Коронавирус устгах технологитой автомат жолоодлого бүхий машин

2020-08-27, 11:00 Инноваци 959 0
Коронавирус устгах технологитой автомат жолоодлого бүхий машин

Robotaxi Voyage стартап компани автомат жолоодлоготой, коронавирус устгах төхөөрөмж бүхий машин үйлдвэрлэхээр ажиллаж байна. Уг төсөл нь ихэвчлэн ахмад настнуудад болон түргэн тусламжид үйлчлэхээр бүтээгдэж байгаа бөгөөд гэр бүлийн зориулалт бүхий дотроо зай талбай ихтэй машин сонгож байгаа бөгөөд нэмэлтээр коронавирус устгах зориулалт бүхий хэт ягаан туяаны системийг суурилуулж байгаа ажээ.

Хэт ягаан туяаны системийг “GHSP” гэх авто машины эд анги үйлдвэрлэгч компани бүтээж байгаа бөгөөд тэд “Voyage”-ын хамгийн сүүлд загварчилж, бэлдээд байгаа “Chrysler Pacifica Hybrid” гэх машинд зориулан туршилт хийж байгаа ажээ. Харин машины жолоодлого болон бусад програм хангамжийн чиглэлээр “Fiat Chrysler, Nvidia болон Blackberry” компаниуд хамтран ажиллаж байгаа ажээ.

Тэдний гол зорилго нь өмнө дурдсанчлан ахмад настнууд болон түргэн тусламжийн чиглэлийн үйлчилгээ үзүүлэх юм. Эдгээр иргэд нь коронавирусын эрсдэл өндөртэй бүлэг бөгөөд халдвар авсан хэрэглэгчээс, дараагийн хүнд халдвар тархаахгүйн тулд вирусийг устгах төрлийн технологийг ашиглах болсон гэнэ. Хэт ягаан туяаны төхөөрөмжийг бүтээж буй “GHSP” компани нь мөн түргэн тусламжийн машинуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг хэт ягаан туяаны төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж өгдөг байна.

Туршилтын шатанд хэт ягаан туяаг ашиглаж үзэхэд маш сайн үр дүнтэй байсан бөгөөд ил гадаргуу дээр тогтсон коронавирусыг устгаад тогтохгүй ханиад зэрэг бусад олон өвчний вирусийг устгаж байсан гэнэ.

Бусад бүх л салбарын адилаар автомат жолоодлоготой машин үйлдвэрлэгчид ч цар тахлын үетэй зохицож хөгжихөөр хичээж байна. Одоогийн байдлаар Robotaxi Waymo зэрэг компаниуд бүтээгдэхүүнээ олон нийтийн хэрэглээнд гаргаж эхлээгүй байгаа юм. Учир нь тэд тээврийн хэрэгслүүдээ цар тахлын үед зориулан сайжруулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. “Voyage” компани цаашид ижил технологиор хүнд даацын болон ачаа тээврийн машинуудыг бүтээх талаар бодож байгаа гэнэ. Учир нь тээвэр зуучдын ажил нь халдвар тархаж болох нэгэн төрлийн зам учраас энэ төрлийн аюулыг ч арилгах хэрэгтэй гэж үзэж байгаа юм?

“Voyage” компани түргэн тусламжаас гадна ахмад настнуудад үйлчилгээ үзүүлэхийг сонгосон нь ч учиртай гэнэ. Өндөр настай иргэд нь өөрсдөө жолоо барих боломжгүй, эсвэл биеийн байдлын улмаас хөдөлгөөнд оролцох чадваргүй болсон байх нь элбэг. Тийм ч учраас тогтмол, дундаж хурдаар явдаг, гэрээс гэрт хүргэж үйлчлэх ийм төрлийн үйлчилгээ маш чухал гэж үзсэн байна. Мөн түүнчлэн ийм төрлийн зах зээл эрэлт ихтэй байж болзошгүй бөгөөд бусад автомат жолоодлоготой машин бүтээгчид зөвхөн ахмадуудад зориулсан бүтээл гаргаагүй байгаа нь давуу тал болох юм.

Хэт ягаан туяа нь хүний биед хортой байдаг, тийм ч учраас аюулгүй байдлыг бодолцон “Voyage” компани суудал болон хаалга гэх мэт хэд хэдэн хэсэгт мэдрэгч суурилуулсан бөгөөд, машинд зорчигч сууж яваа эсэхийг тогтмол шалгаж байх ёстой гэнэ. Уг шалгалтыг хийсний дараагаар аюулгүй тохиолдолд хэт ягаан туяаны төхөөрөмжийг асааж, ариутгалын үйл ажиллагаа хийж эхлэх ажээ. Мөн түүнчлэн машин дотор байрлах камераар ч давхар хянаж байх гэнэ.

 

Эх сурвалж: Forbes

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419