Их Британийн инфляцийн түвшин нэмэгдэж эхлэв
Их Британы хэрэглэгчийн үнийн инфляци зургаадугаар сард 0.6 хувиас 1 хувь болтлоо өсчээ. Учир нь хөл хорио бага багаар тавигдахын хирээр хүмүүс худалдан авалт хийж эрэлтийг өсгөөд байгаа юм. Мөн Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар шатахуун, хувцасны үнэ өссөнөөр уг үзүүлэлтийг нэмэгдүүлсэн гэж үзжээ.
Үүнээс гадна шүдний эмнэлэг, физик эмчилгээ, үс засах газарууд гэх үйлчилгээний байгууллагууд үнээ нэмсэн байна.Түүнчлэн өөрийн хувийн ариун цэвэр, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйн тулд өөрсдийн гэсэн багаж хэрэгсэл худалдаж авч эрэлт, хэрэгцээг ихэсгээд байгаа аж. Английн банк энэ сарын эхээр инфляци удахгүй бууран гэдэгт найдаж буйгаа мэдэгдсэн бөгөөд Төв банкны тооцооллоор энэ оны наймдугаар сарын сүүлээр инфляц нь 0.3 хувиар буурах магадлалтай гэх мэдээллийг албаныханд өгчээ. "Инфляцийн өсөлт нь сар бүрийн газрын тосны үнийн өсөлтөөс үүдэлтэй.
Учир нь олон улсын газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор түүхийн эдийн үнийг өсгөж, нийлүүлэлтийг бууруулдаг" гэж Үндэсний статистикийн орлогч дарга Джонатан Атов хэллээ.
Эх сурвалж: Reuters