Маралын Гялаан – Сансрын “Террорист"

Маралын Гялаан – Сансрын “Террорист"

Шөнийн тэнгэрт харагдах 3 марал оддын дээр орших маш тод улаан өнгөтэй од нь Маралын одны ордны хамгийн тод од бөгөөд түүнийг Маралын гялаан хэмээн нэрлэдэг билээ. Түүнийг слав орнуудад “бетелгейз" хэмээн нэрлэдэг бол бусад олон англи, латин хэлтэй газар "Betelgeuse" буюу “битлжүз" хэмээн нэрлэдэг.

Маралын гялаан нь биднээс 640 гэрлийн жилийн зайд орших ба тэнгэрт харагддаг хамгийн тод оддын нэг юм. Мөн энэ од нь бидний мэддэг хамгийн том бac хамгийн тод оддын нэг – радиусаараа нарнаас бараг 1000 дахин том ба гэрэлтэлтээрээ нарнаас бүр 100,000 дахин тод юм. Хэрвээ энэ одыг манай нарны аймгийн төвд авч ирвэл бархасбадь гариг хүртэлх орон зайг элбэгхэн эзэлчих тийм том үнэхээрийн аварга од юм.

Энэ одны ордны хамгийн тод од нь Маралын гялаан буюу битлжүз од юм. Уг маш аварга том од нь түлшээ барж дуусгаад тун удахгүй хэт-шинэ одны дэлбэрэлтээр дэлбэрэх гэж байгаа ба дэлбэрэлтийн гэрэл нь дэлхий дээр ирэхэд өдөр нартай цагаар ч харагдах хэмжээний маш тод байх болно. 

Хэдийн хэмжээ дамжаа гэрэлтэлтээрээ нарнаас үлэмжийн аварга ч гэлээ насаар нь харьцуулбал нарны хажууд Маралын гялаан нь нялх хүүхэд л гэсэн үг. Од том байх тусмаа их хэмжээний түлшийг илүү хурднаар шатаах шаардлагатай учир төдий чинээ хурдан түлшээ барж дуусч богино хугацаанд л гэрэлтэж “амьдарна. Манай нар олон тэрбум жилийн настай дээр ахин дор хаяж 5 тэрбум жил гэрэлтэх хэмжээний түлштэй байхад, түүнээс хамаагүй аварга том Маралын гялаан нь ердөө л хэдхэн сая жилийн настай ба удахгүй түлшээ барж дуусаад юу юугүй хэт-шинэ од болон дэлбэрэх гэж байгаа сансрын “террорист бөмбөг юм.

Уг од нь харьцангуй ойрхон оршиж байгаа учраас хэт-шинэ од болж дэлбэрсний гэрэл нь дэлхий дээр шөнийн хэсэгт ирвэл тэнгэрт сарнаас ч илүү тод болж, ер нь шөнө харагдаж байгаа хамгийн тод од болно. Хэрвээ гэрэл нь дэлхийн өдөр хэсэг рүү ирвэл өдрийн нартай цагаар ч гэсэн маш тод од тэнгэрт харагдсаар л байх болно. Дэлбэрэлт яг яаж явагдахаас хамаараад хэдэн долоо хоногоос хэдэн сарын хугацаанд тэнгэрт тод харагдаж байгаад аажмаар бүдгэрсээр алга болно.

Маралын гялаан нь маш том хэмжээтэйн дээр бидэнтэй харьцангуй ойрхон оршдог учраас бидний бүтээсэн хамгийн өндөр нарийвчлалтай дурангуудад цэгэн эх үүсвэрээр бус бодит хэмжээгээрээ томорч харагддаг хуруу дарам цөөн хэдэн оддын нэг. Өөрөөр хэлбэл тэдгээр хэдэн оддоос бусад бүх оддыг бид хамгийн мундаг нарийвчлалтай дуран төхөөрөмжөөрөө яаж ч харсан жижигхэн хэмжээтэй буюу асар хол оршиж буй учраас гэрлийн цэг л харагдана гэсэн үг.

