Европ дахь каннабисын зах зээлийн огцом тэлэлт
Европын каннабисын зах зээл 2028 он гэхэд 36 тэрбум ам.долларын үнэлгээтэй болно гэж Европын худалдааны агентлаг мэдээлэв. 2019 оны эцэс гэхэд Европын компаниуд нийт 988 сая ам.долларыг бүс нутгийн каннабисын зах зээлд хөрөнгө оруулалт болгон хийжээ. Цаашилбал, Европын каннабис зах зээлийн санхүүжилтийн хэмжээ 2023 онд үүнээс 6 дахин их болно гэсэн хүлээлт үүсээд байгаа.
2023 он гэхэд Евро бүсийн бүх орон эмийн каннабисыг хуульчилж, чөлөөтэй хэрэглээг зохицуулна гэж үзвэл ойрын таван жилд Европ нь каннабисын хууль ёсны томоохон зах зээл болох төлөвтэй байна. Герман, Итали, Нидерланд зэрэг зах орнууд эмчилгууний зориулалттай марихуанийн хөтөлбөрийг өргөжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа юм.
Европт эмчилгээний каннабисын салбар давамгайлдаг
Герман, Итали хоёулаа эмийн марихуанагийн дэлхийн зах зээлд тэргүүлэгч улс юм. Тус 2 орон 2019 онд 1.3 их наяд ам.долларыг эрүүл мэндийн салбартаа зарцуулсан бөгөөд түүнээс тодорхой хувийг нь эмчилгээний каннабист хувиарлах бүрэн боломжтой. Жишээлбэл, 2013 онд эмийн каннабисыг хуульчилсан Итали улс эмчилгээний каннабисаас 2027 он гэхэд 1.2 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна гэж "Arcview" болон "BDS Analytics"-ийн хийсэн судалгаагаар нотолжээ.
Европт марихуан хэрэглэгч олон байдаг
747 сая гаруй хүн (Америк, Канадын хүн амын тооноос хоёр дахин их хэмжээтэй) амьдардаг Европ тив нь дэлхийн хэрэгцээний ихээхэн хувийг эзлэх төлөвтэй байна. 23 сая хүн өдгөө Европын Холбоонд каннабис хэрэглэдэг болсон бөгөөд энэ нь бүх европчуудын 3.3 хувь нь марихуанаг тогтмол хэрэглэдэг гэсэн үг юм.
Бусад эх сурвалж өмнөх жил Европт каннабис хэрэглэж байсан 23-15 насны 14 сая гаруй каннабис хэрэглэдэг гэж дүгнэжээ.
Гэхдээ АНУ одоо хүртэл каннабисын хаан хэвээр байна
Орион Судалгааны байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар Европ дэлхийн зах зээлийн 15 хувийг эзэлдэг гэнэ. Харин Хойд Америк каннабисын зах зээрийг 55 хувийг дангаар ард бүрдүүлдэг аж. Гэхдээ энэ тоо өөрчлөгдөж болно. Европын каннабисын зах зээл нь Америкаас хамаагүй бага зохицуулалттай байдаг тул хууль тогтоомж хүчин төгөлдөр болмогц түүний зах зээлд эзлэх хувь эрс нэмэгдэж магадгүй юм.
Гэсэн хэдий ч АНУ нь каннабисын зах зээлийн дээд хэсэгт хэвээр байх магадлалтай, учир нь АНУ 2024 он гэхэд 20 тэрбум ам.долларын каннабис борлуулах төлөвтэй байгаа бол Европын каннабисын зах зээлийн үнэлгээ 1.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Forbes