Дэлхийн хэмжээнд интернэтийн дундаж хурд 70 Мбит/с болсон
Speedtest.net платформын мэдээлснээр дэлхийн хэмжээнд интернэт холболтын дундаж хурд 70 Мбит/с болсон. Энэ тооц цаашдаа ч улам өснө. Үүнтэй холбоотойгоор picodi.com сайт нь улс орнуудын интернэт холболтын хурд, сарын төлбөртэй холбоотой сонирхолтой судалгаа явуулсан байна. Судалгаанд "Их 20"-ийн орнууд, англи ба испани хэлтэй хамгийн том улсууд болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Бүгд найрамдах улсууд гэсэн нийт 62 орны интернэт холболтын хурд, сарын төлбөрийг харьцуулан судалжээ.
Ингэхэд судалгаанд хамрагдсан 62 улсын 55-д нь интернэт провайдеруудаас хамгийн их санал болгодог хурд нь 100 Мбит/с байжээ. Гэхдээ Польш, Румын, Франц, Сингапур гэсэн зарим улсын томоохон провайдерууд нь ийм хурдыг дэндүү удаан гэж үзээд ямагт илүү гарсан хурдыг санал болгодог юм байна. Тухайлбал, Польш ба Румынд санал болгодог хамгийн доод хурд нь 150 Мбит/с бол Францад 200 Мбит/с, Сингапурт бүр 500 Мбит/с.
Гэтэл Тажик, Туркмен, Вьетнам гэсэн улсуудад 100 Мбит/с гэсэн хурд газар авч амжаагүй, дийлэнх хэрэглэгчид нь ийм хурдыг мөрөөдөж суудаг гэнэ.
Төлбөрийн тухайд судалгаанд хамрагдсан 62 улсаас 100 Мбит/с гэсэн доод хурдыг 1 сар ашигласны төлбөр хамгийн өндөртэй нь Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс байжээ. Тэнд энэ хурдаар 1 сар интернэтэд холбогдсоны төлөө 87 доллар төлдөг. Исланд ба Норвегт сар болгон 100 Мбит/с хурдаар интернэт ашиглаад 69 доллар төлдөг. Манай хойд хөршид энэ хурдаар интернэт ашигласныAnchor сарын төлбөр 7,68 доллар БНХАУ-д 11,52 доллар, Казахстанд 11,21 доллар.
1Гбит/с хурд
1Гбит/с хурдтай интернэт холболттой бол 1Гб хэмжээтэй файлыг онолын хувьд 8 секундын дотор татаж авах боломжтой. Энэхүү судалгаанд хамрагдсан 64 улсын 24 нь ийм хурдтай интернэт холболтыг хэрэглэгчдэдээ санал болгодог аж. Хамгийн үнэтэй 1Гбит/с хурдыг санал болгож байгаа нь Австри ба Австрали улсууд. Энэ хоёр ийм өндөр хурдаар 1 сар интернэт ашиглахад 220 ба 231 доллар тус тус төлөх хэрэгтэй болно. Харин хамгийн хямд 1Гбит/с хурдтай интернэттэй улс нь Румын. Тэнд ийм сансрын хурдаар нэг сар интернэт хэрэглэхэд ердөө 8,84 доллар байхад хангалттай. ОХУ-д 23,2 доллар бол Казахстанд 51,3 доллар, АНУ-д 80 доллар, Германд 77,4 доллар төлөөд 1 сарын хугацаанд 1Гбит/с гэсэн хурдаар интернэтэд холбогдох боломжтой юм байна.
Эх сурвалж: Forbes