Ертөнцийн хэмжээсүүд
Анх манай ертөнц ганц л хэмжээстэй байжээ. Дараа нь хоёр, гурав дахь хэмжээс бий болсноор ертөнц өнөөгийн төрхөө олсон гэж үздэг. Эрдэмтэд олон жилийн судалгааны ажлын үр дүнд, туршилтаар манай ертөнц дөрвөн хэмжээст болох ёстой, болчихсон гэдгийг хэдэн жилийн өмнө мэдэгдсэн билээ.
NASA, Европын сансар судлалын товчоо өнгөрсөн онд "LISA" буюу "Laser Interferometer Space Antenna" хэмээх тусгай лаборатори байгуулснаар газрын татах хүчний долгионыг илрүүлж чадна гэж найдаж байгаа аж.
Гэхдээ дөрөв дэх хэмжээс гэх хэллэг элбэг тохиолддог ч чухам юуг хэлээд буйг нь ойлгоход заримдаа бэрх. Ихэнхдээ нууцлаг, учир битүүлэг, гайхалтай, ер бусын, хүрч болшгүй, сэрэл мэдрэмжээс ангид, физикийн хуулиас гажууд гэсэн утгатайгаар хэрэглэгддэг.
Далд ертөнц судлаачид ч янз бүрийн утгаар энэ үгийг хэрэглэдэг бөгөөд энэ бүхэн дөрөв дэх хэмжээс юутай ч оршин буй нь зайлшгүй гэдгийг харуулдаг юм. Хэрвээ дөрөв дэх хэмжээс бодитой оршин буй гэж үзэх юм бол гурван хэмжээст бид бодитойгоор оршдоггүй, хэн нэгний төсөөллөөр л бий болсон бөгөөд бидний бүх л бодол санаа, сэтгэл хөдлөл ямар нэгэн дээд хүчний амьд биетийн оюун ухаанд л бий болдог.
Физикийн үүднээс дөрөв дэх хэмжээс гэж юу болохыг физик-математикийн ухааны доктор С.П.Денисов "Орчин цагийн физикт дөрөв дэх хэмжээс гэдэг бол цаг хугацаа юм. Эйнштейний физикт биетийн орон зайн хэмжээс болох “x, y, z”-ийг цаг хугацааны “t” хэмжээстэй хамтад нь авч үзэж цаг хугацаа-орон зайн нэгдмэл бий болгодог. Ер нь бичил ертөнц рүү гүн нэвтрэх тусам, макро ертөнцөөр алслан холдох тусам орон зайн илүү олон хэмжээстэй учирч мэднэ. Физикчид одоогоор үүнийг эрж байгаа ч хараахан олоогүй байна" гэжээ.
Эх сурвалж: Forbes