Судлаачид сансар огторгуйд коронавирусээс ч илүү аюултай өвчнүүд байдгийг тогтоожээ
Судлаачид дэлхийгээс гадуур орших вирусүүд дэлхий дээрхээс хэд дахин аюултай болохыг олж мэдсэн бөгөөд энэ нь дэлхийн сансартай харилцах харилцаанд шинэ эрсдэл үүсч байна гэсэн үг юм.
Олон улс коронавирусийг дарах гээд завгүй ажиллаж байх хооронд Эбердин, Эксетер их сургуулиудын эрдэмтэд дэлхийгээс гадуур орших өвчин үүсгэгчдийн эсрэг бидний сүүн тэжээлтэн биес огт тэсвэргүй болохыг олж тогтоожээ.
Тэд тайлан дээрээ сүүн тэжээлтний дархлааны системд бусад гариг дээрх өвчин үүсгэгч хэрхэн дэлхий дээрхээс өөрөөр нөлөөлөхийг нарийвчлан тайлбарласан байна. Ийнхүү бусад гариг дээрх өвчин үүсгэгч сүүн тэжээлтний эсрэг дэндүү хөнөөлтэй байгаа нь тэдний амин хүчлүүд манай дэлхий дээрхээс тэс ондоо байгаагаас шалтгаалж байж болох юм.
“Бид өөр өөр орчинд үүссэн амьдрал тус бүр өөр өөр амин хүчилтэй байдаг хэмээн үздэг” хэмээн судалгааны багийн удирдагч Катиа Шифер ярьжээ. Огторгуйд ус байгаа газарт бичил биетүүд үүсч хөгжих бүрэн боломжтой. Эрдэмтэд ийнхүү харь гаригийн өвчин хүн төрөлхтөнд хэр хөнөөлтэй талаар олж мэдэхийн тулд сүүн тэжээлтний дархлааны эсийг дэлхий дээр ховор ч сансарт түгээмэл байдаг амин хүчлүүдээр туршиж үзсэн байна.
Ийнхүү туршихдаа хүнтэй маш ойролцоо дархлааны систем бүхий харх ашигласан аж. Улмаар туршилтын үр дүнд сүүн тэжээлтний дархлааны систем харь гаригийн амин хүчлийн эсрэг 15-61 хувь тэмцсэн аж. Харьцуулж үзвэл энэ тоо 82-91 хувь байвал энгийн гэж тооцдог байна.
Эх сурвалж: RT