Өмнөд Солонгост Христийн сүмийн цуглаанаас болж дахин олон хүн коронавирусын халдвар авчээ

Өмнөд Солонгост Христийн сүмийн цуглаанаас болж дахин олон хүн коронавирусын халдвар авчээ

Өмнөд Солонгос улсад өчигдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр дахин нэг удаа коронавирусын олон тооны халдвар тархжээ. Өчигдрийн байдлаар нийт 379 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд ийм тооны тохиолдол илэрсэн удаа сүүлийн таван сард гараагүй юм.

Уг халдвар тархсан тохиолдол нь “Sarang Jeil” сүмийн цуглаантай шууд холбоотой гэнэ. Өмнө нь Солонгос улсад 5200 орчим хүнд халдвар тараасан тохиолдол ч гэсэн мөн “Shincheonji” сүмийн цуглаанд халдвартай иргэн оролцсоноос болсон билээ.

Уг халдварын тохиолдол нь өнгөрөгч бүтэн сайн өдөр 200 иргэн халдварласан нь илэрснээр эхэлсэн бөгөөд, өчигдөр нэмж 179 тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүний дараагаар Солонгос улсад халдвар авсан иргэдийн нийт тоо 15.5 мянган тохиолдол болж нэмэгджээ. Эдгээр шинэ халдварын тохиолдлуудын 312 тохиолдол нь “Sarang Jeil” сүмтэй холбоотой гэдгийг “Yonhap News” мэдээгээр Сөүл хотын захирагчийн албанаас мэдэгдсэн юм.

Уг сүмд цуглаанд явдаг 4000 иргэнээс 3400 иргэнийг хөл хорионд оруулаад байгаа бөгөөд эднээс 2000 орчим иргэнээс анхан шатны шинжилгээ аваад байгаа гэж Эрүүл Мэндийн Яамны дэд сайд Ким Ган Лип мэдэгдсэн юм. Түүний мэдэгдлээр сүмийн идэвхтэн, гишүүдийн баримт, бүртгэл ч бас сайн хийгдээгүй бөгөөд гишүүдийн мэдээллийг олох боломжгүй байгаа нь бусад халдвар авсан байж болохуйц иргэдийг илрүүлэхэд төвөгтэй болгож байна гэсэн юм.

Ерөнхийлөгч Мун Жэ Ин үүнийг “Shincheonji” сүмийн халдварын тохиолдлоос хойш гарсан хамгийн том заналхийлэл гэж нэрлэж байгаа бөгөөд олон нийтийн цугларсан ийм төрлийн ажиллагаанууд нь халдварт өвчтэй тэмцэхэд хүндрэл үзүүлж байгааг иргэддээ сануулсан байна.

Уг сүмийн тэргүүн Ли Ман Хи гэгчийг баривчилсан байгаа гэнэ. Түүнийг бүлгэмийн гишүүдийн мэдээлэл нууцалж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэдэг шалтгаанаар байцааж байгаа гэнэ. Гэсэн ч сүмээс гишүүд, дэмжигчдийн мэдээллийг нууцлаагүй гэж мэдэгдээд байгаа юм. Тэд уг асуудлыг үр дүнтэйгээр шийдэхийг хүсэж байгаа учир шаардлагатай мэдээлэл бүрийг холбогдох албаныханд өгнө гэдгээ мэдэгдсэн юм.

Уг “Sarang Jeil” сүм нь гишүүд дэмжигчдийн тоо зэрэг гэхээсээ илүүтэйгээр ахлах пастор Жун Кван Хунаар олон нийтэд танигдсан байна. Учир нь 63 настай уг эрхэм улс төрийн нэлээд хүчтэй шүүмжлэлүүдийг хэлдэг бөгөөд, одоогийн ерөнхийлөгч Мун Жэ Ин-ыг эсэргүүцэгч, шүүмжлэгч гэдгээрээ олонд танигдсан юм. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр болсон цуглаанд гэрийн хориог зөрчин өөрөө оролцсон гэсэн мэдээлэл байгаа ажээ. 

Уг үйлдлийг нь ерөнхийлөгч Мун Жэ Ин буруутгаж олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулж, иргэдийн амь насанд заналхийлэл учруулсан гэж тэднийг шүүмжилж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419