АНУ Японтой хамтарч пуужингийн довтолгооноос хамгаалах хиймэл дагуулын сүлжээ байгуулна
АНУ, Япон хоёр 2025 он гэхэд хэт авианы гэх мэт хамгийн сүүлийн үеийн баллистик пуужингийн хөөргөлтийг илрүүлж, замыг хянах нам тойрог замын бага оврын хиймэл дагуулын сүлжээ байгуулах гэж байгаа тухай Японы “Nikkei” сонин мэдээлсэн байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд 9 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн юм байна.
Улмаар АНУ нь 300-1000 мянган км-ийн тойрог замд мянга гаруй ажиглалтын жижиг хиймэл дагуулах хөөргөх аж. Эдгээр хиймэл дагуулын 200-г нь пуужин илрүүлэх хэт улаан туяаны мэдрэгчээр тоноглоно. Туршилтын журмаар эхний 30 хиймэл дагуулыг 2022 онд хөөргөх юм байна. Энэ төсөлд Япон нь мэдрэгч боловсруулах, тоног төхөөрөмжийн овор хэмжээг багасгах технологиор оролцохоос гадна тодорхой хэмжээгээр санхүүжүүлнэ.
Одоо Японд баллистик пуужингийн хөөргөлтийн талаар эрт мэдээлдэг Америкийн сүлжээ нь 36 мянган км-ийн өндөр орбит дээр байрладаг, газар дээр радарын үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг тул нислэгийн замаар өөрчилдөг болон хэт авианы пуужинг илрүүлэхэд үр дүн багатай гэж тооцох болжээ. Харин шинээр байгуулах хиймэл дагуулын сүлжээ нь пуужингийн довтолгооноос хамгаалах системийг илүү боловсронгуй болгож, АНУ ба Японы энэ чиглэлд тагнуулын мэдээ идэвхтэй солилцох боломжоор хангах юм байна.
БНХАУ, ОХУ ба БНАСАУ гэсэн улсууд нь цөмийн зэвсэг тээх чадвартай пуужингийн технологио маш эрчимтэй сайжруулан шинэчилж байгаагаас үүдэн Япон ба АНУ ийм сүлжээ байгуулахаар шийдсэн гэж байна. БНХАУ гэхэд л Японд цохилт өгөх боломжтой дундын зайн тусгал бүхий 2000 пуужинтай.
Эх сурвалж: Nikkei