Аргентины Засгийн газар долларын татвараар төсвөө зузаалахаар шийджээ
Аргентины Засгийн газар гадаад валют, түүний дотор америк доллароор хийсэн зарим гүйлгээнд татвар ногдуулах хуулийн төслийг парламентдаа өргөн барьсан тухай "TN" суваг мэдээлсэн байна.
Хуулийг парламент баталбал америк доллароор хийсэн зарим гүйлгээнд 30 хувийн татвар ногдуулдаг болно. Тухайлбал, доллар худалдан авах, гадаадын интернэт дэлгүүрээс бараа худалдан авах, Netflix гэх үйлчилгээ худалдан авах, Airbnb зэрэг гадаадын компаниар дамжуулан тийз, зочид буудал, байр хөлслөх зэргээс 30 хувийн татвар авдаг болно.
Шинэ татвараар цуглуулсан хөрөнгийн 70 хувийн нийгмийн халамжийн салбарын өөрчлөлтийг санхүүжүүлэхэд, 30 хувийг нь дэд бүтцийн төслүүдэд зарцуулна гэж төлөвлөсөн байна. Энэ бүхэн нь Аргентины шинэ Ерөнхийлөгч АльбертоФернандесын дэвшүүлсэн нийгмийн шударга ёс, эрх тэгш байдлыг сэргээх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд авч байгаа арга хэмжээ гэжээ.
Эх сурвалж: Forbes