30 жилийн турш зогсолтгүй өссөн Вьетнам улсын эдийн засаг агшиж эхлэв

30 жилийн турш зогсолтгүй өссөн Вьетнам улсын эдийн засаг агшиж эхлэв

Сүүлийн гучин жилийн турш Вьетнам улсын эдийн засгийн салбарт зөвхөн сайн мэдээ л дуулдаж ирсэн. 1980-аад оны сүүл үеэс зах зээлийн нээлттэй бодлого баримталж эхэлсэн тус улс дэлхийн томоохон экспортлогч орнуудын нэг болсон төдийгүй тогтвортой өсөлтийн ачаар дундаж давхаргын иргэдийн тоо нийт хүн амын гуравны нэгийг эзлэх болжээ. 

Харамсалтай нь коронавирусын тахал энэ бүхнийг өөрчилсөн. Оёдлын компаниудын захиалга буурч, бусад салбарын экспорт гэнэт зогссон байгаа энэ үед Вьетнамын ажилчид дэлхийн эдийн засагт үүсээд буй хямралыг давж гарахаас өөр аргагүй болоод байна. Барууны орнуудын эдийн засгийн өсөлт мөн удааширсан нь Вьетнамын эдийн засгийн өсөлтийг дэмждэг гол салбаруудын нэг болох аялал жуулчлалд том нөлөө үзүүлж эдийн засгийн төв болсон Хо Ши Мин, Ханой хотуудад байдал хэцүүдэж эхэлсэн аж. 

Хо Ши Мин хотын  гудамжинд жимсний худалдаа эрхэлдэг 55 настай Ле Тхи Хоа "Одоо хүмүүс гудамжинд гарахгүй байна. Сайхан цаг хэзээ ирэх юм бол" хэмээн санаа алдангаа хаалттай далайн хоолны рестораны урд жимсний сагсны хажууд хуванцар сандал дээр суун үйлчлүүлэгч хүлээж байлаа. Коронвирусээс өмнө тэрбээр өдөрт 3 сагс жимс зардаг байсан бол одоо хагас сагсыг зарахтай үгүйтэй болжээ. 

Вьетнам бол даяарчлалын шимийг бүрэн хүртсэн орнуудын нэг болж, хөдөө аж ахуйн орноос хэдэн арван жилийн дотор үйлдвэрлэгч орон болтлоо хүчирхэгжжээ. ДНБ-ний нийт хэмжээтэй тэнцэх экспорт хийдэг улсын хувьд Вьетнамын эдийн засаг 2019 онд 7.02 хувиар өсөж дэлхийд энэ үзүүлэлтээрээ 6-д бичигдэж байв. Сүүлийн гучин жилийн хугацаанд тус улсын хамгийн бага өсөлт нь 2.4 хувьтай байжээ. Гэвч энэ оны 2-р улирлын байдлаар Вьетнамын эдийн засаг өмнөх жилийн мөн үеэс ердөө 0.36 хувиар өссөн үзүүлэлт ажиглагдаж байна.

1994 онд тус улсад амьдарч байсан "Инфокус Меконг" судалгааны байгууллагын захирал Ралф Маттаес хэлэхдээ: "Вьетнамын эдийн засаг сүүлийн 30 жилийн хугацаанд тасралтгүй өссөн. Эдийн засгийн нээлттэй бодлого явуулж эхэлснээс хойш байнга амжилтын дунд байсан энэ орон анх удаа хямралын амтыг мэдэрч байна." гэж хэлжээ. 

Худалдааны алдагдал

Вьетнамын гаалийн газрын мэдэгдсэнээр, 4-р сард Вьетнамын экспорт өмнөх оныхоос 14 хувиар буурсан бөгөөд импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад ердөө 1.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Гэсэн хэдий ч Вьетнамын удирдагчид сүүлийн жилүүдэд арав гаруй томоохон худалдааны гэрээ байгуулсан эдийн засгийн чиглэлийг өөрчлөх байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ оныг "бүсээ чангалж" өнгөрөөх арга хэрэглэх шийдвэр гаргасан юм.

