Ер бусын аварга гараг

Ер бусын аварга гараг

Эх одоо маш хол зайд тойрон эргэдэг, хэмжээгээрээ манай нарны аймгийн хамгийн том гараг болох бархасбадиас даруй 11 дахин том гарагийг судлаачид саяхан илрүүлээд байна. HD 106906 b гэх каталог нэртэй энэ үлэмж гараг нь ердѳѳ 13 сая жилийн настай бѳгѳѳд, манай нар шиг хэмжээтэй ѳѳрийн эх одоо дэлхийгээс нар хүртэлх зайг 650 нугалсантай тэнцэх буюу бараг 100 тэрбум км-ийн зайд тойрон эргэдэг байна.

Хуучин жирийн гараг гэж тооцогддог байж байснаа болиод, одой гараг гэж одоо ангилагддаг болсон дэлхий ван маань нарыг 5 тэбрум км-ийн зайд тойрон эргэдэг. Гэхдээ дэлхийн ван маань гараг гэхэд хэцүү, манай сарнаас ч жижигхэн биет. Манай нарны аймгийн хамгийн цаад талын гараг болох аварга хийн гараг далайн ван нь нарыг 4.5 тэрбум км-ийн зайд тойрон эргдэг. Тэхээр энэ шинээр нээгдсэн гараг эх одноосоо 100 тэрбум км-ийн зайд байдаг гэхээр үнэхээрийн алс хол гэсэн үг. Мэдээж манай нарны аймагт иймэрхүү хол зайд тойрон эргэдэг биетүүд бий, жишээ нь, одой гараг Седна нь нарнаас 140 тэрбум км-ийн цаана байгаа. Гэвч Седна нь дэлхий ван шиг маш жижигхэн биет, энэ шинэ гарагийн хэмжээний хажууд хумхын тоос л гэсэн үг.

Яагаад энэ шинэ гараг ер бусын гэхээр, ерѳнхийдѳѳ бидний ѳнѳѳгийн одод болон тэдгээрийг тойрон эргэх гарагуудын үүслийн тухай онол ойлголтуудаар яаж яваад ийм том биет ийм хол зайд эх одоо тойрон эргэдэг болчихсон байна вэ гэдгийг тайлбарлах ямар ч боломжгүй юм. Ихэнх судлаачидын хүлээн зѳвшѳѳрдѳг ѳнѳѳгийн ойлголтоор гарагууд нь эх одтойгоо (эсвэл ододтойгоо) хамт зэрэг молекулан үүлнээс бүрэлдэж эхлээд аажимаар том хэмжээтэй болдог. Жишээ нь манай дэлхий анх бага гарагийн хэмжээтэй жижигхэн байж байгаад яваандаа олон зуун сая жилийн турш массаа хуримтлуулсан гэж үзэгддэг. Гэтэл энэ онолоор бархасбадиас ч хамаагүй том гараг тийм хол зайд богино хугацаанд бүрэлдэн бий болох ямар ч боломж байхгүй.

Нѳгѳѳ нэг дэвшүүлээд байгаа таамаглал нь, “магадгүй ийм хол зайд байдаг том хэмжээтэй гарагууд нь хос одод нэгэн зэрэг бүрэлдэн бий болдог шиг замаар үүссэж эхлээд, нэг нь цѳмдѳѳ урвал явагдуулах хэмжээний хангалттай масс цуглуулж од болоод нѳгѳѳ нь амжаагүй аварга гараг болж үлдсэн байж болох юм гээд байгаа.

Хоёр буюу түүнээс дээш тооны гишүүнтэй оддын системүүд бүрэлдэн бий болохын тулд эдгээрийг үүсгэж байгаа молекулан үүл нь нэгэн зэрэг хэд хэдэн газраа их хэмжээгээр нягтарших ёстой. Эдгээр нягтаршилууд нэг талаас бие биенээсээ харьцангуй бие даан хувьсахын тулд хол хол зайтай байх хэрэгтэй, гэхдээ нѳгѳѳ талаас таталцалаар хангалттай хэмжээнд харилцан үйлчлэлцэж байхын тулд бие биенээсээ хэт хол байж болохгүй. Харамсалтай нь энэ онолоор HD 106906 b гарагийн хэмжээ болон байршилыг зэрэг тайлбарлана гэхээр даанч болж ѳгѳхгүй байгаа.

Хэрвээ энэ гараг ийм хол зайд анх од болох гэж үүсэж эхэлсэн юм бол яагаад од болж чадаагүй гараг болж үлдсэнийг тайлбарлах хэцүү. Түрүүлж бүрэлдсэн од нь хүчтэй цацаргалтаараа ойр хавийн нягтаршилуудад нѳлѳѳлж тэдгээрийн од болох боломжийг нь хаадаг, гэвч манай нар шиг хэмжээтэй од 100 тэрбум км-ийн цаана байгаа нягтаршилын од болох боломжийг хязгаарлах үндэсгүй. Хамгийн ихээр хязгаарлалаа гэхэд тэр нягтаршилын масс нь нарны масснаас 10 дахин бага болж таарна (энэ нь дотроо халуун цѳмийн урвал явагдуулхад хангалттай). Гэтэл HD 106906 b гараг маань эх одноосоо 10 биш бараг 100 дахин бага масстай.

Ер бусын гарагийн нээсэн хэмжилт. Шар бѳѳрѳнхий нь далайн ван гарагийн тойрог замыг харьцуулан харуулж буй. Энэ нээлтийн гол ач холбогдол нь бидний ѳнѳѳгийн одод болон тэдгээрийг тойрон эргэх гарагуудын үүсэл хувьсалын тухай онол илүү сайжруулагдах ёстой гэдгийг маш тодорхой харуулж байгаа юм.

Жишээ нь, магадгүй энэ гараг бидний сайн мэддэг механизмаар эх одтойгоо анх ойрхон үүсчихээд, одоохондоо ойлгож мэдээгүй байгаа нэмэгдэл механизмаар хэдхэн сая жилийн дотор эх одноосоо холдон нүүдэллэсэн байж болно. Үнэхээр ингэсэн үү, эсвэл шал ѳѳр замаар тэндээ бүрэлдэн бий болсон уу гэдгийн учирыг тайлахын тулд энэ гарагийг илүү сайн судалж, мѳн үүнтэй тѳстэй ѳѳр ер бусын системүүдийг илрүүлэх замаар онолын загвараа сайжруулах хэрэгтэй.

HD 106906 b гарагийг Аризонагийн их сургуулийн оюутанаар ахлуулсан судалгааны баг ѳмнѳд америкийн чили улсын атакамын цѳл дахь 6.5 метрийн магелланы дурангаар инфра-улаан туяаны мужид самналт хийж илрүүлсэн бѳгѳѳд, дараа нь сансарын Хаббл дурангаар нэмэлт хэмжилтүүдийг хийж нээлтээ баталгаажуулсан байна.

 

Эх сурвалж: fool.com

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419