Хиймэл оюун ухаанаар сансрыг судална
Одон орон судлаачид Субару дуран авай ашиглаж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар сансар огторгуйн зургийг авчээ. Уг зургийн тусламжтай маш өндөр нарийвчлалтайгаар эргүүлэг галактикийг олох, ангилах боломжтой ажээ. Энэ арга барил болон нийгэм судлалын ухааны ачаар ирээдүйд илүү олон нээлт хийхийг үгүйсгэхгүй.
Японы Үндэсний Одон Орон Судлалын/ЯҮООС/ хүрээлэнгийн эрдэмтдийн баг хиймэл оюун ухааны нэг төрөл болох "гүнзгий сургалт" (deep learning - өгөгдсөн датаны онцлог дээр суурилсан сургалт) техникийг ашиглан Субару дуран авайн авсан зургуудыг ангилжээ. Өндөр хүчин чадал болон хангалттай мэдээллийн ачаар 560,000-аад галактикийг зурагт буулгасан байна. Ийм их тооны галактикийг хүний нүдээр хэлбэр зүйн хувьд ялгахад хүндрэлтэй. Тэгвэл хиймэл оюун ухаан тус үйл ажиллагааг хүний оролцоогүйгээр гүйцэтгэх боломжийг олгосон байна.
Эрдэмтэд хиймэл оюуны өөрөө суралцах сургалтын аргаар дүрсийг шинжлэх, мэдээллийг боловсруулах чадваруудыг 2012 оноос хойш хөгжүүлж байна. Эдгээр бүтээлүүд нь хүнээс илүү нарийвчлалтай бөгөөд автомат жолоодлоготой машинууд болон хамгаалалтын камер зэрэгт өргөнөөр ашигладаг. Доктор Кеничи Тадаки хиймэл оюун ухаан нохой, муурыг ялгах чадвартай байвал эргүүлэгтэй, эргүүлэггүй галактикуудыг ялгаж чадна гэж үзсэн байна.
Туршилтын явцад уг хиймэл оюун ухаан хүмүүсийн бэлтгэсэн мэдээллийг боловсруулан галактикийн хэлбэрүүдийг 97.5%-ийн нарийвчлалтай ангилсан байна. Гарагуудаас 80000 гаруй нь эргүүлэгтэй байжээ.
Тус арга барилыг хэрэглэж болохыг баталсан тул хүмүүс бидний өмнө ангилсан галактикуудын мэдээллээр хиймэл оюуныг сургаж, галактикуудыг илүү дэлгэрнгүйгээр задлан шинжлэж болно. "ЯҮООС" хүрээлэнгээс "Сансрын хөлөг" төслөө эхлүүлсэн ба хүмүүс Субару дуран авайгаар авсан зургуудаас мөргөлдөж буй, эсвэл нэгдэж байгаа галактикуудын онцлог шинжийг ажиглах юм. Профессор Масаюуки Танака хиймэл оюун ухаанаар сансрыг судлах энэ төсөлд найдлага тавьж байгаагаа илэрхийлсэн ба Субару Стратегийн Хөтөлбөр нь тоолж баршгүй олон галактикийн зургийг агуулж буй маш их өгөгдөл юм. Шинжлэх ухааны хувьд одон орон судлаачид болон машины тусламжтай энэ их өгөгдлийг боловсруулж байгаа нь сонирхолтой. Гүнзгий сургалтын арга брилыг хүмүүс ангилсан өгөгдөлтэй хамт хослуулснаар мөргөлдөж, нэгдэж буй галактикуудыг олох боломжтой юм.
Эх сурвалж: Science Daily