БНХАУ Автомат жолоодлоготой машин бүтээхэд гол анхаарлаа хандуулж байна
БНХАУ-ын “AutoX” гэх машины үйлдвэр ойрын хугацаанд 100 ширхэг автомат жолоодлоготой таксийг Шанхай хотын Жиадин дүүрэгт ашиглаж эхлэх тухайгаа зарласан байна. Мөн түүнчлэн “Pony.ai, Baidu болон WeRide” зэрэг компаниуд бусад хотуудад автомат жолоодлогот такси бүтээхээр ажиллаж байгаа билээ.
Эдгээр автомашинууд нь “AutoNavi болон LetzGo” гэх дэвшилтэт газрын зургийн аппликэйшнүүдийн тусламжтай ажилладаг гэнэ.
БНХАУ-ын автомат жолоодлоготой машин бүтээх технологийн хувьд АНУ-ын гол өрсөлдөгч юм. Уг технологийг бүтээж байгаа компаниуд болон хөрөнгө оруулалтын тоогоор Хятад улс харьцангуй илүү байгаа юм. Хятад улсын засгийн газар автомат жолоодлоготой машин бүтээж буй компаниудад давуу тал үүсгэхийн тулд, 5G болон хиймэл оюуны технологиудыг нэмэлтээр туслуулж байгаа билээ.
Автомат жолоодлоготой такси үйлдвэрлэх хэрэгцээ нь БНХАУ-д “COVID-19” цар тахал гарсны дараа хөлөө хорио тогтоох шаардлагатай болсны учир үлэмж хэмжээгээр нэмэгдсэн юм. Эдгээр төслүүдийг бүгдийг нь засгийн газраас санхүүжүүлж байгаа ажээ.
Одоогийн байдлаар эдгээр автомат жолоодлоготой таксинууд зөвхөн тодорхой дэвшилтэт газрын зургийн өгөгдөл дээр л ажиллах боломжтой байгаа юм. Гэсэн хэдий ч хөгжүүлэлт хийгдэхийн хэрээр мөдхөн ийм төрлийн үйлчилгээгээ хаанаас ч авах боломжтой болох биз.
Эх сурвалж: Forbes