Бичил болон нано хэмжээтэй хуванцруудыг шинэ технологийн тусламжтай хүний бие, эрхтнээс илрүүлэх боломжтой болжээ.
Бичил хуванцар нь Альпийн нуруунаас эхлэн туйлын мөс хүртэлх дэлхий дээрх бүхий л гадаргууг бохирдуулж байгаа билээ. Эдгээр нь эргээд бидний биед хоол хүнс, усаар болон амьсгалаар орж, хордуулж байдаг. Гэсэн ч үүний нөлөө болон хэрхэн илрүүлэх зам нь олдоогүй байсан юм.
Тэд өөрсдийн технологийг туршиж үзэхийн тулд тэд биед нь бичил хуванцар агуулагдаж байж болох өвчтөнүүдийн элэг, уушги, дэлүү болон бөөрнөөс 47 удаагийн дээж авч үзжээ. Тэдний туршилтын үр дүнгээс үзэхэд дээж болгоноос маш нарийвчилсан хариу гарч байсан гэнэ.
Тэд даваа гаригт болсон Америкийн Химичдийн уулзалтын үеэр уг технологио танилцуулсан бөгөөд дэлхий дахинд байгаа хүмүүст уг шинжилгээг хийж, эд эрхтнүүдийг нь, тэдгээрийн хуванцраас үүдэлтэй бохирдлуудыг шинжилнэ гэж мэдэгдсэн юм.
Уг төслийг удирдан ажилласан, Аризона Мужийн Их Сургуулийн доктор Ролф Холден: Бичил хуванцар нь биеэс авсан дээжийг микроскопоор харахад илрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Харин бидний энэ бүтээл бидэнд болон бусад эрдэмтдэд үл үзэгдэгч дайснаа олж илрүүлэх боломжийг олголоо гэсэн юм.
Уг туршилтаар маш олон төрлийн хуванцрыг илрүүлж чадсан бөгөөд эдгээрээс хамгийн их хэмжээтэй байсан нь “Polyethylene Terephthalate” (PET) буюу ундны усны сав болон гялгар уут хийхэд ашигладаг материал юм.
Эрдэмтдийн баг: Бид үүнийг хэт аюултай гэж олон түмэнд айдас төрүүлэхийг хүсээгүй. Гэсэн хэдий ч уг хуванцар материал хаа сайгүй тархсан, мөн олон хүнд халдварласан бөгөөд одоогийн байдлаар эрүүл мэндэд ямар төрлийн хор нөлөө үзүүлж байгааг нарийвчилж тогтоож чадаагүй байгаа гэсэн юм.
Бид хуванцрыг бүтээсний дараа гайхамшигтай бүтээл гэж үзэж байсан ч хэдхэн арван жилийн дотор аюул занал болтол өөрчлөгдөнө гэж бодоогүй байсан биз. Ямартай ч уг хуванцрын хор нөлөөг илрүүлж чадах технологи үүссэн нь итгэл найдвар төрүүлж байна.
Эх сурвалж: The Guardian