Сайн багш гэж ийм л хүнийг хэлдэг...
Настай багш нэгэн залуухан хүүтэй тааралдав.
Хүү ийнхүү асууна:
- Та намайг санаж байна уу? гэхэд хөгшин
-Үгүй! гэж хариуллаа.
Залуу хүү: -Би таны сурагч байсан шүү дээ гэв.
Багш хариуд нь: -Юу хийж байна даа тэгээд? Амьдрал чинь хэр байна даа?
Залуу хүү: -Өө сайн, би багш болсон.
-Өө тийм үү, сайн байна. Над шиг уу?
-Тийм ээ, үнэндээ тань шиг болоход та надад итгэл, урам зориг өгсөн болохоор л би багш болсон...
Хөгшин, залуу хүүгээс сониучхан асууна.
-Хэзээ тэгээд багш болохоор шийдсэн?
Залуу хүү түүнд юу болсон талаараа өгүүлэв:
Нэг өдөр манай ангийн найз нарын маань нэг нь үнэхээр гоё цагтай ирсэн. Би түүнийг авахыг маш их хүсэж байсан болохоор халааснаас нь хулгайлчихсан юм. Удалгүй найз маань хулгайд алдсанаа мэдээд бушуухан багшид очooд гомдолтойгоор хэлсэн.
Тэр багш нь та байсан. Та тэр үед ингэж хэлсэн.
-За энэ оюутны маань бугуйн цаг нь өнөөдрийн хичээлийн цаг дээр алга болсон байна.
Үүнийг хэн хулгайлсан нь буцаагаад өгөхийг хүсэж байна.
Тэр үед би гаргаж өгөхийг хүсээгүй. Учир нь гаргахаасаа эмээсэн, ичсэн.
Дараа нь та хаалга хаасан. Харин бид бүгдээрээ босоод бүгдийн хэн халаасыг нэгжье гэж тохиролцсон. Гэтэл та бидэнд “Бүгд нүдээ ань! Та нарыг нүдээ анивал би хайх болно” гэж та хэлсэн.
Тэгээд бүгд нүдээ аньсан. Та халааснаас халаас руу нэгжсэн. Миний халаас руу гараа хийхдээ цагийг олж авсан.
Та үргэлжлүүлсээр бүх оюутны халаасыг шалгаж дуусаад ингэж хэлсэн:
-Нүдээ нээцгээ. Ямартай ч бидэнд цаг маань байна.
Тэгээд та юу ч хэлээгүй миний талаар бүр цухуйлгаач үгүй. Цагны хулгайн талаар юу ч яриагүй. Тэр өдөр та миний нэр хүндийг насан туршид минь аварсан.
Хулгай хийсэн мань миний амьдралын хамгийн ичгүүртэй үйлдэл байсан. Гэсэн ч тэр явдал надад “Муу хүн” гэж хэлэгдэхээр хүн болж болохгүй гэдгийг ухааруулсан өдөр байсан.
Та надад юу ч хэлээгүй, намайг ердөөсөө ч загнаагүй, намайг хулгайч гэж хараагүй.
Надад багш хүний ёс суртахуун юу вэ гэдгийг ойлгуулахын тулд... Би таны надад хандсан хандлагыг маш сайн ойлгосон. Таны ачаар л би бусдад зөв хүмүүжлийг бий болгох ёстой гэж ойлгосон.
-Та энэ явдлыг санаж байна уу багшаа?
Багш нь хариуд нь:
-Би тэр цаг хулгайлагддаг нөхцөл байдлыг санаж байна аа. Би хүүхэд болгоноос л хайж байсан. Гэхдээ би чамайг гэж мэдээгүй. Тэр үед би ч гэсэн бас нүдээ аньсан байсан юм аа... #гэжээ.
Хэрвээ алдааг нь засахын тулд ичгүүр гутамшигт оруулдаг бол та багш болоогүй байна л гэсэн үг !!!! / олон багш нар уншаасай бас суралцаасай /#багш #ухаан #хүн #эрдэм
Эх сурвалж: Uyan Mandarva