"Goldman Sachs" компани Малайзын Засгийн газарт 3.9 тэрбум ам.долларын өрөө төлж дуусгажээ
Малайзын Засгийн газар "Goldman Sachs” банкийг “1MDB” төрийн сангаас мөнгө шамшигдуулсан хэмээн буруутгаж байсан билээ. Үүнээс болоод тус улсын төрийн сан дэлхийн авилгын томоохон хэрэгт холбогдож, өмнөх Засгийн газраа огцруулахад хүргэсэн юм.
Тус асуудалтай холбоотой Голдмэн Закс групп болон Малайз Улсад 3.9 нийтдээ тэрбум ам.долларыг үүнээс 2.5 тэрбум ам.долларыг 10 хоногийн дотор бэлэн мөнгөөр, мөн 1.4 тэрбум ам.доллар дэлхийн өнцөг буланд царцаагаад байсныг буцаан олгохоор болж эцэслэв. Харин Малайзын Засгийн газар Голдмэн Закс банкны эсрэг гаргасан нэхэмжлэлээ татаж авахаар болсон байна.
Энэхүү хэлцэл нь хоёр талд харилцан ашигтай юм. Санхүүгийн хямралаас хойш ийм хүнд байдалд ороогүй байсан банкны хувьд нөхцөл байдлаа сайжруулах, харин Малайзын Засгийн газрын хувьд Малайзын төрийн сангийн алдсан 4.5 тэрбум ам.доллараас ихэнх хэсгийг нь олж авч буй хэрэг юм.
Уг хэргийг шалгах ажиллагаа сүүлийн арван жилийг хугацаагаар үргэлжилж, Ази, АНУ, Европ тивүүдийг хамарч байсан ба үүнийг дэлхийн хамгийн том “дээрэм”-ийн хэрэг гэж үзэж байсан юм. Малайзын төрийн сангаас гарсан хөрөнгө өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө, усан онгоц, уран зургийн эд зүйл болон хувирсныг олох гэж мөрдөгчид олон жилийг зарцуулсан юм.
Малайзын ард түмэнд зориулагдсан хэдэн тэр бум доллар тус улсын 1 MDB төрийн сангаас дэлхийн санхүүгийн сүлжээ дунд ор сураггүй алга болжээ. АНУ-ын Хууль зүйн яам болон Малайзын мөрдөн шалгах байгууллагуудын үзэж буйгаар энэ их мөнгө нэр нөлөө бүхий хэдхэн хүний халаасанд орж тансаг үл хөдлөх хөрөнгө, Ван Гог болон Монегийн бүтээлүүд, хувийн онгоц, Холливудын киноны зураг авалтад зарцуулагдан үрэгджээ. 1MDB сангийн санхүүгийн луйвар дэлхий дахинд маш их шуугиан тарьсан юм. Швейцарын банкууд, оффшор бүсүүд, Зүүн өмнөд Азийн зарим орнууд орооцолдон сүлжилдсэн эл санхүүгийн луйврын хэргийг тайлах гэж дэлхийн зургаан орны эрх баригчид оролдож байгаа аж.
Малайзын төрийн Берхад сангийн хөрөнгийг тус улсын Ерөнхий сайд асантай холбоотой хүмүүс шамшигдуулсан гэдэг. Голдмэн Закс банкны хувьд 2012-2013 онд Малайзын төрийн Берхад санд 6.5 тэрбум ам.доллар босгох ажил хийж байсан юм. Тухайн үед Голдмэн Закс группийг одоогийн гүйцэтгэх захирал Давид Соломон удирдаж байв. Бондын борлуулалтаас нэлээн өндөр буюу 600 сая ам.доллар олсон нь анхаарал татаж байсан юм.
Эх сурвалж: aljazeera.com