Сансрын Хаббл дурангаар шууд инфра-улаан туяаны мужид мөн АНУ-ын нью Мексик муж улс дахь "Very Large Array" антенуудыг ашиглаад интерферометрийн аргаар радио долгионы мужид Маралын гялааныг олон жилийн турш судалж ирсэн юм. 1993 оноос хойш энэ одны харагдах хэмжээг шууд хэмжиж ирсэн бөгөөд 2009 оны судалгаагаар радиус нь сүүлийн 15 жилд 15 хувиар багассан гэдгийг илрүүлсэн бол мөн 2009 онд Маралын гялаанаас маш их хэмжээний матери сансар луу шидэгдэж байгааг тодорхой илрүүлсэн.

Тэгвэл саяхан хэдэн хоногийн өмнө Франц улсын Лион хотын одон орон судлалын төвийн ажилтан Бернд Фрайтаг "Very Large Array" дурангуудыг ашиглаад интерферометрийн аргаар Маралын гялааныг 7 жил гаруй судалсан судалгааны ажлынхаа үр дүнг зарлав. Интерферометр гэхээр ерөнхийдөө бие биенээсээ зайтай байгаа хэд хэдэн жижиг тавган антенуудыг нэг том дуран шиг нийлүүлж удирдаад хиймэл аварга том дуранг үүсгэж асар өндөр өнцгийн нарийвчлалыг бий болгохыг л хэлж байгаа юм. Түүний судалгаа нь Маралын гялааны гадаргуугийн аль хэсэг нь тодорч бүдгэрч байгааг олон жилийн турш анхааралтай ажигласан бөгөөд үр дүнд нь түүний гадаргуу нь манай нарныхаас тэс өөр, аварга том том бөмбөлгүүд гадаргуу дээр нь маш алгуурхан хөдөлж хагарч, нэг ёсондоо Маралын гялаан нь маш аажуухнаар “буцалж" байдаг гэдгийг тодорхой илрүүлсэн юм. 

Олон хүмүүс Маралын гялааны дэлбэрэлт нь дэлхий дээр аюултай эсэхийн талаар асуудаг. Бидний өнөөгийн мэдлэгээр тийм аюул заналхийлэл болж буй зүйл байхгүй. Ийм дэлбэрэлт хэт ойрхон зайд эсвэл уг одны туйл хэт ойроос дэлхийрүү чиглэсэн байх ховор тохиолдлуудад аюул заналхийлж болно. Харин Маралын гялааны хувьд тийм асуудал байхгүй. Манай сүүн зам шиг галактикт хэт-шинэ одны дэлбэрэлт ойролцоогоор 50 жил тутамд нэг болдог гэж судалгаагаар гарч ирж байгаа.

Мэдээж манай галактик асар том учир бидэнд тэр бүгд харагдаад байхгүй. Бидэнд харагдсаныг нь тоочвол түүхэнд хамгийн сүүлд 1572 болон 1604 онд ажиглагдсан түүх бий, тэрнээс өмнө 1006 болон 1054 онуудад эртний хятад болон арабын хүмүүс тэнгэрт өдрийн цагаар тод од шинээр гарч ирээд алга болсныг ажиглаж тэмдэглэж үлдээсэн байдаг. Хамгийн эртний тэмдэглэгдэж үлдсэн баримт нь манай эриний 185 оных ажээ.

Зарим биологичид ийм хэт-шинэ одны дэлбэрэлтүүд нь дэлхий дээр галав юүлэхэд хүргэж байсан гэж үздэг, гэхдээ хэдэн сая жилийн өмнө галав юүлүүлээд дэлхий дээрх амьдралд тийм өөрчлөлт оруулсан гэх шууд баримт нотолгоо байхгүй байгаа. Мөн эцэст нь хэлэхэд, хэдий бид өнөөдөр оддын хувьсал амьдралын талаар сайн ойлголттой ч гэсэн жишээ нь Маралын гялаан хэдий үед дэлбэрэх вэ гэдгийг нарийн урьдчилан хэлэх ямар ч боломжгүй хэвээр. Одон орны хувьд өнөө маргаашгүй дэлбэрнэ гэдгийг бол тодорхой мэднэ, энд гэхдээ “одон орны" хувьд өнөө маргаашгүй гэж байгаа нь маргааш ч байж болно эсвэл одоогоос 10,000 жилийн дараа ч байж болно. Нөгөө талаас Маралын гялаан нь аль хэдийнээ дэлбэрчихсэн бөгөөд тэр гэрэл нь дэлхий рүү ирэх замдаа явж байгаа ч байж мэднэ…

 

Эх сурвалж: www.innovationnewsnetwork.com

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419