Хиймэл оюун ухаан F-16 онгоц жолоодох симулатор дээр мэргэжлийн нисгэгчийг удаа дараалан яллаа
Батлан хамгаалахын дэвшилтэт технологийн судалгааны төслийн газар F-16 онгоц жолоодох “AlphaDogfight” симулатор дээр мэргэжлийн нисгэгчийг хиймэл оюунтай 5 удаа өрсөлдүүлсэн байна. Эдгээр өрсөлдөөн бүхэнд хиймэл оюун ухаан өрсөлдөгчдөө нэг ч ялагдалгүй цэвэр ялалт байгуулсан юм.
Уг хиймэл оюун ухааны төслийг анх 1990 онд АНУ-ын Калифорни муж улсын Мэриленд гэх газар Патаксент голын эргэ дээр байрлах усан цэргийн нислэгийн сургалтын төвд хөгжүүлж эхэлсэн ажээ. Уг төслийн гол зорилго нь хиймэл оюуны тусламжтай, жолоочгүй онгоц хөөргөх байсан гэнэ.
Уг ялалтын дараанаас Батлан хамгаалахын дэвшилтэт технологийн судалгааны төслийн газар болон бусад агаарын хүчнүүд уг хиймэл оюуны технологид илүү хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлэхээр шийдвэр гаргаад байгаа бөгөөд уг бүтээлийг маш шилдэг хамгаалалтын хэрэгсэл болно гэж үзэж байгаа юм.
Уг тулааныг “Youtube” хуудсаараа шууд дамжуулсан бөгөөд олон улсын хэмжээнд нэгэн зэрэг 5000 гаруй хэрэглэгч үзэж байсан ажээ. Уг тулаан нь 2 цаг орчим үргэлжилсэн бөгөөд тэд өөрийн “Youtube” хуудсандаа бичлэгийг бүрэн эхээр нь хадгалсан байгаа юм. (Бичлэгийг хавсаргав)
Хиймэл оюун ухаантай өрсөлдсөн F-16 онгоцны нисгэгч Бангер: Хиймэл оюун ухааны тулааны чадвар маш өндөр түвшинд байсан. Түүний маневр хийх чадвар, түргэн хугацаанд шийдвэр гаргах чадвар, байлах, хараалах чадвар зэрэг мэргэжлийн нисгэгчид байх ёстой бүх чадварууд маш сайн байсан гэжээ.
Нисгэгчид цэвэр туршлага дээр үндэслэн нислэг үйлддэг бол хиймэл оюун ухааны тооцооллын чадвар илүү нарийн байгаа хэрэг юм. Учир нь хиймэл оюун ухаан маневр, шилжилт хийхдээ өөрт хамгийн ашигтай байх эргэлтийг түрүүлж тооцоолон, үйлдлээ хийж байгаа учир давуу талтай байгаа юм.
Бангер мөн сэтгүүлчдэд нэмж хэлэхдээ: Хиймэл оюун ухаан гүйцэтгэл, хийх ёстой зүйлсээ маш сайн суралцсан байна. Гэхдээ би ч бас түүнээс маш олон зүйлийг суралцлаа. Учир нь үе өнгөрөх тусам миний өрсөлдөх чадвар сайжирч байсан юм. 5-р үе дээр би хиймэл оюуны хийх үйлдлийг бүгдийг нь дуурайсан. Энэ бүхнээсээ ч маш олон зүйл сурч авлаа. Надад гурав болон дөрөвдүгээр үе дээр ялалт авах боломж байсан ч би алдаа гаргасан. Учир нь би байрлалын давуу байдал авахын тулд хэт анхаараад гал нээх боломжоо алдсан гэжээ.
Батлан хамгаалахын дэвшилтэт технологийн судалгааны төслийн газрын хурандаа Дан Жаворсек: Бодит нөхцөл байдалд цэргүүд ийм төрлийн алдаа гаргах нь элбэг. Учир нь хүний байгалаас заяасан өгөгдлөөс шалтгаалж нэг даалгаварт төвлөрөх үед нөгөө даалгаварт анхаарал хандуулах чадвар нь сулардаг. Тиймээс бид бүхэн энэ туршилтаас олон зүйл суралцах болно. Энэ бүхэн нь цаашид цэрэг эрсийн чадварыг сайжруулахад маш их тус болно гэсэн юм.
Эх сурвалж: Forbes