Судлаачид сэтгэлээр унах хамгийн том шалтгаан нь унтахынхаа өмнө утсаа оролдох гэдгийг тогтоожээ
Унтахынхаа өмнө утсаа харах нь сэтгэлээр унах хамгийн том шалтгаан болохыг Солонгосын эрдэмтэд олж илрүүлжээ. Үүнээс гадна унтахынхаа өмнө утсаа харах нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нойргүйдэлд хүргэдэг байна.
Өмнөд Солонгосын Сүнгшин их сургуулийн сэтгэл зүйн эрүүл мэнд судлалын профессор Сүг Сү Ёон сүүлийн хоёр жилд нойргүйдэлд орж байгаа иргэдийн тоо ихсэж байгааг хэлжээ. Тэрээр унтахын өмнө утсаа харах нь унтах цагийг хойшлуулан нойргүйдэл бий болгож байгааг мэдээллээ. Унтахаасаа өмнө утсаа хардаг хүмүүс утсаа хардаггүй хүмүүстэй харьцуулахад нойргүйдэл ихтэй, сэтгэл түгшилт 14 хувиар их, сэтгэл санааны гутралд өртөх нь 25 хувиар их байгааг мэдэгдсэн байна.
Сэтгэл гутралаас салах чухал арга нь цахилгаан хэрэгслийн холбогдолгүй идэвхтэй үйл ажиллагаа хийх гэдгийг хэллээ. Тухайлбал өдөрт спортоор хичээллэх, дасгал хийх нь дархлааг дэмжихээс гадна нойргүйдлээс сэргийлэх тухай эх сурвалжид онцолжээ.
Мөн бүхий л ухаалаг утасны дэлгэцнээс “цэнхэр гэрэл” гэж нэрлэгддэг, 380 – 500 нм урттай туяа ялгарч байдаг. Энэ нь нүдний арын булчинг ядраадаг төдийгүй, нойргүйдэлтэй болох, Альцгеймерийн өвчин тусах нөхцөлийг бий болгодог аж. Үүний дээр, бага болон өсвөр насны хүүхдийн нүд цэнхэр гэрлийг илүү их хэмжээгээр шингээдэг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Ухаалаг гар утсыг өдөр тутам удаан хугацаагаар ширтдэг залуу, өсвөр үеийнхэнд энэ нь нэн тулгамдаж буй асуудал болж байна.
Ийм ч учраас орчин үед цэнхэр гэрлийн хамгаалалтыг ашигладаг байдал дэлхий нийтэд түгээмэл болсон. Нөүтбүүк, компьютерийн дэлгэцэнд цэнхэр гэрлийн фильтер зүүх, наах болон нүдний шилэндээ цэнхэр гэрлийн хамгаалалт хийлгэх нь хамгийн түгээмэл. Түүнчлэн сүүлийн үед ухаалаг гар утаснууд цэнхэр гэрлийг багасгадаг тохиргоотой болсон гэдгийг хэрэглэгчид төдийлөн анзаардаггүй аж.
Хэрвээ та "Samsung" болон "Apple" үйлдвэрийн ухаалаг гар утас хэрэглэдэг бол, цэнхэр гэрлийн ялгарлыг бууруулдаг тохиргоог хийж хэвшээрэй.
Эх сурвалж: fishki.net