Эмэгтэйчүүдэд хандаж эрчүүдээс илүү худал хэлдэг
АНУ-ын Урлаг болон Шинжлэх ухааны коллежийн эрдэмтэд болон сэтгэл зүйчдийн баг эмэгтэйчүүд үнэн байдлаас илүү цагаахан худал (гэмгүй худал яриа) зүйлс хэлэхийг илүү үздэг болохыг олж мэджээ. Учир нь цагаахан худал яриа нь бодит байдлыг зөөлөн үгээр хачирлаж, эелдэг байдлаар (харилцагч хүндээ хэцүү санагдуулахгүйн тулд) илэрхийлэгддэг тул бүсгүйчүүд ийм төрлийн яриа сонгох илүү сонирхолтой байдаг ажээ.
Хүн бүр л цаг тутамд тодорхой байдлаар худал хэлж байдаг. Жишээ нь хамт ажилладаг найз чинь үсээ онцгүй засуулчихсан хэдий ч өөртөө тааламжтай байвал та тэр сэтгэгдлийг нь үгүй хийхгүйн тулд зохиж байна гэж хэлж орхих байх. Эсвэл өмнөх шөнөжингөө зад наргиад, тун базаахгүй царайтай уулзсан нэгнээ давгүй харагдаж байна ч гэж хэлж болох юм. Ихэнх тохиолдолд ийм төрлийн хөнгөн худал үг нь нөгөө хүнийг тань тайвшруулж, гэм хор бололгүйгээр нөхцөл байдлыг зөөлрүүлэх талтай.
Гэсэн хэдий ч ийм төрлийн хөнгөн худал яриа нь ажлын байран дээр ашигтай үр нөлөө үзүүлдэг байж болох юм. Учир нь ихэнх тохиолдолд удирдлагадаа, ажилтандаа өгсөн шударга сэтгэгдэл, зэрэг нь эвгүй сэтгэгдэл төрүүлж, ажлын байранд сөргөөр нөлөөлөх ч тохиолдол бий. Тийм ч учраас хүмүүс ихэнх тохиолдолд гэмгүй худал хэлж орхидог байх. Ингэхдээ эмэгтэйчүүдэд илүү их худал хэлэх хандлага гаргадаг ажээ.
Эрдэмтэд энэ бүхнийг хүйсийн үүднээс хэр ялгавартай байдгийг олж мэдэхээр хоёр төрлийн туршилт хийж үзжээ. Эхний удаад нь тэд оролцогчдын бусад хүмүүсийн үйлдлийн талаарх бодлыг хэмжиж үзсэн байна. Судалгааны оролцогчдод хамтран ажиллагсад болон менежертээ өгөх ажлын бүтээмж болон, ажил гүйцэтгэх чадамжийн талаар тодорхойлолт бичсэн бичвэрүүдийг өгөв. Эдгээр тодорхойлолтуудыг судлаачид үнэн болон бага зэргийн худал тодорхойлолт гэх шаталсан байдлаар ялгавартай бичсэн байв. Тодорхойлолт бүрийг гаргасан хүмүүсийн хүйсийг дараа нь оролцогчид тааж мэдэх ёстой байв. Оролцогчдын ихэнх нь харин бага зэргийн хэтрүүлэгтэй, цагаахан худал агуулсан тодорхойлолтыг зориулан бичсэн хүнийг эмэгтэй хүн гэж үзэж байв.
Оролцогчдын сонгосон сонголтоос үзэхэд ихэвчлэн цагаахан худал буюу бага зэргийн худал, эелдэг байдлаар бичигдсэн тодорхойлолтуудыг эмэгтэй хүнд хандаж, тодорхойлон бичсэн гэж сонгож байсан тухай судалгааны эрдэмтдийн нэг Лили Жампалл ярьсан юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар ийм төрлийн тодорхойлолт нь тун энгийн бөгөөд, үнэнд дөхөх магадлалтай гэж үзсэн юм.
Судалгааны хоёрдугаар хэсэгт оролцогчид өөрсдийгөө ижил төстэй байдал гаргах эсэх магадлалыг судалжээ. Оролцогчдод зөвхөн зохиогчийн овог, гарын үсэг бүхий "AB" эсвэл "SB" гэсэн товчлол үсэгтэй хоёр эссе өгч, үнэлгээ өгөхийг хүсэв. Уг эссег зохиогчдын хүйс тодорхойгүй байв. Оролцогчид зохиогчдын хүйсийг мэдэлгүй, үнэлгээг нууцаар явуулсан тул үр дүн нь уг эссений талаар юу бодож байгаагаа жинхэнээрээ илэрхийлж байв.
Үнэлгээг гаргасны дараа тухайн зохиолчдыг ирээдүйд улам сайжруулахын тулд оролцогчдыг зохиолч бүрт сэтгэгдлээ зурвас хэлбэрээр өгөхийг хүсжээ. Энэ үед ээ судалгааны баг зохиолчдын нэрсийг (Эндрю эсвэл Сара) ил болгов. Оролцогчид зохиолчдын хүйсийг олж мэдсэний дараа үнэлгээ өгч, цаашдын эссегээ сайжруулах үүднээс ач холбогдолтой тайлбар өгчээ.
Ингэхдээ оролцогчид эмэгтэй зохиолчид хэлэх тодорхойлолтдоо илүү их "цагаахан худал" хандлага гаргаж байсан ажээ. Учир нь түүнийг илүү зөөлөн байдлаар, магтах байдалтай тодорхойлолт хэлж байсан бөгөөд, шүүмжлэлийг ч маш энгийн, хялбар байдлаар бага зэрэг хачирласан тодорхойлолт, зөвлөгөө өгсөн байна. Харин эрэгтэй зохиолчийн хувьд байдлыг шулуун шударгаар бичих хандлага өндөр байв.
Уг судалгаанаас үзэхэд хүмүүсийг үнэлэхдээ эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү "дулаан", эерэг талаас нь тодорхойлдог бөгөөд ингэхдээ багахан байдлаар худал мэдээллээр хачирлахаас буцдаггүй байна.
Эх сурвалж: Naked Science