Хиймэл оюун, хагас бодит орчин болон 5G технологийн хамтрал мэс заслын эмч нарт дэмжлэг болно

Хиймэл оюун, хагас бодит орчин болон 5G технологийн хамтрал мэс заслын эмч нарт дэмжлэг болно

Маш олон хүмүүс, тэр тусмаа хиймэл оюуны судалгааны чиглэлээр мэргэшсэн хүмүүс нь нэгэн алдаа гаргадаг нь тэд хиймэл оюуныг маш олон зүйлийн шийдэл мэтээр хүлээн авдаг. Бодит байдал дээр хиймэл оюун нь дангаар шийдэл болж чадахгүй харин хэрэглэгдэхүүний үүргийг гүйцэтгэх юм. Хиймэл оюун бол илүү том шийдэл гаргах системийн нэгэн хэсэг л гэсэн үг.

Эрүүл мэндийн системд маш олон дэвшил гарч байна, мөн түүнчлэн хиймэл оюун ухааныг ашиглаж болох маш олон шийдэл байна. Радиологи, зураглал зэргээс гадна тооцоолол зэрэг анагаах ухааны бүхий л салбарт хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой болсон. Олон ч эрдэмтдийн хувьд хамгийн их хүлээж байгаа салбар бол мэс заслын салбар юм. Тийм ч учраас “Ocutrx Vision Technologies” компани нэгэн шинэлэг инновацийн шийдэл олсон нь хиймэл оюун ухаан, хагад бодит орчин (Augmented reality) болон 5G технологийг хослуулан мэс заслын салбарт ашиглахыг зорьж байгаа юм.

Мэс заслын салбарт:

Мэс засал бол маш ээдрээтэй зүйл. Мэс заслын үеэр өвчтөний биеийн байдал өөрчлөгдөх зэрэг нөхцөл гарах нь маш өндөр. Харин бидэнд энэ бүхнийг зохицуулах орчин үеийн технологи нэн шаардлагатай болоод байсан юм. Одоогийн нөхцөл байдалд хамгийн боловсронгуй хувилбар нь өвчтөний мэс засал хийх шаардлагатай хэсгийг МРАй-д харж, зураглалыг нь гаргаж авсны дараа ямар мэс ажилбар хийхээ төлөвлөдөг. Гэхдээ зураглал дээрээс алдаатай үр дүн гаргах нь өвчтөний амь насны хувьд тун том эрсдэл юм.

Тэгвэл тэдний бүтээж буй технологийн давуу талын хамгийн эхний жишээ нь хагас бодит орчин буюу “Augmented Reality” (AR) юм. Мэс засалч, хагалгааны явцад өвчтөний биеийн байдал, зүрхний цохилт, хүчил төрөгч болон даралт зэрэг шаардлагатай мэдээллүүдийг өөр тийш анхаарах шаардлагагүй нүднийхээ урд тогтмолоор харж, хянаж байх боломжтой болж ирэх юм. Учир нь мэс заслын эмчид ажиллагааны явцад сул алдах нэг секундийн хугацаа өвчтөний үхэл амьдралыг шийдэх асуудал болж хувирах тохиолдол ч байдаг.

Хиймэл оюуныг дангаар нь ажиллуулах нь одоогийн ашиглаж буй технологиос тун ч ялгаагүй бөгөөд дэлгэцийг хянах өөр нэгэн давхар шаардлагатай гэдэг нь шинэчлэлт, сайжруулалт болж чадахгүй учир хагас бодит орчныг ашиглах нь тун өгөөжтэй санаачилга болоод байгаа юм.

Үүний дараагийн жишээ нь 5G технологи болон оюун ухаан юм. Тэд эмнэлгийн компьютерын үйлчилгээг илүү дэвшилтэт болгохоор зорьж байгаа бөгөөд тухайн эмнэлгийн мэдээллийн хувийн сантай болгохыг зорьж байгаа ажээ. Мэс заслын эмч нар гүйцэтгэх гэж буй мэс ажилбар, гарсан үр дүн зэрэг өөрт шаардлагатай мэдээлэл зэргийг уг сангаас ашиглах боломжтой бөгөөд бүр мэс заслын дундуур ч ашиглах боломжтой болох ажээ. Мэдээллийг ашиглахын тулд 5G технологийн өндөр хурдыг давхар ашиглах шаардлагатай бөгөөд ингэснээр мэдээллийг илүү өндөр хурдаар, хугацааны хоцрогдолгүй хүлээж авах нь чухал мөчид гэнэтийн шийдвэр гаргах үед нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Уг технологи нь зориулалтын нүдний шил болон чихэвчтэй гарахаар яригдаж байгаа юм ингэснээр мэс засалч шаардлагатай мэдээллийг нүдээрээ харах бөгөөд мөн түүнчлэн төхөөрөмжийн дуу чимээ зэрэгт анхаарал сарних нь бага, зөвхөн шаардлагатай зүйлсийг чихэвч ашиглан багийнхантайгаа ярилцах боломжтой болох юм.

Өөр нэгэн давуу тал нь 5G технологи болон хиймэл оюун ухааны тусламжтай алсын зайнаас мэс заслын зөвлөгөө өгөх боломжтой болж ирэх юм. Учир нь гэнэтийн шалтгаанаар нүдний мэс засал хийж байгаагүй, дадлагагүй эмч хүний нүдэнд мэс засал хийх шаардлагатай боллоо гэхэд хол зайд байрлах хэдий ч, мэс засалд зөвлөгөө өгөх боломжтой мэргэшсэн эмч нарыг холбож, шууд хамтруулах боломжтой болох юм.

Эхлэл хэсэгт хэлж байсан санааг дахин давтаж хэлэхэд хиймэл оюун ухаан бол шийдэл биш харин томоохон шийдэлд хүргэж болох багаж билээ. Мөн анагаах ухааны салбар ч цор ганц жишээ биш юм.

 

 

Эх сурвалж: Forbes

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419