Нийт 14 муж, хотуудад тархсан халдварт өвчний дэгдэлттэй тэмцэж байгаа тус улсын засгийн газар вирусийн эсрэг олон улсын хэмжээнд сайшаагдсан юм. 7 сарын сүүл хүртэл мөрдөгдсөн хөл хорионы дэглэмийн ачаар тус улсад ердөө 800 тохиолдол бүртгэгдэж нэг ч нас баралт бүртгэгдээгүй юм. харин 8-р сарын эхээр хөл хориогоо сулруулсны нөлөөгөөр 1,029 вирусийн тохиолдол бүртгэгдэн 27 хүн нас барсан аж. 

95 сая хүн амтай ийм улс Азийн илүү том эдийн засагтай орнуудаас хамаагүй илүү ажиллаж байгаа нь үнэхээр магтууштай. 

Сүүлийн жилүүдэд Вьетнам дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээнд гол цөм болж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд "Intel Corp", "Samsung Electronics Co", "LG Electronics Inc" зэрэг томоохон технологийн компаниуд, нарны хавтан үйлдвэрлэгч, хувцас үйлдвэрлэгч нар нийтдээ 100 гаруй үйлдвэр Вьетнамд байгуулжээ. Засгийн газрын мэдээллээр 2019 онд Вьетнамын экспортын хэмжээ 264.3 тэрбум ам.долларт хүрсэн нь 2008 оноос хойш 4 дахин өссөн үзүүлэлт юм. Жилийн дундаж цалин энэ хугацаанд 1,154-өөс 2800 ам.доллар болж өсөв.

Харамсалтай нь экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийн хагаст ч хүрэхгүй байгаа нь олон сая хүмүүсийн ажлын байр үгүй болоход хүргэнэ гэж эдийн засагчид үзжээ. 

Аялал жуулчлалын зовлон

Үүний зэрэгцээ, эдийн засгийн 9 орчим хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбарын орлого оны эхний долоон сарын байдлаар 85.4 хувиар буурсан байна. Тус салбараас гол орлогоо олдог хүн амын бараг гуравны нэг буюу 31 сая гаруй иргэн санхүүгийн хямралд өртөх болжээ.

Жуулчлалыг дагаж цэцэглэсэн урлагийн салбар зогсонги байдалд орсноор нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх вий гэж орон нутгийн удирдлагууд санаа зовниж байна гэж Хо Ши Мин хотын "Бейкер Маккензи" хуулийн фирмийн менежерийн хамтрагч Фред Берк хэлэв. Тэрбээр төлөвлөлт, хөрөнгө оруулалтын сайд Нгуен Чи Дунгийн хамтаар саяхан Вьетнамын бизнес форумд оролцон хүрэлцэн ирсэн салбар салбарын удирдагч нараас хандан ажилчдаа халахгүй, харин чадах чинээгээрээ үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсжээ.

"Infocus Mekong" судалгааны байгууллагаас Вьетнамын оршин суугчдын гуравны хоёр нь том худалдан авалт хийхгүй байхыг сонгож байгаа бөгөөд 63 хувь нь санхүүгийн хямралыг давах гарц хайн томоохон зээл авах бодолтой байгаа гэсэн мэдэгдлийг гаргажээ. 

Хо Ши Мин хотын оёдлын үйлдвэрлэгч 34 настай гүйцэтгэх ажилтан 34 настай Буи Вьетнам хэлэхдээ: "Ихэнх нь амарч байгаа, би ч гэсэн өдөрт маш бага цаг ажиллаж байна. Орлого нь буурсан учраас хүмүүс онлайнаар юм зарах, цагийн ажилд орох замаар илүү их мөнгө олохыг бодож байна. Энэ бол шинэ ертөнц ”гэжээ. 

 

Эх сурвалж: Business Insider

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419