Хиймэл оюуны тусламжтай хүний наймааг илрүүлэх боломжтой
2018 онд НҮБ-аас гаргасан мэдээллээс үзэхэд 25000 аас хол давсан тооны иргэд хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болж байна гэсэн тоо гарчээ. Гэсэн ч өсвөр насны охид бүсгүйчүүдийг хулгайж, хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа хүний наймааны асуудлын жинхэнэ хохирогчдын тоо үүнээс хол давсан гэдэг нь нууц биш.
Хэсэг эрдэмтэд энэ асуудлыг цэгцлэхэд хууль, хүчний байгууллагуудад туслахыг зорж байгаа гэнэ. Тэд ингэхийн тулд хүний наймааны цахим худалдаа, дарк вебийн хаягуудыг мөшгөх ажиллагаа хийх ажээ. Уг эрдэмтдийг хамгийн том онлайн худалдааны сайт болох “Amazon”-ын мэдээллийн технологийн хэлтсийн ахлах ажилтан Яао Гү удирдаж байгаа бөгөөд тэд одоогийн байдлаар хүний наймаа эрхэлдэг байж болохуйц хэд хэдэн нууц веб сайтуудыг илрүүлээд байгаа гэнэ.
Судлаачдын баг секс болон хүний наймаатай холбоотой сурталчилгаа явуулсан гэдэг үндэслэлээр хаагдсан “backpage.com” веб сайт дээрх 40000 хувь хаягийг цаашид мөшгөж судалж байгаа гэнэ. Тэд уг судалгааг хиймэл оюуны тусламжтай цаашид улам нарийвчлан судлах бөгөөд ингэхдээ уг сэжигтэй хаягуудын мэдээлэл, мэдээллийн онцлог зэргийг нарийвчлан зааж өгч бусад веб болон интернетэд тархсан ижил төрлийн мэдээллүүдийг судлах гэнэ.
Тэд уг аргачлал нь амжилттай бүтэж, олон охид бүсгүйчүүдийг иймэрхүү төрлийн гэмт бүлэглэлүүдээс хамгаалахыг хүсдэг гэжээ.
Эх сурвалж: Tech Explore