Америк, Оросын сансрын нисгэгчдийн өмсгөл ямар ялгаатай вэ?
Хамгийн анх 1930 онд сансарт гарах хүмүүст зориулсан өмсгөлийн загварыг гаргаж байсан гэдэг. Тус хувасыг агаар мандалд хүрэх хийн бөмбөлгийн нисгэгчид өмсдөг байжээ.
Өдгөө тус хувцасны загвар дээр тулгуурлан сансрын нисгэгчдийн өмсгөлийг хийдэг аж. Дэлхий дээр АНУ, Орос, Хятад гэсэн орнууд тус өмсгөлийг хийдэг бөгөөд АНУ, Орос хоёрынх хамгийн эрэлттэй байдаг. Тэгвэл тус 2 орны өмсгөл хоорондоо ямар ялгаатай юм бол.
1 Орос өмсгөл - "Orlan-MK"
"Orlan-MK" хэмээх энэхүү өмсгөлийг академич Г.И. Северина бүтээжээ. Энэ бол 5 тахь үеийн нисгэгдийн өмсгөл юм. Уг компьютер өмсгөлийг комьпютер бүрэн хянадаг бөгөөд Олон улсын сансрыг станц дээр хэрэглэдэг юм.
Өмсгөлийн гаднах бүрхүүл нь их хэмжээний статик болон динамик ачааллыг тэсвэрлэх чадвартай фенилон даавуугаар хийгдсэн. Задгай сансарт 8-10 хүртэлх цаг байх чадалтай.
Нийт жин - 114 кг
1. Дуулга нь нарны гэрлээс хамгаалах алтаар бүрсэн гэрлийн шүүлтүүртэй. Дотор нь дуулга бүхий "Valsalva" хэмээх төхөөрөмж байдаг. Энэ нь орон зайн даралт өөрчлөгдсөн тохиолдолд чихийг хамгаалдаг төхөөрөмж юм.
2. Гар болон хөлний хэсгийг салгаж авах боломжтой бөгөөд уртыг нь тохируулж болдог.
3. Бээлий нь тухайн нисгэгчид тааруулан хийгдсэн бөгөөд гараа дулаан байлгах үүднээс дулаан тусгаарлагч доторлогоотой байна.
4. Электрофаль - өмсгөлийн цахилгаан баригч.
5. Цахим удирдлагын хэсэг - Ханцуйн дээрх удирлагын тусламжтай нисгэгч нь хувцасны үзүүлэлтийг хянаж удирдах боломжтой.
6. Анхааруулга унтраах товч.
7. Хүчилтөрөгчийн анхдагч ба хоёрдогч систем, холбооны блок агуулсан үүргэвч.
8. LED гэрлүүд - Дуулга доторх гэрлүүд нь онцгой байдлын үед сансрын нисгэгчд мэдэгдэх үүрэгтэй.
2 Америк өмсгөл -" EMU"
"EMU" (Extravehicular Mobility Unit) өмсгөлийг "ILC Dover" компани үйлдвэрлэдэг бөгөөд дотооп системийг "Hamilton Standard" компани хангадаг. "EMU"-ийн анхны хувилбарыг 1979-2002 онд ашигласан; түүний орчин үеийн хувилбарыг 2003 оноос хойш ашиглаж байна. Нэг орон зайн хувцасны үнэ 12 сая ам.доллар юм.
Нийт жин - 178 кг
Задгай сансарт 7 цаг хүртэл байх чадалтай. Энэхүү өмсгөл нь 14 давхар (нейлон, неопрен, синтетик полиэстр материалтай шилэн ба термопластик) -аас бүрдэх ба цельсийн -184-аас +149 хэм хүртэл температурыг тэсвэрлэх чадвартай.
1. Дуулга нь алтан бүрсэн гэрлийн шүүлтүүртэй бөгөөд нарны гэрлээс хамгаална. Дуулга нь өмсгөлтэй тусгай хоолойгоор холбогдсон.
2. Харанхуй газар гэрэлтүүлэхэд зориулагдсан LED гэрэл.
3. Ханцуйн дээрх температур, хүчилтөрөгч, харилцааны холбооны хэрэгсэлийг удирдах хяналтын хэсэг.
4. Гол ба нөөц хүчилтөрөгчийн хангамж систем, холбооны нэгжийг агуулсан үүргэвч.
5. Хүчилтөрөгчөөр хангах үндсэн болоод нөөц систем. Үндсэн систем нь 10 цаг, нөөц систем нь 30 минутын нөөцтэй.
6. Халдаг бээлий.
7. Камер.
8. Аюулгүйн бэхэлгээ.