Хаан Банк сан нярайн тасгийн багачуудад гэрэл гэгээ бэлэглэлээ

Хаан Банк сан нярайн тасгийн багачуудад гэрэл гэгээ бэлэглэлээ

ХААН Банк Сан хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах эрхэм зорилгын хүрээнд “Орчин сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж ирсэн. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллыг сонгосон бөгөөд нэг сарын хугацаанд иж бүрэн засварлаж тохижуулсан Нярайн тасгийг 8-р сарын 19-ний өдөр хүлээлгэн өглөө. Хүүхэд бүр, тэр дундаа нярай багачууд цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд өсөж торних эрхтэй бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг тохилог орчинд авах нь багачууд төдийгүй ээжүүдэд ч таатай билээ. Тэдний хэрэгцээ шаардлагыг олж харсан ХААН Банк Сан дараах бүтээн байгуулалтыг хийсэн юм.

Юун түрүүнд тус төвийн Нярайн тасаг анх байгуулагдахад байсан 11 модон цонхыг вакум цонхоор сольж гэрэл гэгээтэй орчин бий болгожээ. Нарны гэрэл өрөөнүүдийг илчээрээ ээж, орчныг гэрэлтүүлэхэд халуун дулаан мэдрэмж эрхгүй төрж байв. Нярайн бие хурдан тэнхэрч, чийрэгжихэд агаар, нарны туяа нэн чухал билээ. Коридорын хэсгийн гэрэлтүүлгийг солин, сувилахуйн өрөөнүүдийг сэргээн засаж, цэвэр модон хаалга хийснээр саруулхан зайтай болсон байна. Гэрэл гэгээ мэлмий гийлгэдгийн адилаар энэ буйдхан зайд сэтгэл тэнийх аж.

Тус төвийн нэгдүгээр давхарт байрлах Гүйцэд нярайн хэсгийн сувилгааны өрөөнд нярайг угааж, жинлэх зэргээр эмчилгээнд бэлтгэдэг. Харин хоёрдугаар давхрын Дутуу нярайн хэсэгт дээрх шиг өрөө байгаагүй учир сувилагч нар ус халаагаад өрөө бүрээр зөөж, хааяа даа нярайг нэг давхарт аваачиж угаадаг байв. Тасгийн ахлах сувилагч Ц.Байгальмаагийн хэлснээр, дутуу төрсөн нярай эмзэг мэдрэмтгий тул энэ зуурт салхи авч ханиад, хатгаа тусах эрсдэлтэй аж. Төслийн хүрээнд Нярайн тасаг стандартын шаардлага хангасан, нярайн асаргаанд зориулсан тусгай угаалтуур, сунадаг шүршүүр зэрэг шаардлагатай эд хогшил бүхий сувилахуйн өрөөтэй болсон. Засварын багийнхан өрөөний шалнаас эхлээд таазыг хүртэл чийгт тэсвэртэй материалаар хийж сэтгэл гарган урласан байна.

ХААН Банк Сангийн менежер М.Мандахмягмар “Бид эрүүл мэнд, боловсрол, байгаль орчныг хамгаалах чиглэлээр нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ жил хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг эрүүл мэндийн байгууллагатай хамтрахаар төлөвлөсний үндсэнд эрэл хайгуул хийж, Хүүхдийн төв сувилалд хамтран ажиллах санал тавьсан. Эзнээ олсон энэхүү багахан бүтээн байгуулалт олон бяцхан хүүхдэд эрүүл өсөж торних, богино хугацаанд тэнхрэхэд нь тус дэм болно гэж найдаж байна” гэлээ.

Ахлах сувилагч Ц.Байгальмаа “Нярай хүүхдүүдээ ийм гоё цэвэр цэмцгэр, гэрэл гэгээтэй орчинд бойжуулж авна гэхээр манай хамт олон сэтгэгдэл их өндөр байгаа. Анх хараад нулимс цийлгэнэж өөрийнхөө гэрийг засчихсан юм шиг л баярласан. Манайхан бүр орчиндоо зохицуулах гээд бүгд шинэ халат авсан шүү. Одоо таримал цэцгээр чимэглэнэ дээ. Эмч, сувилагч нар маань олдмол нярайн хувьд ээж нь гэсэн үг. Тийм болохоор бидний хувьд цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд, сэтгэл хангалуун ажиллана гэдэг ажлаа урам зоригтой хийх нэг шалтгаан болж байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

ХААН Банк Сангийн өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн орчин сайжруулах төслийн цөөн жишээ дурдвал, 2018 онд хөгжлийн ялгаатай болон дауны хам шинжтэй хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлдэг Нийслэлийн 25-р тусгай дунд сургуулийн эрэгтэй сурагчдын хөдөлмөрийн кабинетийг бүрэн засварлаж, тохижуулсан. Харин өнгөрсөн жил Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн Хөгжил мэдээллийн ордны хоёр танхимд хангайн болон говийн бүсийг тохижуулан байгуулж, амрагч хүүхдүүдэд байгаль орчин, олон янзын амьтан, ургамлын тухай хичээл заах орчныг бүрдүүлж өгчээ.

Нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419