийлэхийн тулд бактери тарих туршилт хийсэн байна.  “Wolbachia” гэдэг нэрээрээ танигдсан уг бактери нь вирусын эсрэг маш өндөр чанартай бөгөөд вирусын тэжээлыг үгүй хийдэг учир амьдрах боломжгүй болгодог байна.

Мөн түүнчлэн уг бактериар халдварлагдсан шумуул нь байгаль дээрх бусад шумуулуудтай үржилд ордог бөгөөд ингэснээр уг сүрэг тэр чигтээ халдварладаг байна. Уг туршилтын дараах хамгийн том үзүүлэлт нь туршилтыг явуулж эхэлсэн бүс нутагт шумуулаар дамжих халдварын тохиолдлын тоо 77 хувиар буурсан гэнэ. Олон нийтийн эрүүл мэндийн асуудлын хувьд 77 хувь гэдэг нь итгэмээргүй өндөр тоо гэж уг судалгааг удирдан гүйцэтгэсэн Монаш их сургуулийн Шумуул судлалын тэнхимийн доктор Камерон Симмонс мэдэгджээ. Тэрээр хэрэн энэ бүхэн “Covid-19” вирусийн вакцин байсан бол энэ бүхэн үнэхээр сайхан байхсан гэж тэр нэмж мэдэгджээ.

Тэдний мэдэгдэж байгаагаар “Wolbachia” бактери нь байгаль дээрх шумуулуудын дунд маш өндөр тархацтай болсон байна. Үүний хамгийн давуу шинж нь нэг удаад л халдварлуулсан байхад дахин халдварлуулах шаардлагагүй байдаг ажээ. Сүрэгт нэг л халдварласны дараагаар нэмэлт ажил шаардлагагүйгээр үе удамд нь дамжин халдварласаар байх чадвартай гэнэ.

Халуун хумхаа өвчний тохиолдол нь жил тутам дунджаар 50 сая орчим бүртгэгддэг байна. Уг өвчин нь цус алдуулж, цочролд оруулах зэргээр хүндэрч улмаар үхэлд хүргэдэг байна. Уг өвчинтэй тэмцэх олон төрлийн санаачлага гаргасан ч бүгд бүтэлгүй болж байсан юм. Эрдэмтдийн хувьд Индонезийг сонгосон шалтгаан нь энэ улс халуун хумхаа өвчний хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутаг бөгөөд мөн түүнчлэн шумуулын тоо толгой хамгийн өндөр байдаг газруудын нэг юм. Жил бүр 8 саяаас ч олон Индонези иргэд уг өвчнөөр халдварлаж нилээд олон мянган иргэд амиа алддаг байна.

Харин уг туршилтын дараагаар энэ тоон үзүүлэлт маш огцом буурсан байна. Туршилтыг гүйцэтгэхийн тулд тэд “Yogyakarta” хотын 24 цэгийг тооцоолж олсон бөгөөд эдгээр цэгүүддээ халдварлуулсан шумуулнуудаа сул тавьсан гэнэ.

Уг туршилтыг цаашид дэлхий дахинд нөлөөтэй байлгахыг хүсэж байгаа гэнэ. Учир нь “wolbachia” бактери нь халуун хумхаа өвчний тохиолдлыг үлэмж хэмжээгээр буулгасан бөгөөд, вирусийн эсрэг маш үр дүнтэй аргачлал юм. Профессор Симмонс цаашид уг туршилтаа зүүн өмнөд Ази болон Латин Америкын эрсдэл ихтэй газруудад хийхийг хүсэж байгаа гэнэ.

Симмонсын үзэж байгаагаар уг өвчнийг бүр мөсөн дарахад урт хугацааны ажил шаардлагатай гэв. Тийм ч учраас тэд халдварласан шумуулуудыг хяналтдаа байлгаж цаашид гарсан үр төл нь халдвартай төрсөн хэдий ч вирус дамжуулах боломжтой эсэхийг судалж байгаа гэнэ. Гэхдээ өөдрөгөөр үзэхэд “wolbachia” вирус бидэнд байгаа амжилтын түлхүүр болоод байна.

 

Эх сурвалж: abc.net.au

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419