Коронавирус хөлдөөсөн мах болон загасанд 21 хоног амьдрах чадвартай
Дэлхий дээрх маш олон улс орнууд коронавирусын эсрэг идэвхтэй тэмцэж, байдлыг тогтворжуулаад байгаа билээ. Тийм ч учраас цаашид бүр мөсөн дарж, одоо тогтворжоод байгаа байдлыг хүндрүүлэхгүйн тулд уг вирус агуулагдах боломж бүрийг дэлгэрүүлэн судалж байгаа билээ.
Тэгвэл саяхан БНХАУ-ийн Шенжень хотын эрдэмтдийн баг нэгэн туршилт хийж, үр дүнд нь коронавирусыг хөлдөөсөн мах болон загасанд хадгалагдаж 21 хоног амьдрах чадвартай гэдгийг олж тогтоосон тухай мэдээллээ.
Уг судалгааг хийхийн тулд эрдэмтэд 500 ширхэг жижиглэн, дөрвөлжилж хөлдөөсөн яргай загас, тахиа болон гахайн маханд SARS-CoV-2 вирусийг халдварлуулах хэмжээний тунгаар хийсэн байна. Тэд туршилтаа Цельсийн 4 хэм, -20 хэм болон -80 хэмд тус тус үзсэн байна.
Туршилтын явцад эрдэмтэд 1,2,5,7,14 болон 21 дэх хоногуудад шалгасан байна. Гэсэн хэдий ч дулааны хэмийн болон хоногийн зөрөөтэй байсан хэдий ч уг вирус анх үүсгэсэн хэмжээтэй хэвээр байсан ажээ.
Уг судалгааг хийсэн эрдэмтэд энэ төрлийн бизнес эрхлэгчид цааш халдвар тараасан байж магадгүй гэж үзэж байгаа юм. Учир нь халдвар тархаж эхлэх үед бэлтгэсэн махан бүтээгдэхүүнд вирус хадгалагдсан хэвээр байх бөгөөд мөн түүнчлэн аль хэдийн өөр улсуудруу тараагдсан байх боломжтой гэж үзэж байгаа юм. Учир нь Хонконг болон хэд хэдэн оронд далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг захуудаас үл мэдэг байдлаар халдвар тархаж байсан билээ.
Харин энэ асуудалд харх, жоом болон муур халдвар тараасан байж магадгүй гэж үзэж байсан юм. Энэ судалгааны үр дүнгээс үзэхэд иргэд өмнө нь хөлдөөж бэлдсэн махан бүтээгдэхүүнээс халдвар авч болохуйц эрсдэл байгаа гэдгийг тооцоолж үзэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч энэ нь яг баталгаатай халдвар тарах эрсдэл байгаа эсэхийг шууд тогтооход хүндрэлтэй юм. Гэсэн хэдий ч цаашид гарах эрсдэлээс сэргийлэхэд дөхөмтэй юм. Учир нь хүнсээр халдвар тархаж болохыг олж мэдсэн юм.
Эх сурвалж: Forbes